УИХ-ын Тамгын газар ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ


9-р сарын 26
15 цаг 33 минут

     Олон улсын ахмадын өдрийг угтан Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд өнөөдөр (2025.09.26) парламент, түүний Тамгын газарт олон жил үр бүтээлтэй ажиллан өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа Төрийн ордонд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн мэндчилгээг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж уншиж танилцуулав.

Уг мэндчилгээнд, "Монгол Улсад ардчилсан парламентын институц төлөвшин хөгжөөд 35 жилийн ойтойгоо энэ онд золгож байна. Түүнчлэн парламентын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг мэргэжлийн түвшинд хангаж ирсэн Тамгын газар байгуулагдсаны 35 жилийн ой мөн тохиож байгаа бөгөөд энэхүү давхар баярын мэндийг Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа та бүхэнд өргөн дэвшүүлье" гэсэн байлаа.

Түүнчлэн манай ахмад үеийнхэн байнгын ажиллагаатай парламентын үндэс суурийг тавилцсан түүхэн гавьяатай хүмүүс билээ. Та бүхний мэдлэг, туршлага, зөвлөгөө өнөөдөр ч бидний ажилд чиг баримжаа болсоор байна гэснийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж онцлон тэмдэглэв. 

Мөн 2024 онд Улсын Их Хурал ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь ахмад үеийнхний эрх ашгийг хамгаалах амьдралын чанарыг дээшлүүлэхэд нь чиглэсэн нэн шаардлагатай алхам болсон. Энэ хуулиар ахмад настны эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн хэрэгцээг цогцоор үнэлэх, түүнд тулгуурлан асаргаа, сэргээн засах үйлчилгээ үзүүлэх төрөлжсөн дэмжлэгийн орчныг бий болгох зэрэг шинэлэг зохицуулалтууд тусгагдсан. Мөн байгууллагын түвшинд ахмад настны төлөөллийг гэрээгээр ажиллуулах боломжийг хуульчилсан нь ахмад үеийн мэдлэг туршлагыг төрийн үйл хэрэгт дахин ашиглах, залуу үедээ өвлүүлэн үлдээхэд чиглэсэн чухал санаачилга болсон хэмээн мэндчилгээнд дурдсан байлаа.

Уулзалтад оролцсон ахмадууд  үнэт сургаалиа хайрлаж, санал хэлэхийн зэрэгцээ монгол төрийн үйл хэрэгт хүчин зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлэн, хүлээж авсан Улсын Их Хурлын удирдлага, түүний Тамгын газарт талархал илэрхийлж цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэж байв.

Мөн энэ үеэр Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Ахмадын хорооны тэргүүлэгчээр Ч.Алтанцэцэг, С.Тэрбиш, Г.Алтан-Очир, Б.Мөнхцэцэг нарыг сонгож, тус хорооны даргаар Ц.Шаравдорж томилов.

Ташрамд дурдахад, Тус хорооны даргаар 20 жил ажилласан Ш.Ренчин өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, хүндэт гишүүнээр өргөмжлөв  хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Занданшатарыг МАН-аас хөөнө2 цаг 45 минутын өмнөОлон улсын шалгалтын үнэлгээг ЭЕШ-ийн үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлт авч эхэллээ10 сар 1. 16:19III улирлын НӨАТ-ын баримтыг энэ сарын 8-ны дотор бүртгүүлээрэй10 сар 1. 15:24Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталлаа10 сар 1. 14:20Хууль зүй, дотоод хэргийн сайдад томилохоор болсон Б.Энхбаярыг УИХ-д танилцуулна10 сар 1. 14:11УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ахмадын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ10 сар 1. 14:04Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох журмыг шинэчлэв10 сар 1. 12:42БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг Монгол Улсад айлчилж байна10 сар 1. 12:38Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон10 сар 1. 12:31Өсвөрийн шатарчид ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртлээ10 сар 1. 10:31УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар БНПУ-ын парламент дахь Польш-Монголын парламентын бүлгийн дарга, гишүүдтэй уулзлаа10 сар 1. 10:21Монгол Улсын хамгийн өндөр настан 107 настай10 сар 1. 10:04“Эрдэнэс Тавантолгой“ ХК 62 сая ам.долларын нүүрс худалдаалжээ10 сар 1. 9:28Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа10 сар 1. 9:03Ц.Нямдорж “Админерал”-тай холбоотой хэргийн мөрдөн байцаалтын нууц задруулсан уу10 сар 1. 8:56Хятадуудаас цүнхтэй мөнгө авсан УИХ-ын гишүүд хэн бэ, Д.Энхтүвшин гишүүн ээ10 сар 1. 8:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан10 сар 1. 8:30Б.Одбаяр: Иргэдийн хүсэлтээр Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл 3.6 км авто зам барих төлөвлөлтийг зогсоолоо9 сар 30. 18:26Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа9 сар 30. 18:22Ерөнхий сайд Г.Занданшатар Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох гэж буйгаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцуулав9 сар 30. 18:08Г.Занданшатар: "Эрдэнэс Тавантолгой"-д хийсэн хяналт шалгалтын үр дүнд илэрсэн нүүрсний хулгайн баримтуудыг АТГ-т шилжүүлсэн9 сар 30. 17:58Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай улам эрчтэй, шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг би Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байна9 сар 30. 15:34Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдэл хийж байна9 сар 30. 15:03УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн, Польш-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Горчыцаг хүлээн авч уулзлаа9 сар 30. 14:49С.Нарангэрэл: Цаазын ял байдгаараа байх ёстой байсан, Чингис хааны сургаал ч бий9 сар 30. 14:39Г.Занданшатар ард түмэндээ хандаж мэдэгдэл хийнэ9 сар 30. 14:33Монгол, Польш хоёр улсын парламентын бүлгүүд хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал солилцлоо9 сар 30. 14:20Хонь хариулж явсан эмэгтэй хүүхдийн амь насыг хохироосон этгээдэд бүх насаар нь хорих ял оногдуулжээ9 сар 30. 14:11УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа БНАЛАУ-ын Үндэсний ассамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн дарга Вонгсак Пантавонг тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа9 сар 30. 14:07Дэлхийн ямар хотуудад түрээсийн төлбөр хамгийн өндөр байдаг вэ?9 сар 30. 14:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.