Дорноговь аймгийн ЗДТГ-аас Монголын зохиолчдын “Хурмаст тэнгэр” төвтэй хамтран тус аймгийн аялал жуулчлалын бүс болох Хамарын хийдийн орчимд болох “Тэнгэрийн хутагт” фестивалийн хүрээнд "ҮЛЭМЖИЙН ЧАНАР" яруу найргийн наадмыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Ноён хутагт Лувсанданзанравжаагийн байгуулж байсан их Өвгөн суваргын тайзнаа болох яруу найргийн наадамд Төрийн соёрхолт яруу найрагч Ш.Гүрбазар, Х.Чилаажав, МУСГЗ, “Болор цом”-ын Г.Мөнхцэцэг, Б.Ичинхорлоо, “Болор цом”-ын эзэн Н.Гантулга зэрэг 31 яруу найрагч шүлгээ унших юм.
Энэхүү яруу найргийн наадмын зорилго нь ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн үлдээсэн бичиг соёлын өвийг түгээн дэлгэрүүлж сурталчлан таниулах, яруу найргийн яруу тансаг хэл аялгуу, гоо сайхныг олон түмэнд мэдрүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэхэд оршиж байгаа аж. Яруу найргийн наадам гурван даваатай бөгөөд оролцогчид чөлөөт сэдвээр шүлгээ уншина.
Элсэн далайн хөлөг /Тэмээ хөтөлсөн нар жаргаж буй үеийн зураг/, 2. Бүрдэнийн элсний үзэмж /тэмээ хөтөлсөн Дро ны эгц дээрээс авсан/, 3. Адуучин адуун сүрэг тууж яваа/ 4. Хулангийн говь, 5. Аргалийн сүрэг, 6. Хүүхдийн парк
Facebook
Twitter
Youtube


“Шүгдэн” роман япон хэлээр хэвлэгдлээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Монгол оронд ховор тохиолдох зарим нүүдлийн шувууд
АТГ: 8 объектод нэгжлэг хийж, 2 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан
Х.Нямбаатар: Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй 10 байрыг буулгана
Баянзүрх дүүргийн 14 болон 42 дугаар хороонд нийт 1.2 км авто зам барина
“Барс” захын хойно улирлын чанартай худалдаа, үйлчилгээний төв байгуулна
Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ.gif)

Сэтгэгдэл бичих