ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн ОБЕГ-ын дэргэдэх “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчин, ОУХМ Л.Алтанцэцэгийг өнөөдөр хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.
Хошууч генерал Г.Ариунбуян “Эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнээ дахин цуурайтуулан, түүхэн амжилтаа бататгасанд баяр хүргэж, цаашдын тэмцээн, уралдаанд амжилт хүсье” хэмээн хэлсэн үгэндээ тодотгосон юм.
ОУХМ Л.Алтанцэцэг нь 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү дэлхийн рингнээс дараалан медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй боксчин болж, шинэ түүхийн эзэн болоод байна.
Сэтгэгдэл бичих