ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Ц.Чинзориг, доктор Х.Цогтбаатар, эрдэм шинжилгээний ажилтан Б.Буянтэгш, Б.Майнбаяр нар АНУ-ын Хойд Каролинагийн сх сургуулийн судлаачидтай хамтран шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэлийн судалгааны үр дүнг Nature сэтгүүлд нийтлүүллээ.
“Цул толгойт” хэмээн нэрлэдэг үлэг гүрвэлийн толгойн орой буюу зулайн хэсэг нь овойж, бөмбөгөр хэлбэртэй болон хөгжсөн нь бусад үлэг гүрвэлийн бүлгүүдээс ялгардаг. “Цул толгойт” үлэг гүрвэлийн биеийн хөгжил, анатомийн бүтэц нь өнөөг хүртэл тодорхойгүй байсан бөгөөд учир нь эдгээр амьтдын чулуужсан үлдвэр маш ховроор олддог бөгөөд дэлхийн хамгийн ховор үлэг гүрвэлүүдийн нэг ажээ.
ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн болон АНУ-ын Хойд Каролинагийн их сургуулийн судлаачдын хамтран зохион байгуулсан хээрийн судалгааны дүнд нэгэн сонирхолтой олдворыг Монгол орны түрүү цэрд буюу өнөөгөөс 108-115 сая жилийн тэртээ хуримтлагдсан чулуулаг тархдаг “Хүрэн дух” олдворт газраас олсон ба судалгааны үр дүн нь өнөөдөр дэлхийн үлэг гүрвэл сонирхогчид болон палеонтологич нарын анхаарлыг татаж байна.
Олдвор нь гавал болон биеийн хэлхээ яснаас бүрддэг ба бие нь 80 см орчим урттай, 5.85 кг жинтэй, өвсөн идэшт “цул толгойт” үлэг гүрвэлийн чулуужсан үлдвэр юм.
Тус олдвор нь дал, бугалга, нурууны үеүд, аарцаг, хойд мөч, нарийн шөрмөсөөр бүрхэгдсэн сүүлний үеүд, ходоодны чулуу зэргээс бүрдэж байгаа бөгөөд палеонтологийн шинжлэх ухаанд бүртгэгдсэн “цул толгойт” үлэг гүрвэлүүдээс хамгийн сайн бүрдэлтэй олдворт тооцогдож байна.
Энэхүү шинэ үлэг гүрвэлийг судлаачид ховор олдвор, амьдарч байсан геологийн цаг үе, хээрээс олдсон байдал зэргийг илэрхийлж Zavacephale rinpoche (Завасефале ринпочи) буюу “анхны цул толгойт”, “ховор, нандин” хэмээх утга бүхий үгсийн нийлэмжээр нэршүүлэн шинжлэх ухаанд бүртгүүлжээ.
Zavacephale нь “цул толгойт” үлэг гүрвэлийн гарын хэсгүүд, ходоодны чулуу зэрэгтэй олдсон хамгийн анхны олдор гэдгээрээ онцлог юм. Тус амьтны толгой, биеийн хэсгүүдийн анатомийн шинжүүд болон чөмөгний ясанд хийсэн эдийн түвшний судалгаагаар тус бодгаль нь насанд хүрсэн болохыг илтгэж байгаа аж. Геологийн цаг хугацааны хувьд Zavacephale нь “цул толгойт” үлэг гүрвэлүүдийн хамгийн эртний төрөлд тооцогдож байна.
Энэхүү судалгааны үр дүн нь дэлхийн хамгийн нэр хүндтэй (impact factor: 50) Nature сэтгүүлийн 2025 оны есдүгээр сарын 17-ны дугаарт ийнхүү хэвлэгджээ.
Facebook
Twitter
Youtube


Гандангийн тохижилтын ажлын хүрээнд нийт 160 нэгж талбарыг чөлөөлнө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Монголын хүүхдийн ордны Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана
Орон сууцны хороолол доторх 18.2 км авто замыг засаж шинэчлэх ажлын зургийг боловсруулж байна
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 үйлчилгээнд зөвшөөрөл шаардахгүй
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулна.gif)

Сэтгэгдэл бичих