Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна


9-р сарын 17
16 цаг 11 минут

          Эрчим хүчний салбар нь аливаа улс орон, хотын хөгжлийн тулгуур болдог. 2023 оны аравдугаар сарын 12-нд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Х.Нямбаатар томилогдож, өнөөдөр Улаанбаатар хотын түүхэнд 36 дахь хотын даргаар ажиллаж байна. Хотын дарга Х.Нямбаатар үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш Улаанбаатар хотод эрчим хүчний томоохон төслүүдийг төлөвлөн, бүтээн байгуулалтыг урагшлуулах, эрчимжүүлэх ажилд онцгойлон анхаарсан. Эдгээр төслийн нэг Бөөрөлжүүтийн цахилгаан станц төслийг “Улаанбаатар хотын онцлох ажил”-ын жагсаалтад танилцуулж байна.

Улаанбаатар хот улсын эрчим хүчний хэрэглээний 60 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг. Харин 2023-2024 онд шилжих өвөл Улаанбаатар хотын эрчим хүчний систем 200 МВт чадлын дутагдалд орсныг дараа жил нь буюу 2024-2025 оны өвөл нөхөж чадсан юм. Энэхүү хэрэглээг нөхөхөд Бөөрөлжүүтийн 150 МВт хүчин чадалтай цахилгаан станц голлох үүргийг гүйцэтгэсэн. Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, тус бондоос 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Ингэснээр 2011 онд эхэлсэн ч олон жил гацсан Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг 2024 оны аравдугаар сард ашиглалтад оруулж, арванхоёрдугаар сард төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбосон юм.

Бөөрөлжүүтийн цахилгаан станц Диспетчерийн үндэсний төвөөс өгсөн горим, төлөвлөгөөний дагуу цахилгаан эрчим хүчний захиалгыг тасралтгүй, 100 хувь биелүүлэн төвийн бүсийн нэгдсэн системд нийлүүлж ирлээ. Наймдугаар сарын байдлаар хоногийн дундаж ачаалал 140 МВт орчим байсан. Бөөрөлжүүтийн цахилгаан станц 2024 оны арванхоёрдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл төвийн бүсийн нэгдсэн системд ойролцоогоор 600 сая квт.цаг эрчим хүч нийлүүлээд байна.

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын I блокийг ашиглалтад оруулсны дараа II блокийн ажлыг яаравчлан эхлүүлсэн. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийн барилга угсралтын ажил арванхоёрдугаар сарын 5-нд дуусахаар, хуваарийн дагуу төлөвлөгөөт ажлууд цаг хугацааны хоцрогдолгүй үргэлжилж байгаа юм. Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн Улаанбаатар хотоос 120 км зайд орших Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг нийт дөрвөн блок бүхий 600 мBт хүчин чадалтай барихаар төлөвлөж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

"Халзан бүрэгтэйн" ордын асуудлаарх ерөнхий хяналтын сонсголд ажиллах шинжээчдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ39 минут 7 секундын өмнөЭхнэрээ хөнөөсөн Э-д бүх насаар нь хорих ял оноолоо43 минут 41 секундын өмнөБөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна1 цаг 41 минутын өмнөМөрдөн шалгах ажиллагаанд 941 хэрэг шалгагдаж байна1 цаг 50 минутын өмнөМонголын бүх ард түмний спортын наадмын галт бамбарыг Улсын арслан Э.Батмагнай асаалаа4 цаг 20 минутын өмнөТөрийн албаны хуулийг шинэчилсний үр дүн эхнээсээ гарч, төрийн албаны шалгалтыг бүрэн цахимжуулсанд иргэд талархаж байгаа гэв5 цаг 33 минутын өмнөАгаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн дулаалж байна5 цаг 51 минутын өмнөЗасгийн газрын нөөц сангаас УДЭТ-ын дээврийг засварлана6 цаг 1 минутын өмнөЦахим шилжилтэд хэнийг ч орхигдуулахгүй урагшлах, жендэрийн гажуудлыг арилгах бодлогыг Азийн эмэгтэй парламентчид баримтална6 цаг 13 минутын өмнөДэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ6 цаг 20 минутын өмнөСагсан бөмбөгийн 3х3-ын U23 насны ДАШТ эхэллээ6 цаг 49 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ирцийн мэдээ7 цаг 20 минутын өмнөТБХ:Улсын Их Хурлын тогтоолуудын хэрэгжилтийн талаарх мэдээллүүдийг сонслоо8 цаг 22 минутын өмнөТБХ:Улсын Их Хурлын тогтоолуудын хэрэгжилтийн талаарх мэдээллүүдийг сонслоо8 цаг 24 минутын өмнөФэйсбүүк платформоор үйлдэгдэж буй залилан нийт цахим залилангийн 80 гаруй хувийг эзэлж байна8 цаг 30 минутын өмнөТБХ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжлээ8 цаг 59 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 цаг 7 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан9 цаг 14 минутын өмнө25 кг нэг шуудай мидлинг 3750 төгрөг, хагас коксон шахмал түлш шуудай нь 5000 төгрөг байна9 сар 16. 18:28Б.Жавхлан: Ахмадын тэтгэврийг 1.5 сая төгрөг болгох боломжгүй. Зөвхөн инфляцын түвшинтэй уялдуулж нэмнэ9 сар 16. 16:59Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар уулзаж байна9 сар 16. 16:49Ө.Золбаяр: Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын даргад “Боль, болихгүй бол чамд хэрэг үүсгэнэ“ гэдэг үг огт хэлээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье9 сар 16. 16:10Эмэгтэйчүүдийнхээ улс төрийн манлайлал, эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн улс орон ядуурлыг бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлдэг9 сар 16. 15:13Ховч, хонзонтой, хонжоо хайгч, хязгааргүй шуналтай Энхбаярууд9 сар 16. 14:23Маргаашаас улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчихгүй9 сар 16. 14:20ГУРИЛЫН ҮНИЙН ӨСӨЛТӨД Ж.ЭНХБАЯР САЙД БУРУУТАЙ9 сар 16. 14:14Д.Баярхүү: Балбын гашуун сургамж9 сар 16. 13:58Иргэд зөрчлийн мэдээллийг илгээж, хяналт тавих боломжтой “102 Police” апплейкшн ашиглалтад орлоо9 сар 16. 12:14Өнөөдөр дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр9 сар 16. 11:37Монгол Улсын гадаад өр 39.6 тэрбум ам.доллар болжээ9 сар 16. 11:32
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.