Олсны үзүүрт Д.Амарбаясгалан байсангүй...


9-р сарын 18
12 цаг 33 минут

     АТГ-ынхны “Амарбаясгалан” ажиллагаа бүтэлгүйтэв. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг “Админерал” ХХК-аар гүйцэж түрүүлэх гэсэн гүйцэтгэх ажиллагаа нь мухардалд оров. Тэд даалгавраа биелүүлж чадсангүй. МАН-ын даргын марафонтой зэрэгцэн тэд “ан”-д гарцгаасан уу, тийм. Харин үр дүн? УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг нүүрсний хулгайч гэдгийг нотлох баримт олж чадсан уу, NO! Олсны үзүүрт Д.Амарбаясгалан байсангүй. АТГ-ынхан Тусгаар тогтнолын ордны өрөөнүүдийг шөнөжин нэгжсэний эцэст яаж хоосон буцах вэ, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд гэдэг “жараахай”-тай буцжээ. Улс төрийн халуун үйл явдалтай зэрэгцэн АТГ-чид “ан”-д гарцгаадаг. “Хүн нь байвал хэрэг нь олдоно” гэдэг Сталиний хэлсэн үгээр замнаж, эрх мэдэлтнүүдийн өрсөлдөгчдийг намнах ажиллагааг гүйцэтгэдэг. Гол бай нь баригдахгүй бол гэр бүл, үр хүүхдүүд, ойр тойрныхныг нь гавладаг. Энэ бол АТГ технологи… Тэднийг гүтгэсэн хэрэг огт биш шүү. Худлаа гэвэл улстөрчдийн нэр холбогдсон хэргүүд дээр тэд яаж ажилладгийг өнгөрсөн үйл явдлуудаас хөвөрдөөд харчихаарай. МАН-ын даргад өрсөлдөхөө мэдэгдсэн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан дээр ч АТГ хар технологио давтлаа.

АТГ улстөрчдийн эсрэг ПР хийдэг болоод удаж байгаа. Оймсдоно, орон гэрт нь нэгжлэг хийж боодол, боодол мөнгө олж илрүүлснээ гэрэл зургаар харуулна, Т.Бадамжунай мэтийн улсын тэргүүний авлигачийг Монголд гавлаж авчирснаа АТГ-ын дарга нар телевизийн камерийн өмнө ёслол төгөлдөр харуулж ярилцлага өгцгөөнө, улс төрийн хүрээнийхэнтэй холбоотой баривчилгааны дараа эгнэж сууж байгаад хэвлэлийн бага хурал хийнэ… Сая бас л тэглээ. Хашир сэтгүүлчдийн зүгээс сошиалд шоглож буйчлан хэд хоногийн өмнө тэд VIP хэвлэлийн бага хурал сэм зарласан юм уу даа. Таньдаг хэдхэн сэтгүүлчээ дуудаж байгаад МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг ямар үндэслэлээр саатуулснаа шивнэх гэсэн бололтой. “Хана хүртэл чихтэй” гэдэгчлэн АТГ-аас урилга аваагүй сэтгүүлчид үүнийг нь сонсчихож! Тиймээс АТГ-ынхан комиссараараа мэдээлэл өгүүлжээ. АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгт сэтгүүлчдэд “АТГ-аас Эрүүгийн хуулийн 22.1.2, 22.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, “Тавантолгой түлш” ХХК-ийн албан тушаалтнуудад холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг 2023 оны нэгдүгээр сард нээж шалгасан. Энэ хэргийн хүрээнд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, арилжааны гэрээг хууль бусаар байгуулсан болон хахууль авсан гэх хэрэгт Ч нарын нэр бүхий албан тушаалтнуудыг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” гэжээ. АТГ-ын комиссарын мэдээлэл арай логикгүй юу! Ц.Чулуунзагд бол МАН-ын нарийн бичгийн дарга. Гэтэл яахаараа Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, “Тавантолгой түлш” ХХК-тай холбогддог билээ. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо гэж хаана харьяалагддаг, ямар чиг үүрэгтэй газар вэ. “Тавантолгой түлш” ХХК бас! Эрүүгийн хуулийн 22.1.2, 22.4 бол нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авсан нь тогтоогдвол ямар хариуцлага хүлээлгэх тухай заалтууд юм. Ц.Чулуунзагдын хувьд, төрийн албан хаагч биш, МАН-ын нарийн бичгийн дарга шүү дээ. АТГ-ынханд ямар фантастик бодол төрөхөөрөө Ц.Чулуунзагдыг хаа байсан Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, “Тавантолгой түлш” ХХК-ийн албан тушаалтнуудтай хам хэрэгтэн болгочихов оо... Филиппинээс Т.Бадамжунайг гавлаж авчирсан манай яруу алдарт АТГ-чид Ц.Чулуунзагдад заавал нэг “юм” олж наах даалгавраа биелүүлсэн нь энэ үү. Комиссар залуу өөр нэгэн ноцтой мэдээлэл өгчээ.

“Нэгжлэгийн явцад “Админерал” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2025 оны гуравдугаар сард нас барсан БНХАУ-ын иргэн Х-ийн гарын үсэгтэй дардас олдсон. Уг гарын үсгийн дардсыг нас барснаас нь хойш хууль бусаар ашиглаж байж болзошгүй гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа цааш үргэлжилнэ”... АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгт ингэж мэдээлжээ. Маш ноцтой! Сонссон хүмүүст ч жихүүдэс төрмөөр мэдээлэл байгаа биз. “Өнөө муу Ц.Чулуунзагд чинь Монголын хамгийн том нүүрсний хулгайчаас гадна хүн амины хэрэгт холбогдчихов уу яав. “Админерал” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан талийгаачийн гарын үсэгтэй дардас олдож гэнэ. АТГ-ынхан ч эвгүй момент дээр нь барьж дээ. Д.Амарбаясгалан одоо өнгөрчээ...” гээд Төрийн ордны тамхины цэг, сошиалынхны хов жив явж өгнө биз. “Өст хүн өлийн даваан дээр” гэдэгчлэн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр АТГ-ынхны мэдээлэл дээр “давс” нэмэв. Нүүрсний сонсголыг даргалж, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг хорхойтой араандаа зуучихаад байгаа тэрбээр “100 тэрбумын авлигын хэргийн гол гэрч болох “Админерал” ХХК-ийн хятад захирал гэнэт нас барсан. Юу юугүй чандарлачихсан байсан асуудлыг ч шалгах ёстой” гэж АТГ-чдад шургав. Б.Энхбаярыг улс төрийн хүрээнийхэн “Эвгүй хүн” гэдэг л дээ. Гэхдээ энэ удаагийн мэдээлэл нь бүр эвгүй байлаа. Талийгаач хятад биш, өвөрмонгол хүн байсан гэдэг. Үүнийг сэтгүүлчид ч мэднэ. Харин талийгаачийн цогцсыг юу юугүй чандарлачихсан байсан гэдгийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр сайн мэдэж байгаа бололтой. Тэгэхээр АТГ-ынхан энэ урт хошуутай нөхрийг гэрчээр дуудаж шалгах ёстой болох нь. Ямартай ч УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг яг МАН-ын даргын марафонд нэр дэвшсэн байгаа дээр нь нүүрсний хамгийн том хулгайчаар тодруулах АТГ ажиллагаа бүтэлгүйтлээ. Олсны үзүүрт Д.Амарбаясгалан гэдэг аймаар тарган үхэр хэвтэж байх юм төсөөлөөд МАН-ын байранд нэгжлэг хийсэн чинь юу ч олдоогүй бололтой. Ажлаа хийгээд сууж байсан Ц.Чулуунзагдыг бэлнээр нь бариад явчихаж. З.Дашдаваа одоо яана аа. “Хэнтийн бүлэглэл”-ийнхний нэг, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад АТГ-ын дарга болсон энэ цагдааг Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хавар улираан томилуулсан. “Транпэрэнси интернэшнл Монгол” ТББ-аас 2025 оны хоёрдугаар сард “Монгол Улсын авлигын индекс дэлхийн 180 орноос 114 дүгээр орж ухарсан” гэж мэдээлсэн атал З.Дашдавааг АТГ-ын даргаар улираан томилсон. Монгол л юм даа. “АТГ муу ажиллаж байна” гэж иргэд шүүмжилж, “Транспэрэнси интернэшнл Монгол” ТББ-ынхан авлигын индэксээр хэрхэн ухарсныг мэдээлсээр атал Л.Оюун-Эрдэнэ З.Дашдавааг улираан томилохыг санал болгоод УИХ олонхиороо кнопдчихсон хэрэг. Гэтэл одоо З.Дашдаваа даргатай АТГ-ынхан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу ноцож байна шүү дээ. “Нотолж чадахгүй бол цагаатга”... УИХ-ын гишүүн Б.Энхбаяр чуулган, байнгын хороон дээр үе үе энэ үгийг эш татдаг. Нүүрсний сонсгол хийгээд Д.Амарбаясгаланг нүүрсний хулгайч гэдгийг нотолж чадсангүй. Түүнийг “Админерал” ХХК, Бортээгийн уурхайтай ямар ч холбоогүй гэдгийг “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал УИХ-ын чуулган дээр хэлж байсан. УИХ-аас томилогдсон ажлын хэсгийн ахлагч С.Ганбаатар бас ийн мэдэгдэж байв. Б.Энхбаярын даргалж явуулсан нүүрсний сонсгол дээр МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд “Би намын ажилтан. “Админерал” ХХК-ийн үйл ажиллагаанд оролцдоггүй, мэдэхгүй” гэж хариулж байлаа. АТГ-ынхан “Амарбаясгалан” ажиллагаа явуулаад УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд наах “скоч” ч олж чадсангүй. Спикер өчигдөр (2025.09.17) УИХ-ын чуулган дээр “Хууль, шүүхийнхэн хэн нэгний дохиур болж ажиллаж болохгүй” гээд хэлчихлээ. Тэгэхээр одоо яах ёстой билээ. Б.Энхбаярын эш татдагчлан нотолж чадахгүй бол цагаатга! “Д.Амарбаясгаланг нүүрсний хулгайч гэдгийг найзуудыг нь барьж саатуулаад ч нотолж чадсангүй ээ” гэдэг хэвлэлийн бага хурлаа Төрийн ордонд нөгөө гоё индэр дээр Б.Энхбаяраар хийлгэчих, АТГ-ын дарга З.Дашдаваа. Цаадахь чинь сошиалд гоё зурагтай постер хийлгээд өөрөө постолчихно. Аль талд кока авахаа сайн мэднэ.  

С.Тулга      

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Галбадрах: Багш нар аргаа барсандаа тэмцлийн хөдөлгөөн өрнүүлж байна1 цаг 13 минутын өмнөОлсны үзүүрт Д.Амарбаясгалан байсангүй...1 цаг 21 минутын өмнөХөвсгөл аймгийн Тариалан суманд бага насны хүүхэд сураггүй алга болсон тул эрлийн ажиллагаа үргэлжилж байна2 цаг 9 минутын өмнөБНСУ руу “Ургацын баяр”-ын үеэр хийх нислэгээ төлөвлөж зорчихыг анхааруулав2 цаг 16 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ирцийн мэдээ3 цаг 13 минутын өмнө“Үлэмжийн чанар” яруу найргийн наадам болно4 цаг 18 минутын өмнөХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ4 цаг 23 минутын өмнөУлс төр, хууль хяналтынхны “акц”-ууд давхцаад байгаа нь тохиолдол уу?5 цаг 4 минутын өмнөМонгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ5 цаг 10 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 цаг 15 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан5 цаг 18 минутын өмнө"Халзан бүрэгтэйн" ордын асуудлаарх ерөнхий хяналтын сонсголд ажиллах шинжээчдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ9 сар 17. 17:12Эхнэрээ хөнөөсөн Э-д бүх насаар нь хорих ял оноолоо9 сар 17. 17:07Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна9 сар 17. 16:11Мөрдөн шалгах ажиллагаанд 941 хэрэг шалгагдаж байна9 сар 17. 16:02Монголын бүх ард түмний спортын наадмын галт бамбарыг Улсын арслан Э.Батмагнай асаалаа9 сар 17. 13:32Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав9 сар 17. 12:56Төрийн албаны хуулийг шинэчилсний үр дүн эхнээсээ гарч, төрийн албаны шалгалтыг бүрэн цахимжуулсанд иргэд талархаж байгаа гэв9 сар 17. 12:19Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн дулаалж байна9 сар 17. 12:00Засгийн газрын нөөц сангаас УДЭТ-ын дээврийг засварлана9 сар 17. 11:51Цахим шилжилтэд хэнийг ч орхигдуулахгүй урагшлах, жендэрийн гажуудлыг арилгах бодлогыг Азийн эмэгтэй парламентчид баримтална9 сар 17. 11:38Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ9 сар 17. 11:31Сагсан бөмбөгийн 3х3-ын U23 насны ДАШТ эхэллээ9 сар 17. 11:02УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ирцийн мэдээ9 сар 17. 10:31ТБХ:Улсын Их Хурлын тогтоолуудын хэрэгжилтийн талаарх мэдээллүүдийг сонслоо9 сар 17. 9:29ТБХ:Улсын Их Хурлын тогтоолуудын хэрэгжилтийн талаарх мэдээллүүдийг сонслоо9 сар 17. 9:27Фэйсбүүк платформоор үйлдэгдэж буй залилан нийт цахим залилангийн 80 гаруй хувийг эзэлж байна9 сар 17. 9:21ТБХ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжлээ9 сар 17. 8:52УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 сар 17. 8:45Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан9 сар 17. 8:37
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.