Цахим шилжилтэд хэнийг ч орхигдуулахгүй урагшлах, жендэрийн гажуудлыг арилгах бодлогыг Азийн эмэгтэй парламентчид баримтална


9-р сарын 17
11 цаг 38 минут

      Азийн эмэгтэй парламентчдын бүлгийн чуулга уулзалт Улаанбаатар хотноо (2025.09.16) “Хүйсийн тэгш байдлыг хангах дижитал шилжилт: Хиймэл оюун ба дижитал санхүүгийн тэгш хүртээмж” сэдэвт салбар хуралдаанаар үргэлжиллээ.

Энэхүү хуралдаанаар цахим нийгмийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах, жендэрийн гажуудлыг арилгах, дижитал санхүүгийн үйлчилгээнд тэгш хүртээмж бий болгох эрх зүйн орчин, тогтолцооны талаар хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа Монголын нөхцөл байдлын талаар товч танилцуулж, хиймэл оюуны бэлэн байдлын үнэлгээгээр Монгол Улс “тогтолцоо бүрэлдэх” буюу дундаж түвшинд байгаа судалгааны дүнг онцоллоо.

Тэрбээр “Хувийн мэдээлэл хамгаалах тухай” болон “Кибер аюулгүй байдлын тухай” хуулиуд нь эрх зүйн үндэс боловч хиймэл оюуны эрсдэл, нарийн төвөгтэй байдал, ёс зүйн зөрчлийг бүрэн хамарч чадахгүй байгааг дурдав. Ялангуяа алгоритмын ил тод байдал, хиймэл оюуны нөлөөллийн үнэлгээний тогтолцоо бүрдээгүй байгаа нь хүний эрх зөрчигдөх, нийгмийн тэгш бус байдал лавших, олон нийтийн итгэл буурах эрсдэлийг дагуулж болохыг анхааруулав.

Монгол Улсад хүн амын 64.7 хувь нь цахим сүлжээг ашигладаг. Гэвч судалгаагаар эмэгтэйчүүдийн 63 хувь нь цахим хаягийн нууц үгээ тогтмол сольдоггүй бөгөөд цахим гэмт хэрэгт өртсөн эмэгтэйчүүдийн тал хүрэхгүй хувь нь хууль хяналтын байгууллагад ханддаг байна. Технологийн хөгжил, инновацыг дэмжих, өгөгдлийн дэд бүтцийг сайжруулах шаардлагатайг ч тэрбээр тэмдэглэлээ.

AI алгоритм дахь жендэрийн гажуудлыг арилгахын тулд төрийн бодлого боловсруулах бүх шатанд нийгмийн бүлгүүдийн оролцоог хангах, ил тод байдлыг бэхжүүлэх, зохиогчийн эрхийн зохицуулалтын тэнцвэрийг хадгалах шаардлага буйг чуулганы оролцогчид санал нэгтэй хүлээн зөвшөөрөв. Мөн эмэгтэйчүүдэд чиглэсэн финтек бүтээгдэхүүн, стартап компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх, эмэгтэйчүүдийг цахим банк, финтек хэрэгсэл ашиглах ур чадвартай болгох сургалтыг төрийн бодлогод тусгах хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийллээ.

Чуулганы хүрээнд “Цалин хөлсгүй асаргаа, халамжийн хөдөлмөрийг үнэлж, дэмжих шилдэг туршлага: Азийн сургамж” сэдэвт салбар хуралдааныг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа удирдан явуулсан. Тэрбээр бага орлоготой, алслагдсан бүс нутагт амьдардаг, боловсролын түвшин доогуур иргэд хөгжлийн үр шимээс орхигдох эрсдэлтэйг дурдав. Асрахуйн хөдөлмөр нь цалин хөлсгүй, үнэлэмжгүй гэх хэвшмэл ойлголт давамгайлдаг нь охид, эмэгтэйчүүдийг ядууралд өртөх шалтгаан болдог тул төрийн дэмжлэг шаардлагатайг онцоллоо.

Мөн “Эмэгтэйчүүд, бизнес эрхлэлт ба санхүүжилтийн хүртээмж” салбар хуралдааныг Энэтхэг улсын Бхаратиа Жаната Намын Үндэсний хэвлэл мэдээллийн төлөөлөгч Чару Прагя удирдан явуулж, Бутан, Тайланд болон Монголын хууль тогтоогч эмэгтэйчүүд илтгэл хэлэлцүүллээ.

Ийнхүү Азийн эмэгтэй парламентчдын бүлгийн чуулга уулзалт салбар хуралдаануудаар үргэлжилж, өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монголын бүх ард түмний спортын наадмын галт бамбарыг Улсын арслан Э.Батмагнай асаалаа1 цаг 12 минутын өмнөТөрийн албаны хуулийг шинэчилсний үр дүн эхнээсээ гарч, төрийн албаны шалгалтыг бүрэн цахимжуулсанд иргэд талархаж байгаа гэв2 цаг 25 минутын өмнөАгаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн дулаалж байна2 цаг 43 минутын өмнөЗасгийн газрын нөөц сангаас УДЭТ-ын дээврийг засварлана2 цаг 53 минутын өмнөЦахим шилжилтэд хэнийг ч орхигдуулахгүй урагшлах, жендэрийн гажуудлыг арилгах бодлогыг Азийн эмэгтэй парламентчид баримтална3 цаг 5 минутын өмнөДэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ3 цаг 12 минутын өмнөСагсан бөмбөгийн 3х3-ын U23 насны ДАШТ эхэллээ3 цаг 41 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ирцийн мэдээ4 цаг 12 минутын өмнөТБХ:Улсын Их Хурлын тогтоолуудын хэрэгжилтийн талаарх мэдээллүүдийг сонслоо5 цаг 14 минутын өмнөТБХ:Улсын Их Хурлын тогтоолуудын хэрэгжилтийн талаарх мэдээллүүдийг сонслоо5 цаг 16 минутын өмнөФэйсбүүк платформоор үйлдэгдэж буй залилан нийт цахим залилангийн 80 гаруй хувийг эзэлж байна5 цаг 22 минутын өмнөТБХ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжлээ5 цаг 51 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 цаг 59 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан6 цаг 6 минутын өмнө25 кг нэг шуудай мидлинг 3750 төгрөг, хагас коксон шахмал түлш шуудай нь 5000 төгрөг байна9 сар 16. 18:28Б.Жавхлан: Ахмадын тэтгэврийг 1.5 сая төгрөг болгох боломжгүй. Зөвхөн инфляцын түвшинтэй уялдуулж нэмнэ9 сар 16. 16:59Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар уулзаж байна9 сар 16. 16:49Ө.Золбаяр: Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын даргад “Боль, болихгүй бол чамд хэрэг үүсгэнэ“ гэдэг үг огт хэлээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье9 сар 16. 16:10Эмэгтэйчүүдийнхээ улс төрийн манлайлал, эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн улс орон ядуурлыг бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлдэг9 сар 16. 15:13Ховч, хонзонтой, хонжоо хайгч, хязгааргүй шуналтай Энхбаярууд9 сар 16. 14:23Маргаашаас улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчихгүй9 сар 16. 14:20ГУРИЛЫН ҮНИЙН ӨСӨЛТӨД Ж.ЭНХБАЯР САЙД БУРУУТАЙ9 сар 16. 14:14Д.Баярхүү: Балбын гашуун сургамж9 сар 16. 13:58Иргэд зөрчлийн мэдээллийг илгээж, хяналт тавих боломжтой “102 Police” апплейкшн ашиглалтад орлоо9 сар 16. 12:14Өнөөдөр дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр9 сар 16. 11:37Монгол Улсын гадаад өр 39.6 тэрбум ам.доллар болжээ9 сар 16. 11:32Зэсийн үнэ сүүлийн 15 сарын дээд түвшинд хүрч, нэг тонн нь 10186 ам.доллар болов9 сар 16. 11:22TikTok-ийн асуудлаар тохиролцоонд хүрсэн гэв9 сар 16. 11:17Л.Оюун-Эрдэнэ дөрвийн дөрвөн жил ажиллачихаад ядаж "Бамбарууш" кафегаа ч дуусгаж чадсангүй9 сар 16. 11:12УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 сар 16. 8:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.