БНСУ-ын Кванжу хотод пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 20-29-ний өдрүүдэд болж байна. Тэмцээнд 28 орны нийт 176 (эрэгтэй 111, эмэгтэй 65) тамирчин ганцаарчилсан, багийн болон холимог багийн төрөлд өрсөлдөж байгаа бол манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй хоёр тамирчин цэц сорьж байна.Өчигдөр тус тэмцээний холимог багийн төрөлд Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Сэлэнгээ, Н.Мөнхбаатар нар алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарлаа. Тэд шигшээд шалгарах замдаа Словени (6:0), Австрали (5:3), БНХАУ (5:1)-ын багийг буулган авсан бөгөөд энэ сарын 28-нд Итали улсын багтай алтан медалийн төлөө цэц мэргэнээ сорих юм.
Д.Сэлэнгээ, Н.Мөнхбаатар нар пара байт харвааны холимог багийн төрөлд ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны тамирчид болж буй бөгөөд өмнө нь ДАШТ-ий багийн төрөлд Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар хүрэл медаль хүртэж байв.

Facebook
Twitter
Youtube


Монголд өсвөрийн шатарчдын дэлхийн цом болон ДАШТ болно
Азийн Шатрын Холбооны Академийн Монгол дахь салбарын нээлт болно
Монголын циркчид Хүрэл цом авчээ
Г. Болор-Эрдэнэ хагас шигшээд шалгарчээ
Шатрын Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ
Г.Занданшатар: Монголд шатрын спортыг хөгжүүлэх зорилгоор Олон улсын шатрын холбоотой хамтран Боловсролын яамны дэмжлэгтэйгээр хөтөлбөр хэрэгжүүлнэ
3х3-ын ДАШТ-д оролцох Монголын баг Польшийг зорилоо
Азийн шилдэг шатарчид Монголд цугларлаа.gif)

Сэтгэгдэл бичих