Сагсан бөмбөгийн 3х3-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Хятадын Шиюн Ань хотод эхэллээ.
Энэхүү тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг 20 баг өрсөлдөж байна. Манай улсаас эрэгтэйчүүд оролцож байгаа бөгөөд тэд “С” хэсэгт Итали, Алжир, Аргентин, Венесуэлтэй багтжээ. Багийн бүрэлдэхүүнд Г.Болор-Эрдэнэ, Г.Дөлгөөн, С.Төгөлдөр, Э.Маргад нар орсон байна.
Эрэгтэйчүүд эхний тоглолтоо өнөөдөр Италитай, дараа нь 12:45 цагт Аргентинтай хийх хуваарьтай байлаа. Тэгвэл дөнгөж сая эхний тоглолтоо хийж, Италийг 22:16-гаар буулган авчээ. Одоо хоёр цагийн дараа Аргентай тоглоно. Харин хэсгийн сүүлийн тоглолтоо энэ сарын 19-ний 18:20 цагт Венесуэл, 20:50 цагт Алжиртай хийнэ.
Эх сурвалж: Б.Мөнхзул "Монцамэ" агентлаг
Facebook
Twitter
Youtube


Ази тивийн шилдэг шатарчид Монгол Улсад чуулна
Гавьяат тамирчин Э.Цэндбаатар WBC холбооны аваргын бүсний төлөө тулалдана
“Милан-Кортина”-2026 өвлийн олимпын наадам “хөшиг”-өө хаалаа
Монгол Улсаас өвлийн паралимпод анх удаа эмэгтэй тамирчин өрсөлдөнө
“Милан–Кортина” 2026 өвлийн олимпын наадмын тухай
Өнөөдөр Э.Ариунтунгалаг, Б.Ачбадрах, нар уралдана
"Д.Сүхбаатарын мэргэн бууч" тэмцээний эхний өдөр О.Есүгэн, Э.Даваахүү нар түрүүлэв
Олимпын замд мөрөө гаргасан эмэгтэй цаначдыг буухиалагч Э.Ариунтунгалаг.gif)

Сэтгэгдэл бичих