Угаартаж амиа алдсан иргэдээ тоолж, мэдээлдэг улс болов


9-р сарын 26
9 цаг 18 минут

     Галлагааны улирал эхлээд ганц сарын хугацаа ч өнгөрөөгүй байна. Гэтэл цөөнгүй иргэн угаартаж, угаарын цочмог хордлогын улмаас нас барсан иргэдийн мэдээлэл өдөр дараалан дуулдах боллоо. Сүүлд гэхэд есдүгээр сарын 24-ны өдөр 81 иргэн угаарын хийн хордлогоор эмнэлгийн тусламж авч, гурван иргэн харамсалтайгаар амиа алдсан. Харин өчигдөр буюу есдүгээр сарын 25-нд дахиад хоёр иргэн угаарын хийн хордлогын улмаас нас барж, угаартаж, хордсон 38 тохиолдол бүртгэгджээ. Ийнхүү сүүлийн хоёрхон хоногт 119 хүн угаартаж, 5 хүн нас барлаа. Энэ янзаараа байвал өнгөрсөн жилүүдийн адил эв эрүүл, сав саруул ажиллаж, амьдарч байсан зуу, зуун иргэн угаарын улмаас амиа алдаж, хорвоог орхиж мэдэхээр байна.

Тоо сөхье. 2023 онд улсын хэмжээнд угаарын хийн хордлогын улмаас 3000 гаруй хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 61 хүн нас барсан байна. Харин 2024 оны эхний есөн сард 1579 иргэн угаарын хийн хордлогод өртөж, 31 иргэн нас баржээ. 

Угаарын хий мэдрэгчид 6.5 тэрбум зарцуулна

Иргэд угаараас болж амиа алдсаар байхад албаныхан галаа зөв түл, яндангаа хөөл, угаар мэдрэгчээ ажиллуул гэдэг “жижүүрийн” тайлбар хэлсээр л байна. Угаартай тэмцэж хэрэгжүүлсэн ганц ажил нь айл, өрхүүдэд угаарын мэдрэгч тараасан явдал. Энэ жишгээрээ өнөө жил ч гэр хорооллын өрхүүдэд угаар мэдрэгч нэмж тараахад 6.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин мэдээлсэн. Тэрээр энэ талаар “Бид иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд зунжингаа гэр хорооллын 110 гаруй мянган айлыг ухаалаг угаар мэдрэгчтэй холбосон. Одоо 30 мянган айлыг ухаалаг угаар мэдрэгчтэй холбох ажлыг ид хийж байна. Дөнгөж өчигдөр нийслэлийн төсвийн тодотголыг баталж, нийт 6.5 төгрөгийг үлдсэн 45 мянган айлаа ухаалаг угаар мэдрэгчтэй болгохоор төсвөө баталлаа. Ингэснээр бид нүүрс түлж байгаа бүх айл өрхийг ухаалаг угаар мэдрэгчтэй болгож, нэгдсэн нэг системээр хянаж эхэлнэ. Замын хөдөлгөөнийг хиймэл оюун ухаанаар хянаж байгаа шиг үүнтэй адил нүүрс түлж байгаа 172 мянган айлын угаар мэдрэгчийг хянана. Угаарын мэдээлэл ирэнгүүт 5-7 минут дотор шуурхай хариу арга хэмжээний баг шууд очно гэсэн үг. Нийслэл дээр Шуурхай штаб дээрээ байгуулаад, хяналт тавьж ажиллана. Тэнд бүх арга хэмжээгээ хянана” гэв.

Одоогоос таван жилийн өмнө буюу 2020 онд мөн л айл өрхүүдэд угаар мэдрэгч үнэгүй тарааж байв. Гэсэн ч хүмүүс угаартаж, хордлогод орж, амь насаа алдсаар л буй. Үүнийг албаныхан “Иргэд угаар мэдрэгчээ ажиллуулж мэдэхгүй байна. Дуунаас нь болоод угаар мэдрэгчээ унтраачихдаг, зай, тэжээл нь дуусчихдаг” гэхчлэн тайлбарладаг. Харин иргэд угаар мэдрэгч аюулт нөхцөлөөс бүрэн хамгаалдаггүй дээр санал нэгддэг.

Иргэдийн угаараас урьдчилан сэргийлэх ажил дорвитой үр дүнд хүрэхгүй байгааг өвчилсөн, амь насаа алдсан хүмүүсийн тоо цөөрөхгүй байгаагаас харж болохоор байна. Гэтэл угаарын эсрэг зарцуулж байгаа мөнгө бага биш байгаа нь лавтай. Утаанд зарцуулсан төсөв утаа болж замхардаг жишиг угаар руу “шилжсэн” гэхэд хилсдэхгүй.

Тохиолдол гэж нэрлээд тоолж дадлаа

Угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тохиолдлын өдөр тутмын мэдээллийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс танилцуулж буй. Өөрөөр хэлбэл, өдөр бүр өнгөрсөн шөнө хэчнээн хүн угаартаж, хэд нь амиа алдсан болохыг эрүүл мэндийн байгууллага олон нийтэд танилцуулна гэсэн үг. Ийн тохиолдол гэж нэрлээд тоолж дадсан жишиг цар тахлын үеэс эхтэй. Түүнээс хойш зуданд үрэгдсэн мал, улаан бурхны халдвар авсан хүүхдүүд тохиолдол тоолсон олон жишээг нэрлэж болно. Тоолоод, тохирсон арга хэмжээ авдаг бол нэг хэрэг. Харин нэг хүний үхэл уй гашуу, нэжгээд бол статистик гэх үгийг гэрчилж, угаарын хордлогоор тэдэн хүн амиа алдлаа гэж мэдээлэх нь учир дутагдалтай.

Туршилт үргэлжилнэ

Нийслэлийн иргэд түүхий нүүрсийг хэрэглээнээс халж, сайжруулсан шахмал түлштэй “танилцаад” хэдийнэ зургаан жил өнгөрчээ. Өнгөрсөн зургаан жил нийслэлийг удирдаж байсан бүхий л дарга нар түлштэйгээ хэрхэн танилцаж, галаа яаж түлэхийг бараг л өдөр бүхэн давтсан. Гэвч өнөөдрийг хүртэл галлагааны улмаас иргэд амиа алдсаар л буй. Гэтэл ирэх сарын нэгнээс иргэд угаарын чанарыг бууруулсан хагас коксжсон нүүрс хэрэглэж эхэлнэ. Нүүрс л учир угаарын хий гаргаж таарна. Тиймээс шинэ түлш цаашид ямар эрсдэл бий болгохыг тааж хэлэхэд бэрх юм. 

Гэртээ, бүтэн бүлээрээ унтаж байгаад л том, жижиг, хүүхэд, хөгшидгүй амь насаараа хохирно гэдэг халаглах багадах бэрх асуудал. Олон өрх, олон хүн угаарын балгаар ийм байдалд хүрч байгаа нь хөндөхгүй орхиж болохгүй чухал асуудал юм.

Эх сурвалж: eagle.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа3 цаг 15 минутын өмнөУргац хураалт 88 хувьтай үргэлжилж байна3 цаг 27 минутын өмнөНотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ3 цаг 30 минутын өмнөНийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ3 цаг 32 минутын өмнөТөрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ3 цаг 35 минутын өмнөУИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо5 цаг 21 минутын өмнөЗасгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ5 цаг 30 минутын өмнөТайланд Улс аюулгүй байдлын ажилтнууддаа зорчигчийн тээшийг нээх эрхийг олгожээ5 цаг 49 минутын өмнөАрктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ5 цаг 54 минутын өмнөТБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав9 цаг 17 минутын өмнөНөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл9 цаг 23 минутын өмнөУИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа9 цаг 28 минутын өмнөЗудын урьдчилсан төлөв гарлаа9 цаг 41 минутын өмнөУИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна9 цаг 45 минутын өмнөТомуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна9 цаг 50 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан9 цаг 57 минутын өмнөМонгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв10 сар 27. 14:12Улаанбаатар хотын музейг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ10 сар 27. 12:51Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь10 сар 27. 12:43“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв10 сар 27. 12:37БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд10 сар 27. 11:41“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа10 сар 27. 11:30Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв10 сар 27. 10:34УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 27. 10:29Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 65 жилийн ой тохиож байна10 сар 27. 10:24Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа10 сар 27. 10:21Хот хоорондын зорчигч тээврийн үнэ ирэх сарын 5-наас нэмэгдэнэ10 сар 27. 10:14ХЗБХ: УДШ-ийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцууллаа10 сар 27. 10:06Беларусь Улсын Үндэсний Хурлын Бүгд найрамдах зөвлөл болон Төлөөлөгчдийн танхимын дарга нар бараалхлаа10 сар 27. 9:59Төрийн банк “Төрийн Орон Сууцны Корпораци“ ТӨХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа10 сар 27. 9:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.