Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав


9-р сарын 17
12 цаг 56 минут

      Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны есдүгээр сарын 17-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдлээ

Улаанбаатар хотноо 2025 оны долоодугаар сарын 16-нд гарын үсэг зурсан "Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг баталлаа.

Хэлэлцээр байгуулснаар Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бий болж, агаарын харилцааг хөгжүүлэх суурь нөхцөл бүрдэж байна. Баруун Азийн орнууд руу нислэгийн чиглэл нээх, олон улсын тээвэр, логистикийн сүлжээнд холбогдож нислэгийн сүлжээг өргөжүүлэх, зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг дэмжих, хоёр улсын харилцаа, худалдаа-эдийн засаг, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Засгийн газрын хэрэгжүүлж буй урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Зам, тээврийн яамнаас агаарын тээврийн либералчлалыг дэмжиж агаарын харилцааг өргөжүүлэх, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, нислэгийн чиглэл, тоо, давтамжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар виртуал бүс байгуулах шийдвэр гаргаж, "Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн ажиллах журам", "Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх журам"-ыг баталлаа.

Тус бүсэд бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүд дараах дэмжлэгүүдийг авах боломж бүрдэж байна. Үүнд,

  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд зааснаар тус бүсэд бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд орлогын албан татвараас хөнгөлүүлэх;
  • Хуулийн этгээдэд нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүгийн дэмжлэг, тусламж олгосон аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт эдлэх;

Мөн “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуульд тусгасан есөн төрлийн дэмжлэгийг технологийн компаниудад олгоно. Үүнд,

  • Патентжуулах зардалд грант олгох;
  • Олон улсын чанар, стандартын баталгаажуулалтын зардлыг санхүүжүүлэхэд грант олгох;
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд нөхөн олговор олгох;
  • Хиймэл оюуны төслийн нийт өртгийн 40 хүртэлх хувьд грант олгох;
  • Патент эзэмшигчид шагнал, урамшуулал олгох;
  • Гарааны компаниудад судалгаа, хөгжүүлэлтийн зардлын 70 хүртэлх хувьд дэмжлэг олгох;
  • Зээлийн батлан даалт гаргах;
  • Зээлийн хүүгийн тодорхой хувийг санхүүжүүлэх;
  • Эд хөрөнгийн түргэвчилсэн элэгдэл хорогдол тооцох;

Виртуал бүс байгуулснаар олон улсын сайн туршлагыг нутагшуулж, технологийн хөгжлийг хурдасгахад хувь нэмэр болно. Уул уурхайгаас хараат бус оюуны бүтээлд тулгуурласан экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээ бүтээхэд том алхам болно гэж үзэж байна.

Монгол Улсад мэдээллийн технологийн чиглэлийн компаниудын ихэнх нь бусад улс орны компаниудтай харьцуулахад бүрэн төлөвшиж амжаагүй, гарааны хэлбэртэй байна. Энэ нь манай улсын хувьд хөрөнгө оруулалтын таатай нөхцөл, төрөөс үзүүлэх дэмжлэг, санхүүжилт дутмаг байгаагаас мэдээллийн технологийн гарааны компаниуд бусад улс орны хурдасгуур хөтөлбөрт хамрагдах, тухайн улсад үйлдвэрлэл эрхлэх, шилжин ажиллах эрсдэл бий болж байна. УИХ 2024 оны зургаадугаар сард Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталсан. Тус хуулийн хэрэгжилтийг хангах суурь дэд бүтэц нь “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс” юм.

Товч мэдээ

  • Улсын драмын эрдмийн театрын дээврийн их засварт шаардлагатай 645 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана. Тус театр ашиглалтад орсон 1960 оноос өнөөг хүртэл барилгын дээвэрт их засвар хийгээгүй тул дээврийн хийц, бүтэц хуучирч, эвдрэл гэмтэл үүсжээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Занданшатар: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш хоёрхон сарын дотор нүүрсний экспорт сэргэлээ7 минут 55 секундын өмнөУДШ О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгэлээ14 минут 57 секундын өмнөМАН-ын Удирдах зөвлөл ирэх бямба гарагт хуралдана28 минут 20 секундын өмнөЛ.Оюун-Эрдэнийн “Ж.Баярмаа-2” нь Ч.Номин болж, Г.Занданшатарыг төсвөөр ноцож эхлэв1 цаг 5 минутын өмнө“What3words” апплейкшн аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах ач холбогдолтой1 цаг 35 минутын өмнөБ.Галбадрах: Багш нар аргаа барсандаа тэмцлийн хөдөлгөөн өрнүүлж байна3 цаг 1 минутын өмнөОлсны үзүүрт Д.Амарбаясгалан байсангүй...3 цаг 9 минутын өмнөХөвсгөл аймгийн Тариалан суманд бага насны хүүхэд сураггүй алга болсон тул эрлийн ажиллагаа үргэлжилж байна3 цаг 58 минутын өмнөБНСУ руу “Ургацын баяр”-ын үеэр хийх нислэгээ төлөвлөж зорчихыг анхааруулав4 цаг 5 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ирцийн мэдээ5 цаг 1 минутын өмнө“Үлэмжийн чанар” яруу найргийн наадам болно6 цаг 7 минутын өмнөХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ6 цаг 11 минутын өмнөУлс төр, хууль хяналтынхны “акц”-ууд давхцаад байгаа нь тохиолдол уу?6 цаг 52 минутын өмнөМонгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ6 цаг 58 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь7 цаг 3 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан7 цаг 6 минутын өмнө"Халзан бүрэгтэйн" ордын асуудлаарх ерөнхий хяналтын сонсголд ажиллах шинжээчдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ9 сар 17. 17:12Эхнэрээ хөнөөсөн Э-д бүх насаар нь хорих ял оноолоо9 сар 17. 17:07Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна9 сар 17. 16:11Мөрдөн шалгах ажиллагаанд 941 хэрэг шалгагдаж байна9 сар 17. 16:02Монголын бүх ард түмний спортын наадмын галт бамбарыг Улсын арслан Э.Батмагнай асаалаа9 сар 17. 13:32Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав9 сар 17. 12:56Төрийн албаны хуулийг шинэчилсний үр дүн эхнээсээ гарч, төрийн албаны шалгалтыг бүрэн цахимжуулсанд иргэд талархаж байгаа гэв9 сар 17. 12:19Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн дулаалж байна9 сар 17. 12:00Засгийн газрын нөөц сангаас УДЭТ-ын дээврийг засварлана9 сар 17. 11:51Цахим шилжилтэд хэнийг ч орхигдуулахгүй урагшлах, жендэрийн гажуудлыг арилгах бодлогыг Азийн эмэгтэй парламентчид баримтална9 сар 17. 11:38Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ9 сар 17. 11:31Сагсан бөмбөгийн 3х3-ын U23 насны ДАШТ эхэллээ9 сар 17. 11:02УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ирцийн мэдээ9 сар 17. 10:31ТБХ:Улсын Их Хурлын тогтоолуудын хэрэгжилтийн талаарх мэдээллүүдийг сонслоо9 сар 17. 9:29
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.