УИХ дахь АН-ын бүлэг 2026 оны улсын төсвийн төслүүдийн хэлэлцүүлгээс завсарлага авлаа


9-р сарын 19
20 цаг 47 минут

        Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.09.19) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулж, УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан, үнийн өсөлтийг зогсоох талаар Засгийн газраас ямар арга хэмжээ авч буйг тодруулсан. Тэрбээр зарим суманд А-92 бензиний үнэ нэмэгдсэнийг дурдаад,  үүнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өсөж иргэдийн амьдралд хүнд тусна гэдгийг онцолсон.

Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Хүнсний нийлүүлэлтийг дэмжих бодлого барьж Атарын аян, Хүнсний хувьсгал зэрэг арга хэмжээний хүрээнд хөнгөлөлттэй зээлүүдийг үргэлжлүүлэн олгоно гэлээ. Чөлөөт худалдааны хэлэлцээрүүд, гаалийн тарифыг хөнгөлөх бодлогын хүрээнд 200 сая хүн амтай зах зээлд хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүнийг нийлүүлэх хэлэлцээр зурагдсан гэдгийг тодотгов.

Тэрбээр, Экспортыг дэмжих хүрээнд гаалийн болон хилийн боомтуудын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, цахимжилтыг шуурхайлах, мэдээлэл солилцох боломжийг хангах арга хэмжээ авч Засгийн газрын тогтоол гаргасан. Ингэснээр борлуулалт нэмэгдэж байна. Ковидын үеэр үнийн хэт хөөрөгдөл үүссэн. Одоог хүртэл үнэ нь огт буугаагүй бүтээгдэхүүн ч байна. Энэ асуудлыг ч шалгаж байна хэмээсэн. Түүнчлэн инфляцыг өдөөгөөд байгаа тодорхой бүтээгдэхүүнүүдийн үнийг бууруулах, худалдан авалтыг нь багцаар хийх зэрэг арга хэмжээ авч, төрийн зүгээс хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хэт их зохицуулалт хийж оролцдог, зах зээл рүү халддаг байдлыг зохицуулахаар 110 хуульд өөрчлөлт оруулахаар бэлтгэж байна гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, 1.3 их наяд төгрөгийн алдагдал ямар үр өгөөж авчрахыг лавлаад, эдийн засгийн өсөлт, хувийн хэвшлийг дэмжинэ гэсэн зорилтуудын талаар тодруулж байлаа.

Сангийн сайд Б.Жавхлан, Бид алдагдлыг хуульчилсан, суурь тэнцэл, тэнцвэржүүлсэн тэнцлийг тусгасан. Тэнцвэржүүлсэн тэнцэл нь татварын орлогоор бүрдэж, хүүхдийн мөнгө, цалин, тэтгэвэр тэтгэмж бүгдийг нь санхүүжүүлнэ. Мөн  нэмэх хувийн ашигтай байх ёстой гэдгийг хуульчилсан.

Харин дээрх алдагдал нь зээлийн ашиглалт юм. Үүнд нефть боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж, Улаанбаатар хотын цэвэр усны хангамжийг сайжруулах мега төслүүд багтаж байгаа. Эдгээр нь эдийн засагт урт хугацаанд хамгийн үр өгөөжтэй байх мега төслүүд гэдгийг онцолж байна гэлээ. 

УИХ-ын гишүүн Э.Болормаа, Энэ удаагийн төсөвт боловсролыг дэмжих бодлогыг тусгаж, хүний хөгжлийг нэн тэргүүнд тавьсан нь сайшаалтай. Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн үндэсний судалгааны дүнгээр ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн шим тэжээлийн дутагдал өндөр гарсан. Жишээлбэл, Д витамины дутагдал 90 хувь, үүний 67 хувь нь гүн дутагдалтай гэдэг ньтодорхой болсон. Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд “Өдөр бүр нэг аяга сүү” хөтөлбөрийн зардал тухайлан суугаагүй. Хүүхдийн шим тэжээл гэж нэгдсэн байдлаар 263 тэрбумыг суулгажээ. Үүнээс хэдэн төгрөгийг хүүхдийн сүүний хөтөлбөрт зарцуулж байгаа вэ хэмээн асуусан. 

Боловсролын сайд П.Наранбаяр, Хүүхдийн хоолны түүхий эд материалын зардалд 122.4 тэрбум төгрөг олгохоор тооцсон. Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор нийслэлд цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 4000 төгрөгөөр тогтоосон. Улсын төсвөөс 3000 төгрөг, эцэг эх, асран хамгаалагчаас 1000 төгрөгийг хариуцах хамтын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлснээр хоолноос авах шим тэжээл дээшилсэн гэж үздэг. Хүүхдийн үдийн хоолны зардалд сүү тусгагдаагүй. Бага ангид буюу 1-5 дугаар ангид 342296 хүүхэд сурч байна. Эдгээр хүүхдүүдэд гурван өдөр 200 мл сүү өгнө гэж үзвэл 30 тэрбум төгрөг шинээр тусгах шаардлагатай гэсэн хариулт өглөө.

УИХ-ын гишүүд асууж, мэдээлэл авсны дараа байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, Энэ жилийн төсөвт тусгасан хоёр сайн зүйлийн нэг нь  иргэд олон нийтээс санал авчээ. Энэ бол дэвшил юм. Хоёрдугаарт, эрүүл мэндийн салбарт томоохон хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр болсон байна. Гэхдээ  боловсролын жил болгож зарласан бол боловсролын асуудлыг үндсээр нь шийдмээр байна. Багш нарын цалин, нийгмийн асуудлыг нь шийдэж, тогтолцоог өөрлөх, сургууль цэцэрлэгийн хүртээмжээ сайжруулахад анхаармаар байна гэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь АН бүлгийн дэд дарга Б.Жаргалан Авлигатай тэмцэх газрын нэр бүхий ажилтнууд УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явуулсан асуудал гарсан хэмээн мэдэгдэж, энэ явдлыг парламентын дархлааг сулруулж, засаглал хоорондын хяналт тэнцлийг үгүй хийсэн үйлдэл хэмээн бүлгийн зүгээс үзэж буйгаа илэрхийлэв. Тиймээс 2026 оны төсвийн төслүүдийн хэлэлцүүлгээс авсан завсарлагаа сунгах хүсэлтэй байна хэмээлээ.

Чуулганы нэгдсэн хуралдааныг удирдаж байсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АН-ын бүлгийн хүсэлтийн дагуу завсарлагыг гурваас илүүгүй өдрөөр сунгаснаар өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ дахь АН-ын бүлэг 2026 оны улсын төсвийн төслүүдийн хэлэлцүүлгээс завсарлага авлаа9 сар 19. 20:47Саудын Арабын Хаант Улсын “Аква повер” компани сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ9 сар 19. 20:42“Төсвийн орлого бүрдүүлэлт” сэдэвт хэлэлцүүлэгт урьж байна9 сар 19. 20:32Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд оролцоно9 сар 19. 20:25Монгол Улсын 2026 оны төсвийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлэг үргэлжилж, УИХ-ын гишүүд асуулт асууж, мэдээлэл авч байна9 сар 19. 14:50Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ9 сар 19. 11:19УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ирцийн мэдээ9 сар 19. 10:26Шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэлийн судалгааны үр дүн дэлхийн алдартай Nature сэтгүүлд нийтлэгджээ9 сар 19. 10:18Эрлийн ажиллагаа 3 дахь өдрөө үргэлжилж 300 гаруй хүн оролцож байна9 сар 19. 10:13"Азтан боллоо" гэсэн зурвас илгээж, иргэдийн данснаас мөнгө залилжээ9 сар 19. 9:53Өнөөдөр 38 дахь удаагийн “Номын баяр” эхэлнэ9 сар 19. 9:30Оюу толгойн гэрээ ярьдаг хоёр “толгой”-гийн холбогдсон хэрэг9 сар 19. 9:02Монгол Улсын 2026 оны төсвийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлэг үргэлжилж байна9 сар 19. 8:57УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 сар 19. 8:53Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан9 сар 19. 8:48Төрийн банк олон улсын зах зээлээс 200 сая ам.доллар татан төвлөрүүллээ9 сар 18. 18:29Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн Азийн бүсийн дэд захирал Жасон Лиг хүлээн авч уулзлаа9 сар 18. 17:15Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ9 сар 18. 16:57Баянхонгор аймгийн үсчин Н.Ууганцэцэг үс, гоо заслын дэлхийн тэмцээнээс алтан медаль, алтан цом хүртлээ9 сар 18. 15:46Г.Занданшатар: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш хоёрхон сарын дотор нүүрсний экспорт сэргэлээ9 сар 18. 15:34УДШ О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгэлээ9 сар 18. 15:27МАН-ын Удирдах зөвлөл ирэх бямба гарагт хуралдана9 сар 18. 15:13Л.Оюун-Эрдэнийн “Ж.Баярмаа-2” нь Ч.Номин болж, Г.Занданшатарыг төсвөөр ноцож эхлэв9 сар 18. 14:37“What3words” апплейкшн аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах ач холбогдолтой9 сар 18. 14:08Б.Галбадрах: Багш нар аргаа барсандаа тэмцлийн хөдөлгөөн өрнүүлж байна9 сар 18. 12:41Олсны үзүүрт Д.Амарбаясгалан байсангүй...9 сар 18. 12:33Хөвсгөл аймгийн Тариалан суманд бага насны хүүхэд сураггүй алга болсон тул эрлийн ажиллагаа үргэлжилж байна9 сар 18. 11:45БНСУ руу “Ургацын баяр”-ын үеэр хийх нислэгээ төлөвлөж зорчихыг анхааруулав9 сар 18. 11:38УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ирцийн мэдээ9 сар 18. 10:41“Үлэмжийн чанар” яруу найргийн наадам болно9 сар 18. 9:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.