Дэлхийн шилдэг санхүүгийн төвүүдийн жагсаалтыг Нью-Йорк тэргүүлжээ


9-р сарын 26
15 цаг 36 минут

       ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын 26 /zyen.com/. АНУ-ын Нью-Йорк хот 2018 оны намраас хойш дэлхийн санхүүгийн төв болсон хотуудыг эрэмбэлдэг "Global Financial Centres Index"-т тэргүүлэх байр сууриа хадгалсан хэвээр байна гэж санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч Z/Yen группийн судлаачдын хамгийн сүүлд гаргасан тайланд дурджээ. 

Сүүлийн хагас жилийн хугацаанд Нью-Йорк 3 оноо алдаж, нийт 766 оноо авсан байна. Харин хоёрдугаарт эрэмбэлэгдсэн Лондон хот оноогоо 3-аар ахиулснаар жагсаалтыг тэргүүлэгчээс ердөө 1 оноогоор (765 оноо) хоцорчээ. Лондоны араас Хонконг 764 оноогоор гуравдугаарт бичигдсэн байна. 

Гуравдугаар сард нийтлэгдсэн дэлхийн шилдэг 10 санхүүгийн төвүүдийн өмнөх жагсаалттай харьцуулахад ямар нэгэн өөрчлөлт гараагүй байна. Жагсаалтын эхний тавд Сингапур, Сан-Франциско багтсан бол тус хотуудын дараа Чикаго, Лос-Анжелес, Шанхай, Шэньжэн, Сөүл оржээ. 

Дубай хот 11 дүгээр байр руу дээшилж, Франкфуртын өмнө бичигджээ Түүнчлэн Токио хот 7 байраар ахиж, 15 дугаарт, Цюрих 5 байраар урагшилж 16 дугаарт, Абу-Даби 10 байраар ахиж 28 дугаарт тус тус орсон байна. Харин Дублин 6 байраар ухарч 20 дугаарт, Амстердам 8 байраар ухарч 26 дугаарт эрэмбэлэгдсэн байна. 

Истанбул (19 байр) , Тайбэй (15 байр) хотууд жагсаалтад хамгийн олон байраар ахисан бол Мюнхен (21 байр) , Вена (17 байр) хотууд хамгийн олон байраар ухарчээ. 

Зүүн Европ ба Төв Азийн санхүүгийн төвүүд дундаас Астана тэргүүлж, 68 дугаар байрт жагссан байна.

 Дэлхийн санхүүгийн төвүүдийн индексийг анх 2007 онд нийтэлсэн бөгөөд хагас жил тутамд шинэчилдэг. Энэ удаагийн индекс нь 38 дахь удаагийнх бөгөөд санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг 5000 орчим мэргэжилтний дунд явуулсан судалгаанд үндэслэн гаргажээ.

Эх сурвалж: Д.Жаргал "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Засгийн газраас шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжсэний үр дүнд шатахуун хадгалах савнууд эхнээсээ ашиглалтанд орж байна9 цаг 32 минутын өмнөУИХ-ын гишүүн Д.Энхтуяа: Иргэдийн санал, хүсэлтийг салбарын бодлого, хууль тогтоомжид тусган бодит шийдэлд хүргэхийн төлөө ажиллана8 сар 7. 18:28Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ8 сар 7. 18:20"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов8 сар 7. 18:16Д.Амарбаясгалан С.Баяртай хамт загасчилж, Н.Учрал АН-аас О.Алтангэрэл, Ч.Лодойсамбууг, МАН-аас Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан тэргүүтэй гишүүдтэй хийсэн Хөвсгөл дэх нууц уулзалт8 сар 7. 18:09Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна8 сар 7. 13:39Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ8 сар 7. 13:35Г.Тэмүүлэн тэргүүтэй УИХ-ын гишүүд БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзав8 сар 7. 9:56Б.Хулан Жюү Жицүгийн дэлхийн аварга боллоо8 сар 7. 9:51М.Мандхай: 18 жилийн хугацаанд олгосон төсвийн дэмжлэг малчин, тариаланч, үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд ямар бодит үр дүн авчирсныг нээлттэй сонсголоор тогтооно8 сар 7. 9:4511:00-16:00 цагийн хооронд шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг зөвлөлөө8 сар 7. 9:40Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө8 сар 7. 9:18УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 7. 9:14Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан8 сар 7. 9:05Автобусны Ч:19А чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт орно8 сар 6. 18:11Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ8 сар 6. 18:00Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ8 сар 6. 16:20“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ8 сар 6. 16:16УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо8 сар 6. 16:08“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна8 сар 6. 12:39Шатахууны импорт тасралтгүй хийгдэж байна8 сар 6. 12:37“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?8 сар 6. 12:32Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав8 сар 6. 12:29Нэгдүгээр хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ8 сар 6. 12:25Монголын авто замын талаас илүү хувь нь 13-аас дээш жилийн насжилттай8 сар 6. 9:49Татварын өртэй, шатахуун импортлогч 142 ААН-ийн дансыг битүүмжлэхгүй8 сар 6. 9:45Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорнод, Сүхбаатар аймагт ажиллав8 сар 6. 9:17УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 6. 9:12Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан8 сар 6. 9:06УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ8 сар 5. 16:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.