Монгол Улсын 2026 оны төсвийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлэг үргэлжилж байна


9-р сарын 19
8 цаг 57 минут

       Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы (2025.09.18) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн.

Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, Д.Рэгдэл, Х.Булгантуяа, Н.Наранбаатар, Ө.Шижир, Дав.Цогтбаатар, Ж.Алдаржавхлан, Т.Мөнхсайхан, А.Ариунзаяа, Б.Мөнхсоёл, М.Ганхүлэг, С.Зулпхар, С.Эрдэнэбат, Л.Соронзонболд, П.Ганзориг, Ж.Батжаргал нар асуулт асууж, Засгийн газрын гишүүдээс хариулт авлаа.

Гишүүд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийг орон сууцжуулж, зээлийн хүүг багасгах замаар төвлөрлийг сааруулах асуудалд Засгийн газраас баримталж буй бодлого, чиглэлийн талаар илүүтэй тодруулж байлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Нийслэлийн агаар, хөрсний бохирдол ямар хэмжээнд хүрснийг хүн бүхэн мэдэж байгаа. Засгийн газраас орон сууцжуулалтын банк байгуулах санаачилга гарган, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг 80 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Өнөөдөр 260 гаруй мянган иргэн гэр хороололд амьдарч байгаа тул орон сууцжуулалтын банк байгуулж, барилгын салбараа дэмжихийн зэрэгцээ хямд өртөгтэй орон сууц барьж, нийлүүлэлтийг сайжруулах замаар үнийн өсөлтийг хязгаарлах, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг тусгасан цогц хөтөлбөрийг боловсруулаад удахгүй Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” хэмээн хариулсан.

Мөн гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд хүний хөгжил манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байна гэсэн атлаа төрийн албан хаагчдын 9.0 хувийн цомхотголд орон нутагт арай ядан тогтоон ажиллуулж буй албан хаагчдыг хамруулж буй нь оновчтой шийдвэр эсэхийг хөндөв.

Иргэдэд, бизнес эрхлэгчдэд хүндрэл, чирэгдэл учруулж буй төрийн үйлчилгээний чиг үүргийн давхардлыг арилгах, нэн ялангуяа дарга нарын тоо, төсвийг бууруулах чиглэлийг яамдуудад өгсөн. Гэхдээ ард иргэдэд хүрч үйлчилдэг ажилтнуудыг биш төрийн үйлчилгээний давхардлыг арилгахад цомхотголоо чиглүүлэх шаардлагатай хэмээн үүрэг болгосныг Ерөнхий сайд хариултдаа онцлов.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Монгол Улсын Их Хурлаас 2026 оны жилийн төлөвлөгөөг батлахдаа төрийн албан хаагчдын орон тоог 9.0 хувиар бууруулахаар тусгасан. Энэ хүрээнд төрийн албан хаагчдын тоог бууруулахдаа дарга нараас эхэлье гээд, яамдын газар, хэлтсийн дарга нарын тоог 30 орчим хувиар цөөрүүлсэн. Мөн Засгийн газрын харьяа агентлагуудын газар, хэлтсийн дарга нарын тоог нэлээд өндөр хувиар цөөлсөн. Харин жирийн албан хаагчдыг эхний ээлжинд цомхотгохгүй байх, улмаар ажлаас халагдсан, тэтгэвэрт гарсан, жирэмсний амралттай, өөр ажилд шилжсэн хүмүүсийн оронд хүн нөхөж авахгүй байх зохицуулалт хийхийг чиглэл болгосон гэх нэмэлт тайлбарыг өглөө.

Түүнчлэн гишүүд ахмад настнууд тэтгэвэр, тэтгэмжээ нэмэгдүүлэх санал тавьж буйг дэмжиж байгаагаа илэрхийлээд, үүний учир шалтгаан инфляцтай холбоотой байгааг тодотгож байлаа. Учир нь инфляц 8.8 хувьтай байгаа бөгөөд ирэх жил 10 хувь болж өсөх магадлалтай тул тэтгэврийн зургаан хувийн нэмэгдэл нь инфляцдаа баригдаад, эсрэгээрээ хасах үзүүлэлттэй гарахаар байгаа тул инфляцын өсөлтийг сааруулахад Засгийн газар бодлогын томоохон алхам хийж, ажиллахыг хүслээ.

Мөн төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан барилгуудын ашиглалтыг сайжруулах, түүнд хяналт тавих шаардлагатай байгаа талаар гишүүд жишээ авч дурдаад, үүнд Засгийн газраас баримталж буй бодлогыг тодруулав. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт хариултдаа, Монгол Улс нь 330 сумтай, сум бүрд Засаг даргын Тамгын газар буюу иргэдэд үйлчлэх төв бий. Эдгээр барилгууд хуучирч муудсан тул шинэчлэх ажлуудыг хийж байна. Төсвийн төсөлд тусгасан найман объект нь сумын Засаг даргын Тамгын газрын хуучин барилгууд бөгөөд 2021-2024 онд төсөвт суулгасныг гүйцээх шаардлагатай байгаа юм. 2026 оны төсвийн төсөлд шинээр нэг ч барилга барихаар тусгаагүй. Ер нь цаашдаа сумын Засаг даргын Тамгын газарт 20  орчим хүн ажиллахад томоохон барилга барих хэрэгтэй эсэхийг эргэн харж, төрийн үйлчилгээг зардал багатай, хүртээмжтэй, бүтээмжтэй болгоход чиглүүлэх нь зүйтэй. Тиймээс барилга, байшин барихдаа ямар зураг төсөв, бүтэц зохион байгуулалттай байх вэ гэдэгт анхаарах нь чухал. Үүнд бодлогын өөрчлөлт хийх шаардлагатай байна гэж байлаа.

Хуралдаанд асуулт асууж, үг хэлсэн гишүүдийн олонх жилээс жилд төсөв данхайж, урсгал зардал нэмэгдэж, зарлага өсөж байгаад анхаарч зардлыг бууруулах, зарцуулалтыг оновчтой болгоход Засгийн газар анхаарч ажиллахыг захиж байлаа. Тодруулбал, Монгол Улсын төсөв 2021 онд 12 их наяд  төгрөг байсан бол өнөөдөр  30 гаруй их наяд төгрөгийн төсөв хэлэлцдэг болж. Сүүлийн таван жилд 130 их наяд төгрөгийн батлагдсан төсвийн хүрээнд айл өрх, аж ахуйн нэгжийн ашиг орлого 2.8 дахин өссөн байх ёстой. Гэтэл иргэдийн амьдрал сайжирсангүй. Иймд төсвийн зарцуулалтыг оновчтой болгоход чиглэсэн шинэчлэл хийх эсэхийг лавласан юм.

Сангийн сайд Б.Жавхлан, манай эдийн засаг уул уурхайн салбараас хамааралтай. Эдийн засгаа солонгоруулаагүй цагт энэхүү тэлсэн бүтцийн орлого нь цөөхөн ашигт малтмалын уурхайгаараа л дамжин орж ирээд, буцаад задарч тараагддаг. Ер нь эдийн засгаа солонгоруулахын тулд төсвийн хөрөнгө оруулалтаа дэд бүтэц рүүгээ л чиглүүлэх нь  зөв хэмээн хариулж байлаа.

Үүгээр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны ажлын цаг дууссан тул баасан гарагт төслүүдийн хэлэлцүүлгийг 20 гишүүний асуулт, хариултаар үргэлжлүүлэхээр болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэлийн судалгааны үр дүн дэлхийн алдартай Nature сэтгүүлд нийтлэгджээ8 минут 6 секундын өмнөЭрлийн ажиллагаа 3 дахь өдрөө үргэлжилж 300 гаруй хүн оролцож байна12 минут 32 секундын өмнө"Азтан боллоо" гэсэн зурвас илгээж, иргэдийн данснаас мөнгө залилжээ33 минут 7 секундын өмнөӨнөөдөр 38 дахь удаагийн “Номын баяр” эхэлнэ55 минут 45 секундын өмнөОюу толгойн гэрээ ярьдаг хоёр “толгой”-гийн холбогдсон хэрэг1 цаг 24 минутын өмнөМонгол Улсын 2026 оны төсвийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлэг үргэлжилж байна1 цаг 29 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь1 цаг 33 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан1 цаг 38 минутын өмнөТөрийн банк олон улсын зах зээлээс 200 сая ам.доллар татан төвлөрүүллээ9 сар 18. 18:29Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн Азийн бүсийн дэд захирал Жасон Лиг хүлээн авч уулзлаа9 сар 18. 17:15Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ9 сар 18. 16:57Баянхонгор аймгийн үсчин Н.Ууганцэцэг үс, гоо заслын дэлхийн тэмцээнээс алтан медаль, алтан цом хүртлээ9 сар 18. 15:46Г.Занданшатар: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш хоёрхон сарын дотор нүүрсний экспорт сэргэлээ9 сар 18. 15:34УДШ О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгэлээ9 сар 18. 15:27МАН-ын Удирдах зөвлөл ирэх бямба гарагт хуралдана9 сар 18. 15:13Л.Оюун-Эрдэнийн “Ж.Баярмаа-2” нь Ч.Номин болж, Г.Занданшатарыг төсвөөр ноцож эхлэв9 сар 18. 14:37“What3words” апплейкшн аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах ач холбогдолтой9 сар 18. 14:08Б.Галбадрах: Багш нар аргаа барсандаа тэмцлийн хөдөлгөөн өрнүүлж байна9 сар 18. 12:41Олсны үзүүрт Д.Амарбаясгалан байсангүй...9 сар 18. 12:33Хөвсгөл аймгийн Тариалан суманд бага насны хүүхэд сураггүй алга болсон тул эрлийн ажиллагаа үргэлжилж байна9 сар 18. 11:45БНСУ руу “Ургацын баяр”-ын үеэр хийх нислэгээ төлөвлөж зорчихыг анхааруулав9 сар 18. 11:38УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ирцийн мэдээ9 сар 18. 10:41“Үлэмжийн чанар” яруу найргийн наадам болно9 сар 18. 9:36ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ9 сар 18. 9:31Улс төр, хууль хяналтынхны “акц”-ууд давхцаад байгаа нь тохиолдол уу?9 сар 18. 8:50Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ9 сар 18. 8:44УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 сар 18. 8:39Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан9 сар 18. 8:36"Халзан бүрэгтэйн" ордын асуудлаарх ерөнхий хяналтын сонсголд ажиллах шинжээчдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ9 сар 17. 17:12Эхнэрээ хөнөөсөн Э-д бүх насаар нь хорих ял оноолоо9 сар 17. 17:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.