2025 оны зургадугаар сарын 27-нд “GEM Mall” худалдааны төвд эхнэрийнхээ амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн Э-д холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр боллоо.
Улсын яллагч шүүгдэгчийг бүх насаар нь хорих санал гаргасан юм.
Анхан шатны шүүх иргэний хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн шүүгдэгчээс оршуулгын зардал 19 сая төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид, сэтгэцийн хохирол уршгийн зардал 162 сая төгрөгийг амь хохирогчийн төрсөн хүү Д-д олгохоор шийдвэрлэв.
Шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая ялын тогтоолыг уншиж танилцууллаа. Эхнэрийнхээ амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн Э-г бүх насаар нь хорьж, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл бичих