Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ


9-р сарын 18
16 цаг 57 минут

     Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.09.18) үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газраас 2025 оны есдүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

Чуулганы 2025 оны 09 дүгээр сарын 15,17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулга, энэ талаарх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан тул энэ өдрийн хэлэлцүүлэг гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлснээр үргэлжилсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал төсвийн хүрээний мэдэгдлийг хангах хүрээнд улс орны нийгэм, эдийн засгийг сайжруулах томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, ашиглалтыг нь нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай гэлээ. Тэрбээр, Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны нэгдүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар зорьсон. Энэ төслийг хэрэгжүүлэхээр авсан 1.7 тэрбум ам.долларын зээлийн ашиглалт 30 хувьтай байгаа. Ирэх онд зээлийн ашиглалтыг нэмэгдүүлж үйлдвэрээ төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулах нь шаардлагатай. Ирээдүйд улсын хөгжлийг дэмжих, төсвийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүд рүү эх үүсвэрүүдээ дайчлан, богино хугацаанд үр дүнд хүргэхэд анхаарах хэрэгтэй хэмээгээд энэ агуулгаар төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг хэлэлцэж, дэмжих нь зүйтэй гэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг ирэх таван жилийн Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж батлаагүй байж, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн орлого, зарлагыг хэлэлцэх нь зарчмын хувьд буруу гэсэн байр суурийг илэрхийлсэн. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин төсвийн хүрээний мэдэгдэл нь ирэх гурван жилийн эдийн засгийн төлөв байдалтай холбоотой тул хэлэлцүүлгийг мэргэжлийн түвшинд явуулах шаардлагатай байна. Учир нь төсвийн хүрээн дэх есөн үзүүлэлтийг жил бүр өөрчлөөд, төсвийн төслөө дагуулан хэлэлцэхээр тодорхой чиглэл, баримжаа алдагдаад байна. Энэ нь эргээд төсвийн бүтээмжгүй байдлыг үүсгэж байгааг анхаарах нь зүйтэй гэсэн санал хэллээ.

УИХ-ын гишүүд ийнхүү үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их Хурлын бүх Байнгын хороодод шилжүүлэв.

Монгол Улсын  ирэх оны төсвийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ

Дараа нь  Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Улсын Их Хурлын 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд хуулийн төслүүдийн талаар танилцуулж, төслийн талаарх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлт, Үндэсний аудитын газрын дүгнэлтийг холбогдох албан тушаалтнууд танилцуулсан юм. Дээрх танилцуулга, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, 2022 онд прокурорын байгууллагын нийт төсөв 60 тэрбум төгрөг байсан бол 4 жилийн дараа 144 тэрбум төгрөг болж, хоёр дахин нэмэгдсэн байгааг дурдаад, үүнийг прокуроруудыг чадавхжуулах, сургалт судалгаа хийх, Монгол Улсад шударга ёсыг тогтооход зарцуулж буй эсэхийг тодруулсан.

Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого эхний долоон сарын байдлаар 1.2 их наядаар тасарсан, оны эцэст 2.0 их наяд төгрөгөөр тасрах магадлалтай, улмаар төсвийн зарлага 1.6 их наяд төгрөгөөр хэтрээд буйг дурдаад, ирэх онд орлого орлох, ханшид нөлөөлөх бүх асуудлаа тодорхой шийдэхгүй бол асуудал үүсэхийг анхааруулав.

Мөн гишүүд Эрүүл мэндийн даатгалын сангийн өр төлбөрийн асуудлыг шийдэж, үйл ажиллагааг нь хэвийн болгох, эрүүл мэнд, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, багшийн цалин урамшууллыг нэмэх, боловсон хүчний хомсдлыг шийдвэрлэх, төрийн албан хаагчийн нэг удаагийн тэтгэмжийг он дамжуулан олгох асуудлын талаар илүүтэй тодруулав. 

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн даатгалын өрийн асуудал ноцтой байдалд хүрсэн, тусламж, үйлчилгээ жигд хүртээмжтэй байж чадахгүй байна. Энэ асуудлыг өчигдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулсан хэмээгээд, эрүүл мэндийн даатгалын өр үүсгээд, түүнийг нь Засгийн газар төлдөг буруу хандлагыг тогтоож болохгүй гэв. Эрүүл мэндийн даатгалын мөнгийг зөв зарцуулахад сэтгэл дутаад байна гэж салбарын сайд дүгнэлээ.

Боловсролын сайд П.Наранбаяр, Багшийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудыг хөдөлмөрийн зах зээл рүү шилжүүлэх нь чухал асуудал болоод байна. Нийт төгсөгчдийн 30 орчим хувь нь л мэргэжлээрээ ажиллаж байгаа тул багшийн үндсэн цалинг нэмэх нь зөв шийдэл гэдэгтэй санал нэг байгаагаа дурдлаа. Түүнчлэн салбарын сайд багшийн хомсдолыг урт, богино хугацаанд шийдвэрлэхээр төлөвлөсөн зургаан багц арга хэмжээг танилцуулсан. Тухайлбал, сургалтын цагийн нормдоо хүрэхгүй байгаа багшийг шилжүүлэн ажиллуулах, тэтгэвэртээ суусан багш, төгсөх дамжаандаа амжилттай суралцаж буй оюутнуудаас ажиллуулах, бакалаврын зэрэгтэй боловсон хүчнийг багшлах богино хугацааны сургалтад хамруулж байна. Одоогоор 150 орчим хүн бэлтгэгдээд цагийн багшаар ажиллаж байна гэлээ.

Сангийн сайд Б.Жавхлан төрийн албан хаагчдын 36 сарын нэг удаагийн тэтгэмж олгох асуудлаар өмнө нь ийм зохицуулалт хийж байсныг дурдав. Тэрбээр, ирэх жил тэтгэвэрт гарах хүмүүс тэтгэмжийнхээ тал мөнгөө аваад, үлдэгдлийг нь он гараад авч болно. Эсвэл тэтгэвэрт гарах хүмүүсээ үргэлжлүүлэн ажиллуулж, 2027 он руу шилжүүлэх, бүр төсвийн ерөнхийлөн захирагчид хэмнэлтийг төсөв дотроо зохицуулалт хийгээд тэтгэмжид шилжүүлэх зэрэг олон хувилбараар шийдэх боломж байгаа. Энэ асуудлаас айхтар хохирол гарахгүй гэдгийг албан ёсоор хариуцлагатай  хэлье хэмээв.

Гишүүд ирэх оны төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтын 35 хувь нь авто зам, 18 хувь нь боловсрол, 14 хувь нь эрчим хүч,  8.0 хувийг эрүүл мэндийн салбарт, үүн дээр гадаадын зээл, тусламжийг тооцвол 20 хувь нь зам, 17 хувь нь боловсрол, 14 хувь нь эрчим хүч, 21 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар тусгагдсан буйг шүүмжлэв. Татвар төлөгчдийн мөнгийг эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд гэсэн гурван салбарт буюу хүний хөгжлөө дэмжих чиглэлд хэзээнээс зарцуулдаг болох  талаар тайлбар хүслээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хариултдаа, Ер нь төсвийн төслийн ерөнхий агуулгаар нь харвал эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа хөрөнгө 5.5, боловсролын салбарын төсөв хоёр дахин нэмэгдсэн. 1.2 их наяд төгрөг байсныг 2.4 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж сургууль, цэцэрлэг барих, цаашлаад 2028 онд ерөнхий боловсролын сургуулийг хоёр ээлжинд шилжүүлэх зорилт дэвшүүлэх зэргээр цогц өөрчлөлтүүдийг хийнэ гэдгээ онцлов. Тэрбээр хөрөнгө оруулалтаар шинэ зам барихгүй, өнгөрсөн жил эхлүүлсэн замуудыг барихад үргэлжлүүлэх шаардлагатай байна гэлээ. Сангийн сайд Б.Жавхлан, хөрөнгө оруулалтын бүтцэд эрчим хүч, автозамыг эхэнд эрэмбэлэх нь хамгийн зөв. Үүнийг хийхгүйгээр нэг ч эмнэлэг, нэг ч сургууль барьж чадахгүй. Тийм учраас хөгжлийн түүчээлэгч нь дэд бүтэц гэсэн онош тавигдаад сүүлийн таван жил эдгээр салбарт анхаарсан. Ойрын 5-10 жил ч энэ бүтэц өөрчлөгдөхгүй болов уу. Эрчим хүчний эх үүсвэрүүд нэмэгдэж, автозамууд баригдсанаар баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Ингэж л эдийн засгийн төвлөрөл саарна гэв.

Ингээд Улсын Их Хурлын чуулганы хуралдаан түр завсарлав. Үдээс хойших хуралдаан гишүүдийн асуулт, хариултаар үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төрийн банк олон улсын зах зээлээс 200 сая ам.доллар татан төвлөрүүллээ6 цаг 14 минутын өмнөДаян дэлхийн ногоон хөгжлийн институтийн Азийн бүсийн дэд захирал Жасон Лиг хүлээн авч уулзлаа7 цаг 27 минутын өмнөМонгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ7 цаг 46 минутын өмнөБаянхонгор аймгийн үсчин Н.Ууганцэцэг үс, гоо заслын дэлхийн тэмцээнээс алтан медаль, алтан цом хүртлээ8 цаг 57 минутын өмнөГ.Занданшатар: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш хоёрхон сарын дотор нүүрсний экспорт сэргэлээ9 цаг 9 минутын өмнөУДШ О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгэлээ9 цаг 16 минутын өмнөМАН-ын Удирдах зөвлөл ирэх бямба гарагт хуралдана9 цаг 29 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнийн “Ж.Баярмаа-2” нь Ч.Номин болж, Г.Занданшатарыг төсвөөр ноцож эхлэв9 сар 18. 14:37“What3words” апплейкшн аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах ач холбогдолтой9 сар 18. 14:08Б.Галбадрах: Багш нар аргаа барсандаа тэмцлийн хөдөлгөөн өрнүүлж байна9 сар 18. 12:41Олсны үзүүрт Д.Амарбаясгалан байсангүй...9 сар 18. 12:33Хөвсгөл аймгийн Тариалан суманд бага насны хүүхэд сураггүй алга болсон тул эрлийн ажиллагаа үргэлжилж байна9 сар 18. 11:45БНСУ руу “Ургацын баяр”-ын үеэр хийх нислэгээ төлөвлөж зорчихыг анхааруулав9 сар 18. 11:38УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ирцийн мэдээ9 сар 18. 10:41“Үлэмжийн чанар” яруу найргийн наадам болно9 сар 18. 9:36ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ9 сар 18. 9:31Улс төр, хууль хяналтынхны “акц”-ууд давхцаад байгаа нь тохиолдол уу?9 сар 18. 8:50Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ9 сар 18. 8:44УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 сар 18. 8:39Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан9 сар 18. 8:36"Халзан бүрэгтэйн" ордын асуудлаарх ерөнхий хяналтын сонсголд ажиллах шинжээчдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ9 сар 17. 17:12Эхнэрээ хөнөөсөн Э-д бүх насаар нь хорих ял оноолоо9 сар 17. 17:07Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна9 сар 17. 16:11Мөрдөн шалгах ажиллагаанд 941 хэрэг шалгагдаж байна9 сар 17. 16:02Монголын бүх ард түмний спортын наадмын галт бамбарыг Улсын арслан Э.Батмагнай асаалаа9 сар 17. 13:32Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав9 сар 17. 12:56Төрийн албаны хуулийг шинэчилсний үр дүн эхнээсээ гарч, төрийн албаны шалгалтыг бүрэн цахимжуулсанд иргэд талархаж байгаа гэв9 сар 17. 12:19Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн дулаалж байна9 сар 17. 12:00Засгийн газрын нөөц сангаас УДЭТ-ын дээврийг засварлана9 сар 17. 11:51Цахим шилжилтэд хэнийг ч орхигдуулахгүй урагшлах, жендэрийн гажуудлыг арилгах бодлогыг Азийн эмэгтэй парламентчид баримтална9 сар 17. 11:38
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.