Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн амь насанд заналхийлсэн хэргийн “Цаад эзэн” хэн бэ, Э.Болормаа гишүүн ээ


9-р сарын 24
14 цаг 05 минут

     Төрийн ордонд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн амь насанд заналхийлсэн гэмт хэрэг өчигдөр (2025.09.23) гарав. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооноос энэ өдөр Халзанбүрэгтэй орд газартай холбоотой ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсан. Сонсголд төр болон орон нутгаас 100 гаруй иргэн оролцсон аж. Харин энэ үеэр тэмцэгч М.Саранцэцэг гэх эмэгтэй “Намайг “Саак” Сараа гэдэг. Инстаграмд маш олон дагагчтай. УИХ-ын гишүүн Л.Гантөмөр ах намайг танина. Би МУИС-ийн 70 жилийн рекордыг эвдэж байсан. Таван хэлээр чөлөөтэй ярьдаг. Физикч мэргэжилтэй. Ураны эсрэг би үгээ хэлэх гэж ирсэн. “Намайг байгаа цагт Монгол Улс хэзээ ч уран олборлохгүй” гэж амалъя. Хэрэв уран ухуулах юм бол би У.Хүрэлсүх, Н.Учрал, ураныг оруулж ирсэн бүх хүний амь настай хариуцлага тооцох болно. Би угаасаа маш баян эмэгтэй. Мөнгө бол цаас. Урантай усыг нүдэнд нь цутгаад үзэх үү. Бид байхгүй бол та нар үхнэ шүү. Монгол хөгжихгүй байсан ч хамаагүй. Би 45 насандаа Монгол Улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болно. Хэрэв уран ухах юм бол У.Хүрэлсүх, Н.Учрал нарын нүд рүү хар тугалгатай ус цутгах болно. Би амалъя” гэсэн нь олон нийтийг айдас хүйдэст автуулав. Сонсголд оролцохоор ирсэн иргэдийг Төрийн ордны танхимд эгнүүлж зогсоож байгаад анархист мэдэгдэл хийсэн тэрбээр сэтгүүлчид ярилцлага өгөхдөө “Чиний нүд рүү хар тугалгатай ус цутгавал яах вэ” гэж хээвнэг асууж байлаа. УИХ-ын байнгын хороод хамтран зохион байгуулсан сонсголд М.Саранцэцэг гэх энэ эмэгтэй мандаттай оролцож, Төрийн ордны танхимыг эзэгнэн суусан нь анхаарал татна. Хууль хэлэлцдэг танхимыг М.Саранцэцэг мэтийн анархистууд эзэгнэж, ард иргэдийг айдаст автуулсан мэдэгдэл хийсэн нь бүр ч цочирдом. Түүнийг хэн гэдэг улстөрч Төрийн ордонд авчирсан бэ... Энэ асуулт УИХ-ын гишүүн Э.Болормаа руу чиглэж байна. Улс төрийн хүрээнд ойр, мэдээлэл бүхий хүмүүс сошиалд “Э.Болормаагийн захиалгаар ирсэн хүмүүс” хэмээн бичиж байна. Энэ үнэн үү, Э.Болормаа гишүүн ээ. Ингэхэд УИХ-ын гишүүн Э.Болормаа гэж хэн билээ...

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа Харвард, Стэнфорд, Оксфордын их сургууль төгссөн залуусыг зөвлөхөөрөө томилсон тухайгаа мэдээлж байв. Хүмүүсийн хошигнож бичдэгчлэн “Вард, Форд” багцад багтсан зөвлөхүүд нь Монгол Улсын хөгжилд гавьтай зүйл бүтээсэн нь үгүй. Тэр баг ч тэгсхийгээд тарсан болов уу. Харин Л.Оюун-Эрдэнийн эрх мэдэл, найзуудын хүрээлэлд багтаж үлдсэн нь Э.Болормаа. Экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнийг Ховд аймгийн Засаг даргаар томилж байв. Аймгийн ИТХ энэхүү томилгоог хэлэлцэх хуультай байсан ч хэлэлцүүлээгүй, шууд л томилсон. Тухайн үед олон нийтийн дунд “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийг урагшлуулахын тулд Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргаар томилсон болов уу” гэх таамаг байсан ч “Өрнөдөд өндөр боловсрол эзэмшсэн” гэх тодотголтой бүсгүй Ховдын бүсгүйчүүдийг коммунист маягийн улаан өнгийн дээлээр ижилсүүлж эгнүүлэн зогсоосноос өөрөөр хүмүүсийн ой санамжид үлдэхүйц ажил хийгээгүй. Ховдын Засаг даргаас УИХ-ын гишүүн болж дэвшив. Өнгөрсөн сонгуулиар монгол гэрийн тооноор орж буй хачирхалтай сурталчилгаанд өөрөө тоглож “Тооно” Э.Болормаа хочтой болсон тэрбээр гадаадын компаниас санхүүжилт авсан нь илэрч, УИХ-ын гишүүнээс эгүүлэн татагдах магадлалтай болсон. Гэвч тэрбээр өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Намайг хууль хяналтынхан шалгаж байгаа талаар хэвлэлүүдээс л уншиж байна” гэж хариулав. Гайхах зүйл биш л дээ. Улстөрчид өөрсөдтэй нь холбоотой дуулиан дэгдэхэд “Би энэ тухай огт мэдээгүй. Хэвлэлээс л харсан” гэж бултдаг аргатай. Э.Болормаа ч энэ аргыг хэрэглэж гадаадын компанис хандив авч, хууль зөрчсөнөө мэдээгүй царайлсаар удаж байна. Өмгөөлөгч Б.Мэргэн 2024 оны аравдугаар сарын 01-нд Монгол Улсын Ерөнхий аудитор асан Д.Загджавт хандаж “Ханбогд эксплорэйшн” ХХК нь 2024 оны зургадугаар сарын 06-ны өдөр УИХ-ын сонгуульд хоёрдугаар тойргоос нэр дэвшигч Э.Болормаад “Бизнесийн орлого” гэх эх үүсвэрээс 30 сая төгрөг хандивлажээ. Улсын бүртгэлийн нээлттэй эх сурвалжаас харвал, тус компани нь гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага байна. УИХ-ын Сонгуулийн тухай хуульд гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага хандив өгөхийг хориглосон бөгөөд өгсөн бол хандив хүлээн авах эрх бүхий этгээд буцаан шилжүүлэхийг үүрэг болгож, зөрчсөн тохиолдолд нэр дэвшигчийг хасахаар зохицуулсан. ҮАГ-т хүргүүлсэн зардлын тайлангаас харвал, Э.Болормаа нь гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага болох “Ханбогд эксплорэйшн” ХХК-аас өгсөн хандивыг буцаан шилжүүлээгүй байна” гэж хүсэлт гаргаж байлаа. Өмгөөлөгч Б.Мэргэний хүсэлт, мөн хэвлэлүүдэд гарсан мэдээллээс дүгнэвэл, өөртэй нь холбоотой дуулиан жил дамнан үргэлжилж, хууль хяналтынхан хэрхэн шийдэхийг иргэд ажиглаж байхад УИХ-ын гишүүн Э.Болормаа “Хэвлэлээс л харсан” гэж худлаа хэлсэн нь ёс зүйтэй хүний үйлдэл мөн үү. УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах магадлалтай хүмүүсийн дунд нэр нь дуулдаж яваа энэ үед Э.Болормаа “Халзанбүрэгтэйн тухай сонсголыг үймүүлэх зорилгоор Төрийн ордонд тэмцэгч гэх хүмүүсийг зориуд оруулж ирсэн” гэх дуулианд нэр холбогдлоо. Парламентын сэтгүүлчид ч сошиал хуудаснаа энэ тухай бичиж байна. Ард иргэдийг анархист мэдэгдлээрээ айлгаж, сэтгүүлчид өгсөн ярилцлагаараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Н.Учрал нарын амь насанд заналхийлсэн “Саак” Сараа гэгчийг УИХ-ын гишүүн Э.Болормаа Төрийн ордонд авчирсан бол хамтдаа хариуцлага хүлээх болж дээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн амь нас халдашгүй. Энэ бол хуультай. Н.Учрал тэргүүтэй төрийн өндөр албан тушаалтнууд төдийгүй жирийн иргэдийн амь нас, эрүүл мэндэд заналхийлсэн бол Эрүүгийн хуулиар ялтай гэмт хэрэг. УИХ-ын гишүүн Э.Болормаа өчигдөр газрын ховор элементийг олборлож ашиглахын эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Сошиалд хүмүүсийн бичиж байгаагаар, тэрбээр Халзанбүрэгтэй орд газрын талаар УИХ-аас зохион байгуулсан сонсголыг зориуд үймүүлэх гэж тэмцэгч гэх хүмүүсийг авчирсан нь үнэн бол хуулийн хариуцлага хүлээх учиртай. Төрийн ордонд мандат зүүлгэн оруулж ирсэн гэх хүмүүсийн төлөөлөл нь Ерөнхийлөгчийн амь насанд заналхийлсэн гэмт хэрэг үйлдлээ шүү дээ. Хаврын синдром энэ намрын синдромоор үргэлжилж байгаа нь үнэн. Улстөрчид жагсаал, цуглааныг хөшигний цаанаас удирдаж, элдэв хар технологи нэвтрүүлдэг болсоор удаж байгаа. Тэдний жагсаал өөр өөрсдийн гэсэн “Галзуу” дүрүүдтэй. Өчигдрийн сонсголын үеэр Төрийн ордонд даналзсан нэг “Галзуу” нь “Саак” Сараа гэгч байлаа. Түүнийг хууль хяналтынхан шалгаж эхэлсэн тухай мэдээлэл хэвлэлүүдэд гарчээ. Тэмцэгч М.Саранцэцэг гэх эмэгтэйд хуулийн хариуцлага хүлээлгэх нь ч тодорхой. Харин түүнийг Төрийн ордонд мандаттай нэвтрүүлсэн “Цаад эзэн” хэн бэ. Олон нийтийн сүлжээнд иргэдийн бичиж байгаагаар, УИХ-ын гишүүн Э.Болормаа мөн үү, аль эсвэл өөр захиалагч байна уу. Монгол Улсын Ерөнхийлөгч бол ҮАБЗ-ийн тэргүүн бөгөөд үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг. Монгол төрийн “Нэгдүгээр хүн”. Төрийн ордныг анархистууд эзэгнэж, УИХ-ын гишүүд хууль хэлэлцдэг танхимаас олон нийтийг цочирдуулсан мэдэгдэл хийсэн эмэгтэйн “Цаад эзэн”-ийг шалгаарай, хууль хяналтынхан! УИХ-ын гишүүн Э.Болормаа ч бас “Би энэ тухай мэдээгүй. Хэвлэлүүдээс л мэдлээ” гэж худлаа хэлэхгүйгээр Ерөнхийлөгчийг заналхийлсэн эмэгтэйг өөрөө авчирсан уу, өөр хүн Төрийн ордонд оруулж ирсэн үү гэдэгт заавал хариулаарай. Энэ бол ноцтой гэмт хэрэг шүү.

С.Тулга  

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АЙЛЧЛАЛ: Монгол Улсын гадаад бодлогын тандем, 2021-2026 онд5 цаг 44 минутын өмнөНийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ6 цаг 3 минутын өмнөЕрөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа10 сар 28. 15:23Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна10 сар 28. 15:11Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ10 сар 28. 15:09Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ10 сар 28. 15:07Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ10 сар 28. 15:04УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо10 сар 28. 13:18Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ10 сар 28. 13:09Тайланд Улс аюулгүй байдлын ажилтнууддаа зорчигчийн тээшийг нээх эрхийг олгожээ10 сар 28. 12:50Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ10 сар 28. 12:45ТБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав10 сар 28. 9:22Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл10 сар 28. 9:16УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа10 сар 28. 9:10Зудын урьдчилсан төлөв гарлаа10 сар 28. 8:58УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна10 сар 28. 8:54Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна10 сар 28. 8:49Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 28. 8:42Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв10 сар 27. 14:12Улаанбаатар хотын музейг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ10 сар 27. 12:51Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь10 сар 27. 12:43“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв10 сар 27. 12:37БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд10 сар 27. 11:41“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа10 сар 27. 11:30Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв10 сар 27. 10:34УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 27. 10:29Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 65 жилийн ой тохиож байна10 сар 27. 10:24Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа10 сар 27. 10:21Хот хоорондын зорчигч тээврийн үнэ ирэх сарын 5-наас нэмэгдэнэ10 сар 27. 10:14ХЗБХ: УДШ-ийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцууллаа10 сар 27. 10:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.