БНСУ-ын Үндэсний агаарын тээврийн нисэх буудал болон Инчон олон улсын нисэх буудлын ажилтны үйлдвэрчний эвлэлээс энэ оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 10 дугаар сарын 6-наас эхлэх “Ургацын баяр”-ын амралтын өдрүүдийг дуустал ажил хаялт зарлаж буйгаа мэдэгдсэн. Энэ удаагийн ажил хаялтад нийт 15 хотын нисэх буудлын 15 мянга гаруй ажилчдын 60 гаруй хувь нь оролцох төлөвтэй байна. Гол төлөв барилга, байгууламжийн засвар үйлчилгээ, цэвэрлэгээ зэрэг ашиглалт, үйлчилгээний чиглэлийн ажилтнууд хамрагдах аж. Ажил хаялтын асуудлаар холбогдох талуудын зөвшилцөл үргэлжилж байгаа бөгөөд 9 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар ямар нэгэн тохиролцоонд хүрээгүй байна.Иймд, дээрх хугацаанд Та бүхэн нислэг төлөвлөлтдөө анхаарч, тодорхой мэдээллийг агаарын тээвэрлэгчээс тодруулж, зорчихыг хүсье.
МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Facebook
Twitter
Youtube


Америкийн визийн барьцааг 20 мянган доллар болгон нэмэгдүүлжээ
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө
Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ
Саудын Араб Азийн зах зээлд нийлүүлэх газрын тосны үнийг огцом бууруулжээ
И Жэ Мён НАТО-гийн уулзалтад оролцсоныхоо дараа Монгол Улсад айлчилна
ДАШТ-ий бүх тоглолтыг үзсэнийхээ төлөө 50 000 ам.долларын цалин авч буй хөгжөөн дэмжигчид
Эрдэмтэд РНХ-г засварлах аргаар удамшлын хүнд өвчнийг анх удаа ялан дийлжээ
АНУ-Ираны хэлэлцээр ам.долларын ханшийг унагалаа

Сэтгэгдэл бичих