Ерөнхий сайд Г.Занданшатар фэйсбүүк хуудсаар дамжуулан ийн мэдэгдлээ. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосны дараа ердөө хоёрхон сарын дотор нүүрсний олборлолт, тээвэр, борлуулалт 1.6 дахин өсөж, экспорт сэргэлээ. Орлого, ашиг мэдэгдэхүйц нэмэгдэж, валютын нөөц 5.7 тэрбум ам.долларт хүрлээ. Долоо, наймдугаар сард төлбөрийн тэнцэл дараалан ашигтай гарсан. Тоо худал хэлдэггүй. Энэ бол төсвөө тодотгон хэмнэж чадсан та бидний хүчин чармайлтын үр дүн. Баялгийн өгөөж ард иргэддээ хүрэхэд хаана, ямар алдаа, саад бэрхшээл байгааг албан тасалгааны цонхоор бус, газар дээр нь очиж тогтоож байна. Гарааны 100 хоногтоо бэрхшээлийг бодлогоор, бодит ажлаар даван туулахыг зорьж байна. Өнөөдрийг ирээдүйтэй нь хамт тонодог авлига, баялгийн хулгайтай хатуу тэмцэж, баялгийн менежмент, засаглалыг засах шаардлага ямар чухал болохыг энэ үр дүн харуулж байна” гэв.
Д.Од
Сэтгэгдэл бичих