Б.Галбадрах: Багш нар аргаа барсандаа тэмцлийн хөдөлгөөн өрнүүлж байна


9-р сарын 18
12 цаг 41 минут

     Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхий боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Галбадрахтай багш нарын цалинг нэмэгдүүлэх тэмцэл хөдөлгөөний талаар ярилцлаа.

-Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэ сарын 28-нд орон даяар ажил хаялт зарлана гэх мэдээлэл зарим мэдээллийн хэрэгслээр явж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Нэгдүгээрт, манайхаас энэ сарын 28-нд ажил хаялт зарлана гэж огт мэдэгдээгүй. Гэтэл шууд ажил хаялт зарласан гэх мэдээлэл цахим орчинд явж байгаа харагдсан. Үүнд тайлбар өгөхөд, бид тэмцлийн хөдөлгөөнөө албан ёсоор эхлүүлж байгаа. Тиймдээ ч маргааш (өнөөдөр) хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Хоёрдугаарт, энэ сарын 28-нд амралтын өдөр таарч байгаа. Ажил хаялт зохион байгуулна гэдэг бол тэмцлийн хамгийн эцсийн үе шат. Аргаа бараад хамгийн эцсийн хэлбэр буюу ажил хаялт руу шилжиж байгаа юм.

Үүний өмнө бид ямар нэгэн гэрээ, хэлэлцээр байгуулсан байх ёстой. Харин энэ гэрээ, хэлэлцээр огт биелэгдээгүй байх юм бол багш нар ажил хаялт зарлах нөхцөл нь бүрдэнэ гэсэн үг. Хуульд заасны дагуу бид маргалдагч талдаа зуучлагч томилох хүсэлтээ өгнө. Үүнийг зөвшөөрнө, эсвэл эс зөвшөөрч болно. Дараа нь бид холбогдох газар руу тодорхой зуучлагчийг томилох хүсэлтээ өгнө. Манай тал, маргалдагч тал, болон нэгдсэн зуучлагч гээд бүгд гурав, гурав хоногийн хугацаатай. Зуучлагч томилогдсоныхоо дараа ажлын таван өдөрт ажиллах ёстой. Магадгүй энэ үед зуучлагч материал хангалтгүй гэж үзвэл дахин тав хоног сунгана. Нийт ажлын 10 хоног гэдэг чинь биднийхээр 14 хоног гэсэн үг. Ийм хэмжээний цаг хугацаа, үйл ажиллагааны дараа арбитр руу шилжихдээ бид хэзээ ажил хаях вэ гэдгээ ярьж эхэлнэ. Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчдээ анхан шатны мэдэгдлүүдээ ажлын тав хоногт багтаан өгөх ёстой. Энэ бүх үйл ажиллагааны үр дүнг харж байгаад ажил хаях өдрөө товлоод, зарлана. Магадгүй багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх тэмцэл хөдөлгөөний ажлын үеэр маргалдагч талаас гарц, шийдэл байна гэвэл бид хэлэлцээр хийгээд тухайн үедээ тэмцлийн үйл ажиллагаа зогсооно. Манай эвлэл боловсролын салбарын 70 мянган ажилтныг төлөөлж байгаа учраас эдгээр хүний эрх ашиг зөрчигдчих вий. Эсвэл багш нарын маань нэг өдрийн цалин хасагдчих вий, ажлын байргүй болчих вий гэх мэт бүх тооцооллыг хийж байгаа. Аймаг, орон нутаг гээд улс орон даяар багш нар ажил хаях зохион байгуулалтад орсон. Маргааш (өнөөдөр) бид хэвлэлийн хурал дээрээ тэдэн байгууллагын хэчнээн багш тэмцэл хөдөлгөөн өрнүүлэхийг дэмжсэн гээд бүх үндэслэлээ тайлбарлана.

-Тэгвэл багш нарын зүгээс ямар үндэслэл, шаардлагуудыг тавьж байгаа вэ?

-Боловсролын Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо болон багш нар юуг шаардаж байгаа вэ гэвэл нэгдүгээрт, улсын төсвийн зарлагын 20 хувьд боловсролын салбарын төсвийг хүргэх шаардлагыг тавьж байгаа. Хоёрдугаарт, багш нарын ажлын ачааллыг тэнцвэржүүлж өгөх ёстой. Гуравдугаарт, хүний нөөц буюу цомхотголын асуудал байна.

Одоо 5000 багшийн орон тоо дутагдалтай. Уг нь бол 20 мянган багш ажиллагсад байх ёстой. Гэтэл бодит байдал дээр боловсролын салбарт 15 мянган багш, ажиллагсад байна. Тэгэхээр хоёр багш өөр өөрсдийн ажил дээрээ нэмээд нэг хүний ажлыг хуваан хийж байна гэсэн үг. Хамгийн гол нь нэг хүний цалингаар шүү дээ. Мөн төрийн албан хаагчдын дунд хийсэн 14 мянган ажлын байрны орон тооны цомхотголын 4000 нь боловсролын салбарт хийгдэж байна. Наанаа ажиллах хүч нь дутагдалтай байхад давхар цомхотгоод байдаг. Гуравдугаарт, одоогийн цалингаар чанартай боловсрол олгоход маш хүндрэлтэй. Багш нарын цалин амьдралд нь огт хүрэлцдэггүй. Өнөөдөр бид инфляциа давж чадахгүй байгаа. Худалдан авах чадварын индекс буурсан. Багш нарын нэг сарын цалин нэг сая 400 мянган төгрөг. Өөрөөр хэлбэл, өмнө нь 500 мянган төгрөг байсан цалингаар авч байсан хүнсний бүтээгдэхүүнээ ялгаагүй л үүгээрээ авч байна. Чанарын ямар ч ялгаа байхгүй. Зөвхөн цифр л өөрчлөгдсөн. Хамгийн гол нь ямар ч үр дүн байхгүй. Тиймээс уг асуудлыг тавьж байгаа юм. Бидний хамтын хэлэлцээрийн 3.1-д багш нарын цалинг жил бүр 30 хувиар нэмэгдүүлнэ гэж байгаа. 2023 онд нэг сая 400 мянга байсан. Үүн дээр 30, 30 хувийг нэмээд бодоод үзье л дээ. 2024,2025, 2026 он гэхээр багш нарын цалин гурван сая 500 орчим мянга болж байгаа юм. Тиймээс цалин хөлсний хэмжээг гурван сая 500 мянгад хүргэ гэх үндсэн шаардлагыг тавьж байгаа. Одоо төсөв боогдоод УИХ дээр хэлэлцээд эхэлсэн. Тиймээс энэ үед боловсролын салбарын төсвийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагыг ч мөн тавьж байгаа.

-Багш нарын ажлын ачааллын талаар ярихгүй юу?

-Ер нь бол ихэнх ЕБС-ийн нэг ангийн хүүхдийн тоо 30-аас дээш болвол асуудал үүсдэг. Багш 40 минутад 40 хүүхдэд хичээл орлоо гэж бодоход нэг хүүхдэд нэг минут зарцуулж байна. Гэтэл өнөөдөр 70 хүүхэдтэй ангиуд байна. Саяхан 141, 130 дугаар сургуульд 65-аас дээш хүүхэд нэг ангид сууж байна гэх мэдээлэл гарсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл 35 хүүхэдтэй хоёр ангийг нийлүүлээд нэг багшид хариуцуулаад, нэг хүний цалин өгч байна гэсэн үг. Ингэхээр багшийн ачаалал ямар хэмжээгээр нэмэгдэх вэ гэдэг нь ойлгомжтой. Мөн тухайн сургууль орон тооны дутагдалтай бол нэг багш өглөө, өдөр гэсэн хоёр ээлжээр хичээл орох жишээтэй. Бага ангийн багш бол монгол хэл, математик, дүрслэх урлаг гээд дуу хөгжим, биеийн тамир хоёроос бусад бүх хичээлийг заадаг. Одоо бага ангийн багш нараар англи хэл заалгах гэж байна. Тэгээд 50, 60, 70 хүүхдийн дэвтрийг нэг бүрчлэн шалгахад хамгийн багадаа 120 минут зарцуулдаг. Багш нар өдөр бүр таваас зургаан цаг хичээл ороод араас энэ бүх ажлыг хийж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, багш нар өдөр бүр зогсолтгүй 13-14 цаг ажиллаж байна. Гэтэл багш ч гэсэн хүн гэдгийг ойлгох хэрэгтэй. Унтаж амрах эрхтэй. Өөрийн гэсэн үр хүүхэд, хувийн амьдралтай. Хэрэв хол гэртэй бол нэгээс хоёр цаг түгжирнэ, үдшийн бүрийд л гэртээ ордог. Ялангуяа багш нарын 90 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Тухайн хүн ажлаасаа гадна гэрийн эзэгтэйн үүргээ давхар биелүүлэх ёстой. Багш нар аргаа барсандаа тэмцлийн хөдөлгөөн рүү шилжиж байна шүү дээ.

-Энэхүү тэмцэл хөдөлгөөнд манай улсын хэд орчим багш нэгдсэн бэ?

-Манай улсын боловсролын салбарт 110 мянган хүн ажиллаж байна. ЕБС, СӨБ-ын багш гэвэл 57 мянган хүн бий. Үүнд Их, дээд сургууль, мэргэжлийн боловсролын байгууллагын багш, насан туршийн боловсролын төвийн багш нар орно. Тэгээд харуул манаач, номын санч, эмч нартайгаа нийлээд 110 мянга гэсэн үг. Манай үйлдвэрчний эвлэлд шууд гишүүнчлэлтэй 27 мянган гишүүн бий. Харин 21 аймаг, сумдад 40 гаруй мянган боловсролын салбарынхан байгаа. Ингээд нийт 70 орчим мянган багш манайд гишүүнчлэлтэй. Үүний 70 орчим хувь буюу 40 орчим мянган багш цалин хөлсөө нэмүүлэх тэмцэл хөдөлгөөнөө эрчимжүүлэхийг албан ёсоор шаардаж байгаа. Бид бүх гарын үсгүүдээ цуглуулчихсан. Өнөөдөр хэвлэлийн хурал хийхдээ 21 аймгийн багш нарыг цахимаар оролцуулна.

Эх сурвалж: А.ДАВААДУЛАМ DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа8 цаг 3 минутын өмнөЭнэ сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 44.6 мянган га-д үр тариа болон төмс, хүнсний ногоо тариалаад байна8 цаг 8 минутын өмнөГазрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн тоног төхөөрөмж, эд ангиуд үйлдвэрийн талбайд бууж, барилга угсралт, суурилуулалтын ажил үргэлжилж байна8 цаг 12 минутын өмнө"Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна8 цаг 17 минутын өмнө“Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлнэ8 цаг 19 минутын өмнөХиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна8 цаг 22 минутын өмнөМонгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв9 цаг 23 минутын өмнө“Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг улсын хэмжээнд зохион байгуулж байна9 цаг 27 минутын өмнөСидней, Франкфурт хотод Ерөнхий консулын газар нээхийг дэмжив9 цаг 32 минутын өмнөБ.Чагнаадоржийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар томиллоо5 сар 13. 12:52НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд 80 мянган ам метр талбайд дугуйн зам, явган зам, авто зогсоол барьж байна5 сар 13. 12:47Ө.Шижир: ХХОАТ-ыг 1 хувь болгох хуулийн төсөл таны төлж буй 100 мянган төгрөгийн татварын 90 мянгыг таны халаасанд үлдээх зорилготой5 сар 13. 12:43ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 13. 10:06Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ5 сар 13. 10:03Өнгөрсөн 36 жилд юу, юу, яаж өөрчлөгдөө вэ?5 сар 13. 9:59ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүлснийг танилцууллаа5 сар 13. 9:53Алдарт эхчүүдийг урамшуулахад тавьж буй шаардлагыг хасна5 сар 13. 9:49Фото сурвалжилга: Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна5 сар 13. 9:46Сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарлалаа5 сар 13. 9:02УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 сар 13. 8:58Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан5 сар 13. 8:54Багануур дүүрэгт 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж байна5 сар 12. 16:25Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо5 сар 12. 16:18Шаардлага хангаагүй аж ахуйн нэгжид 6,5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв5 сар 12. 14:29Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд эрүүл мэндийн төвийн цогцолбор барилгын ажил үргэлжилж байна5 сар 12. 14:26Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ5 сар 12. 14:22390 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг авсан гэх мэдээлэл ор үндэсгүй, худал мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна5 сар 12. 13:02Ажлын хэсгүүдийн ажлын явцад дүгнэлт хийж, шийдвэр гаргах талаар санал солилцлоо5 сар 12. 12:55Ираны тал ДАШТ-ий үеэр аюулгүй байдлын баталгаа шаарджээ5 сар 12. 12:52Зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж, татвараас зайлсхийсэн БНХАУ-ын иргэнийг албадан гаргажээ5 сар 12. 12:48
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.