МАН-ын Бага хурлын ээлжит хуралдаан маргааш (2025.09.27) болно. Энэ удаагийн хуралдаанаар Бага хурлын гишүүд намын их хурлаа товлох учиртай. Намын шинэ даргын марафон ид ширүүссэн үед Бага хурлын хуралдаан ч халуухан болох нь тодорхой. Тиймээс МАН-ын даргад өрсөлдөхөө өөрөө мэдэгдээгүй ч хэвлэлүүд хэдийнэ мэдээлсэн Ерөнхий сайд Г.Занданшатар фэйсбүүкт “Өнөөдөр Засгийн газрын 100 дахь өдөр. Хийх ажил, хуримтлагдсан асуудал ч их байна. Хамгийн сайн улс төр бол хийсэн ажил, шийдсэн асуудал, үр дүн гэдэг. Эдийн засгийн хүндрэл хямрал болж даамжрах аюулыг бид зогсоож, эдийн засгаа сэргээж чадлаа. Төмөртэйн овоо, Төгрөг нуурын ордуудаар Баялгийн санг арвижуулж эхэллээ. Урдах ажилдаа анхаараад удаа дараа мэдэгдэл хийх цаг ч, сонирхол ч байгаагүйг эрхэм журмын нөхөд маань ойлгоно гэдэгт итгэж байна. Худал, хулгай, хуйвалдааны замаар зорилгодоо хүрэх нь миний зарчим биш. Албан тушаалын төлөө журмын нөхдөө гүтгэж, хэлээгүйг хэлсэн мэт, хийгээгүйг хийсэн мэт ярьж, УИХ, Засгийн газар, нийгмээ, намаа талцуулж байгаа нь төрийн хүнд байх ёс зүй, мөн чанар огтхон ч биш ээ. Хийсэн ажилтай, хэлэх үгтэй очно. Нүүр нүүрээ харж, үнэн худлыг дэнсэлцгээе. Маргааш уулзъя” гэжээ.
Л.Номин
Facebook
Twitter
Youtube


Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна
Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо
Ажлын хэсгүүдийн ажлын явцад дүгнэлт хийж, шийдвэр гаргах талаар санал солилцлоо
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
390 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг авсан гэх мэдээлэл ор үндэсгүй, худал мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ
Өсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэл сургуулилт үр дүнгээ өгч байна
УИХ-ын дарга С.Бямбацогт: Үе тэнгийн дээрэлхэлт газар авч, хүүхдийн эрхийн зөрчил хэрээс хэтэрч буйд ХЭҮК бодит дүгнэлт хийж, шийдэл танилцуулах шаардлагатай.gif)

Сэтгэгдэл бичих