ОХУ шатахууны экспортын хоригоо 2025 он дуустал сунгалаа


9-р сарын 26
9 цаг 10 минут
        ОХУ-ын Засгийн газраас дотоодын зах зээлд үүсээд буй шатахууны хомсдолтой холбогдуулан олон улсад нийлүүлдэг шатахууны экспортдоо энэ оны найм, есдүгээр сард хэсэгчилсэн хориг тавьсан билээ. Гэсэн ч уг хомсдол хэвээр үргэлжлэн шатахууны үнэ тогтмол нэмэгдэж буй шалтгаанаар экспортын хоригоо энэ оны эцэс хүртэл сунгахаар болсныг тус улсын Ерөнхий сайдын орлогч Александр Новак мэдэгдлээ.
Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бид бензиний экспортын хоригийг энэ оны эцэс хүртэл сунгаж, мөн дизель түлшийг үйлдвэрлэгч бус оролцогчдоос экспортлохыг хориглох төлөвлөгөөтэй байгаа” гэж мэдэгдсэн бөгөөд албан ёсны шийдвэрийг удахгүй зарлана гэжээ.
Украинаас ирж буй дроны дайралтууд Оросын нефтийн үйлдвэр, станцуудыг онилж буйгаас үүдэн ийн шатахууны хомсдол бий болж, үнэ хөөрөгдөж байна гэж албаны хүмүүс мэдээлсэн. Тухайлбал, өнгөрөгч Пүрэв гарагт АИ-92 бензиний бөөний үнэ нэг тонн нь 79,788 рубль (952 ам.доллар) болж өссөн байна.
ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин 2024 онд Монгол Улсад айлчлан ирэхдээ “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай” Засгийн газар хоорондын гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу манай улсад түлш, шатахууныг тогтмол тасралтгүй худалдах үүргийг хүлээсэн. Засгийн газар хооронд гэрээ хийсэн тохиолдолд уг хориг үйлчлэхгүй тул манай улсад нийлүүлэх шатахуунд өөрчлөлт орохгүй.
Эх сурвалж: TASS, The Moscow Times
Эх сурвалж: Нямдаваа ЭНХЖИН itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Алтанчимэг холимог тулаанаар залуучуудын дэлхийн аварга боллоо26 минут 45 секундын өмнөТБХ: Үл хөдлөх борлуулсны 2 хувийн татварын асуудлаар ажлын хэсэг байгуулав42 минут 8 секундын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгаланд БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг бараалхлаа1 цаг 16 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан1 цаг 24 минутын өмнөГ.Занданшатарыг МАН-аас хөөнө5 цаг 42 минутын өмнөОлон улсын шалгалтын үнэлгээг ЭЕШ-ийн үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлт авч эхэллээ10 сар 1. 16:19III улирлын НӨАТ-ын баримтыг энэ сарын 8-ны дотор бүртгүүлээрэй10 сар 1. 15:24Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталлаа10 сар 1. 14:20Хууль зүй, дотоод хэргийн сайдад томилохоор болсон Б.Энхбаярыг УИХ-д танилцуулна10 сар 1. 14:11УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ахмадын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ10 сар 1. 14:04Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох журмыг шинэчлэв10 сар 1. 12:42БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг Монгол Улсад айлчилж байна10 сар 1. 12:38Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон10 сар 1. 12:31Өсвөрийн шатарчид ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртлээ10 сар 1. 10:31УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар БНПУ-ын парламент дахь Польш-Монголын парламентын бүлгийн дарга, гишүүдтэй уулзлаа10 сар 1. 10:21Монгол Улсын хамгийн өндөр настан 107 настай10 сар 1. 10:04“Эрдэнэс Тавантолгой“ ХК 62 сая ам.долларын нүүрс худалдаалжээ10 сар 1. 9:28Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа10 сар 1. 9:03Ц.Нямдорж “Админерал”-тай холбоотой хэргийн мөрдөн байцаалтын нууц задруулсан уу10 сар 1. 8:56Хятадуудаас цүнхтэй мөнгө авсан УИХ-ын гишүүд хэн бэ, Д.Энхтүвшин гишүүн ээ10 сар 1. 8:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан10 сар 1. 8:30Б.Одбаяр: Иргэдийн хүсэлтээр Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл 3.6 км авто зам барих төлөвлөлтийг зогсоолоо9 сар 30. 18:26Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа9 сар 30. 18:22Ерөнхий сайд Г.Занданшатар Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох гэж буйгаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцуулав9 сар 30. 18:08Г.Занданшатар: "Эрдэнэс Тавантолгой"-д хийсэн хяналт шалгалтын үр дүнд илэрсэн нүүрсний хулгайн баримтуудыг АТГ-т шилжүүлсэн9 сар 30. 17:58Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай улам эрчтэй, шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг би Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байна9 сар 30. 15:34Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдэл хийж байна9 сар 30. 15:03УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн, Польш-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Горчыцаг хүлээн авч уулзлаа9 сар 30. 14:49С.Нарангэрэл: Цаазын ял байдгаараа байх ёстой байсан, Чингис хааны сургаал ч бий9 сар 30. 14:39Г.Занданшатар ард түмэндээ хандаж мэдэгдэл хийнэ9 сар 30. 14:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.