Төрийн банк 3 жилийн хугацаатай, 200 сая ам.долларын бондыг олон улсын зах зээлд амжилттай арилжиж, Сингапурын хөрөнгийн биржид бүртгэгдлээ. Бондын анхдагч зах зээлийн арилжааны захиалга санхүүжилтийн зорилтот дүнгээс давснаас гадна олон улсын нэр хүнд бүхий мэргэжлийн хөрөнгө оруулагчид бондыг худалдан авсан нь гадаадын хөрөнгө оруулагчид Төрийн банкны санхүү, үйл ажиллагааны найдвартай байдалд бүрэн итгэж буйн илрэл юм.
Төрийн банк энэхүү бондын эх үүсвэрийг тогтвортой, ногоон хөгжлийг дэмжихэд чиглэсэн байгаль орчинд ээлтэй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ хөгжүүлэх, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулна. Тэр дундаа улс орны хөгжлийн хөдөлгүүр болсон компаниуд, ногоон бизнес эрхлэгчдэд олгох зээл санхүүжилтийн хэмжээг бондын эх үүсвэрээр нэмэгдүүлснээр Монгол Улс дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал дэмжлэг болно гэж Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр мэдэгдлээ.
Төрийн банк анх удаа гадаад зах зээлээс урт хугацаат бондын эх үүсвэр амжилттай татсан нь банкийг гадаадын хөрөнгө оруулагчдад таниулах, гадаад харилцааг өргөжүүлэх, цаашид гадаадаас улам өргөн цар хүрээнд эх үүсвэр татах үүд хаалгыг нээсэн чухал үйл явдал болж байна. Мөн төрийн өмчит компаниудад хөрөнгө оруулалтын “шинэ жим” гаргаж, Монгол Улс төрийн өмчит компаниудынхаа ашигт ажиллагааг сайжруулах замаар гадаадын хөрөнгө оруулагчдыг татах бүрэн боломжтойг энэхүү үйл явдал харууллаа. Цаашлаад Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой үйл явдал болсныг банкны удирдлагууд онцолж байна.
Төрийн банкны тухайд, өнгөрсөн онд бодлого, стратегиа шинэчлэн тодорхойлж, системд нөлөө бүхий банкны хувиар байгаль орчин, нийгэм, засаглалд эерэг өөрчлөлт түүчээлэгч, тогтвортой хөгжлийг дэмжигч, ногоон банк байх зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд гадаад, дотоодын зах зээлээс эх үүсвэр татаж, ногоон зээлийн багцаа нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч байна. Тухайлбал, өнгөрсөн онд Төрийн банк дотоодын биржийн бус зах зээлд 10 тэрбум төгрөгийн ногоон бонд гаргаж, тогтвортой хөдөө аж ахуйн зээлийн багцаа санхүүжүүлсэн байдаг.
Цаашид Төрийн банк нийт зээлийн багцад эзлэх ногоон зээлийн хэмжээг шат дараатай нэмэгдүүлж, 2030 он гэхэд 10 хувьд хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.
Итгэл төгс - Ногоон ирээдүй
Facebook
Twitter
Youtube


Төрийн банк: "Модыг Мод(А) болгоё-Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээнд хаврын мод тарилтаа хийлээ
“Эрдэнэс алт ресурс” ХХК том сегментийн “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгарлаа
Шилдэг татвар төлөгч 50 компани
"Эрдэнэс алт ресурс" ХХК энэ хаврын мод тарих ажлаа эхлүүлээ
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Төрийн банк Нийслэлийн орон сууцны корпорацтай хамтран Баянхошуу дэд төвийн “Ногоон орон сууц” төсөлтэй танилцах воркшоп арга хэмжээг зохион байгууллаа
Гадаад худалдааны бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрчээ
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв.gif)

Сэтгэгдэл бичих