Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн Дуургын нуруу гэдэг газарт самраа сахиж үлдсэн эмэгтэй алга болжээ.
Тодруулбал аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км-т Тосонцэнгэл сумын харьяат 4 хүн самар түүж байснаас иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн бөгөөд хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Тариалан сум дахь 46 дугаар ангийн алба хаагчид, Тосонцэнгэл сумын Мэргэжлийн анги, Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 46 настай, эмэгтэйг эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж байна.
Facebook
Twitter
Youtube


Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Нэгдүгээр ангийн сурагчдад хоёрдугаар улирлаас нийгэмшихүй, сэтгэл зүйн хичээл орно
Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
Нөмрөгийн Соёлз, Галстай, Цэцэгт, Зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа
Зохиомол түгжрэл үүсгэж байгаа ШТС-уудын газрын зөвшөөрлийг цуцална
Нийслэл хотын 387 жилийн ой өнөөдөр тохиож байна

Сэтгэгдэл бичих