Ким Жөн Ун: АНУ-тай хэлэлцээ хийхэд нээлттэй


9-р сарын 22
12 цаг 33 минут

     ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 22 /Yonhap/. Хэрэв Вашингтон Умардыг цөмийн зэвсгээс ангижруулах шаардлагаа орхивол АНУ-тай яриа хэлэлцээ хийхгүй байх шалтгаан Умардын талд байхгүй гэж Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун мэдэгджээ. Ким Жөн Ун өнгөрсөн бямба, ням гарагт болсон парламентын хуралдааны үеэр үг хэлэх үеэрээ ийнхүү мэдэгдсэнийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ уламжилсан байна.

Д.Трамп өнгөрсөн сард Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мёнтэй дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ энэ онд Умардын удирдагчтай уулзана гэж найдаж байгаагаа илэрхийлсэн юм.

Харин Умард Солонгосын удирдагч цөмийн зэвсгээс хэзээ ч татгалзахгүй гэдгээ тодорхой хэлээд, хэрэв Вашингтон цөмийн зэвсгээс ангижрахыг яриа хэлэлцээний нөхцөл болгохыг шаардахгүй бол Умардын тал АНУ-тай хэлэлцээний ширээний ард суух боломжтой гэж мэдэгдсэн байна. “Хэрэв АНУ цөмийн зэвсгээс ангижруулах гэсэн сэтгэлгээгээ орхиж, бодит байдлыг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр Умард Солонгостой энх тайвнаар зэрэгцэн оршихыг эрмэлзэх юм бол АНУ-тай хэлэлцээ хийхгүй байх шалтгаан бидэнд байхгүй” гэж Ким Жөн Ун хэлжээ. “Би хувьдаа АНУ-ын Ерөнхийлөгч Трампын тухай сайхан дурсамжийг тээсэн хэвээр байна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна. 

Гэхдээ тэрбээр Умардын тал цөмийн зэвсгээс татгалзах хүсэлгүй байгааг онцлоод, цөмийн зэвсэг нь наймаа хийх зүйл биш гэдгийг онцолжээ. “Хэрэв дайснууд хориг арга хэмжээ авах эсвэл хүчээ зузаатгах замаар биднийг дарж, ялна гэж бодож байгаа бол энэ нь буруу тооцоолол юм” гэж Ким Жөн Ун хэлсэн байна.

Өмнөд Солонгосын тухайд Умардын удирдагч хэлэхдээ, Өмнөдийн талтай хэзээ ч хэлэлцээний ширээний ард суухгүй гэдгээ илэрхийлээд, Умардууд хэзээ ч Өмнөд Солонгостой нэгдэхийг эрмэлзэхгүй гэдгийг онцолжээ. “Улс төр, батлан ​​хамгаалахын салбараа харийн гүрэнд даатгадаг улстай бид хэзээ ч нэгдэхгүй” гэж Умардын удирдагч хэлээд, хоёр Солонгосын нэгдлийг “шаардлагагүй зүйл” гэж нэрлэсэн байна.

Ким Жөн Ун мөн Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах тухай Ерөнхийлөгч Ли Жэ Мёны гурван үе шаттай төлөвлөгөөг няцааж, энэ санаа нь өмнөх удирдагчдынх нь саналуудын “хуулбар” төдий байсан гэж хэлжээ.

Эхний шатанд Умардын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг царцаахаас эхлээд гурван үе шат бүхий Умардыг цөмийн зэвсгээс ангижруулах төлөвлөгөөг хэрэгжүүлнэ гэж Ли Жэ Мён мэдэгдсэн юм. 2023 оны 12 дугаар сард Ким Жөн Ун Солонгос хоорондын харилцааг “бие биедээ дайсагнагч хоёр улсын харилцаа” хэмээн тодорхойлж, Өмнөдтэй эвлэрч, нэгдэхийг эрэлхийлэхгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Э.Хулан "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“CHINA HYWAY” КОМПАНИЙН ЗАРДЛААР ТАНСАГ АЯЛАЛД ЯВСАН АЛБАН ТУШААЛТНУУД ХЭН БЭ?18 минут 9 секундын өмнө“Хүүхэд хөгжлийн төв-Хүүхдийн зуслан” төслийн саналд иж бүрэн шинжилгээ хийв6 цаг 58 минутын өмнөСургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв7 цаг 5 минутын өмнөНөөцийн мах нөхөн нийлүүлэх, малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлж өгөхийг үүрэг болголоо7 цаг 8 минутын өмнөМөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэг хийв7 цаг 12 минутын өмнөХууль зүйн туслалцаа өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ7 цаг 17 минутын өмнөМонгол, Турк хоёр улсын харилцааг өргөжүүлэх талаар санал солилцов7 цаг 21 минутын өмнөЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 23-нд явуулахаар товлож, сонсгол даргалагчаар Б.Жавхланг томилов7 цаг 25 минутын өмнөСэрэмжлүүлэг: Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх7 цаг 28 минутын өмнөБ.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана9 цаг 11 минутын өмнө2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ9 цаг 15 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа9 цаг 19 минутын өмнө“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна9 цаг 22 минутын өмнөСпорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна9 цаг 24 минутын өмнө2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ9 цаг 28 минутын өмнөБогдхан ууланд алхахгүй байхыг зөвлөж байна9 цаг 31 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна9 цаг 42 минутын өмнөБулган аймгийн Сайхан суманд шүлхийн голомт илэрчээ9 цаг 45 минутын өмнөНийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат “ЕКС групп” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа9 цаг 53 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”-д орох Б.Батмөнх нарыг хүлээн авч уулзлаа9 цаг 58 минутын өмнөХэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна6 сар 9. 12:37БЗД-ийн 43 дугаар хороо, Натурт газрын маргаантай барилгын ажлыг зогсоолоо6 сар 8. 16:53УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа6 сар 8. 16:50“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд бохир усны шугам сүлжээг шинэчилж, үерийн эрсдэлийг бууруулна6 сар 8. 16:47Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль энэ долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ6 сар 8. 16:39Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо6 сар 8. 16:36Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо6 сар 8. 16:28“UB Hackathon 2026” хакатон тэмцээн эхэллээ6 сар 8. 16:25Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа6 сар 8. 16:20Сэрэмжлүүлэг!6 сар 8. 16:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.