"УИХ-ын гишүүн бүрэн эрх нь дуусгавар болсны дараа 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авах хуулийн заалтыг хүчингүй болгох" өргөдлийг d.parliament.mn сайтад санаачилжээ


9-р сарын 29
10 цаг 34 минут

      Монгол Улсын Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийн “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, ... олгоно." гэсэн заалт нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн заалттай илт зөрчилдөж, улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дугаар зүйлийн 1, 2 дах хэсгийн заалтуудыг зөрчсөн байна. Энэ талаар Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл, гомдол гаргасан бөгөөд Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 11 дугаартай магадлалд "...Уг маргаан Үндсэн хуулийн шүүхийн мөн чанарт нийцэхгүй болно, мэдээлэл гарагагч нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт " Иргэд бусад байгууллага хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжилна." гэж заасны дагуу холбогдох саналаа хууль санаачлагчид уламжлах эрхтэй" гэж заасн тул нийтийн өргөдөл гаргаж байна.

Өргөдөл

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт даатгуулагчид олгох ажилгүйдлийн тэтгэмжийг түүний шимтгэл төлсөн хугацааг харгалзан ажилгүй болохын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн дараалсан 9 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тодорхой хувь хэмжээгээр олгохоор хуульчилсан. Энэ заалтаар ажилгүйдлийн тэтгэмжийн дээд хэмжээг хамгийн ихдээ ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа 180-аас дээш сар бол сүүлийн 9 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджийн 70 хувиар тооцож олгохоор заасан байна. Энэ заалт нь ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн Монгол Улсын бүх иргэнд хамаарах, адил тэгш үйлчлэх хуулийн заалт юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 2 дах хэсэг, Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.4 дах хэсэгт улсын их хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил, бүрэн эрх нь төрийн сүлдэнд тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болохоор хуульчлагдсан. Өөрөөр хэлбэл дээрх бүрэн эрхийн хугацаа, бүрэн эрх нь дуусгавар болоход улсын их хурлын гишүүн нь Монгол Улсын жирийн иргэн гэх статустай болно. Гэтэл Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшний хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно” гэсэн нь тодорхой хэсэг, бүлэг этгээдүүдэд давуу байдал бий болгосон, цөөнхийн эрх ашигт нийцсэн, адил хүчин чадалтай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, Монгол Улсын нийт иргэн болон улсын ашиг сонирхолд хохиролтой, Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж, 2 дахь хэсэгт заасан “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэсэн заалтудыг зөрчсөн байна. Хууль тогтоогч өөртөө хуулийн аргаар илт давуу байдал бий болгосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн өмнөтгөл хэсгийн Монголын ард түмэн бид: “...хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, ...эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэсэн тунхаглалтай шууд зөрчилдөж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд ойн мэргэжлээр суралцагч оюутан залуусын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж байна47 минут 27 секундын өмнөХөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв1 цаг 44 минутын өмнөАвлигыг мэдээлэх 110 дугаараар 83 дуудлага хүлээн авав1 цаг 48 минутын өмнөБ.Энхбаяр: Намайг УИХ-д танилцуулсны дараа улс төрийн мэдэгдэл хийнэ1 цаг 53 минутын өмнөБНСУ-ын “ Юхан” корпораци “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ3 цаг 25 минутын өмнөН.Номтойбаяр: Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хулгай гэдэг хавтас үзүүлж улстөрчдөд нэр хоч наачихаад хаачихдаг байж болохгүй3 цаг 34 минутын өмнөМонголын баг тамирчид “Гоёл Кашмер”-ийн ёслолын хувцсаар “Милан–Кортина 2026” өвлийн олимпын нээлтэд алхана3 цаг 48 минутын өмнө"Өсвөрийн Парламент-2025" хөтөлбөрт оролцогчдын бүртгэл эхэллээ4 цаг 34 минутын өмнөО.Баасанхүү: Хууль зүйн шинэ сайдын нэр гарснаар нэлээд хэдэн хүн их эмзэг хүлээж авч байх шиг байна4 цаг 38 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 10 дугаар сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ4 цаг 56 минутын өмнөБ.Алтанчимэг холимог тулаанаар залуучуудын дэлхийн аварга боллоо5 цаг 35 минутын өмнөТБХ: Үл хөдлөх борлуулсны 2 хувийн татварын асуудлаар ажлын хэсэг байгуулав5 цаг 50 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгаланд БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг бараалхлаа6 цаг 23 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан6 цаг 31 минутын өмнөГ.Занданшатарыг МАН-аас хөөнө10 сар 2. 4:33Олон улсын шалгалтын үнэлгээг ЭЕШ-ийн үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлт авч эхэллээ10 сар 1. 16:19III улирлын НӨАТ-ын баримтыг энэ сарын 8-ны дотор бүртгүүлээрэй10 сар 1. 15:24Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталлаа10 сар 1. 14:20Хууль зүй, дотоод хэргийн сайдад томилохоор болсон Б.Энхбаярыг УИХ-д танилцуулна10 сар 1. 14:11УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ахмадын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ10 сар 1. 14:04Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох журмыг шинэчлэв10 сар 1. 12:42БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг Монгол Улсад айлчилж байна10 сар 1. 12:38Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон10 сар 1. 12:31Өсвөрийн шатарчид ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртлээ10 сар 1. 10:31УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар БНПУ-ын парламент дахь Польш-Монголын парламентын бүлгийн дарга, гишүүдтэй уулзлаа10 сар 1. 10:21Монгол Улсын хамгийн өндөр настан 107 настай10 сар 1. 10:04“Эрдэнэс Тавантолгой“ ХК 62 сая ам.долларын нүүрс худалдаалжээ10 сар 1. 9:28Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа10 сар 1. 9:03Ц.Нямдорж “Админерал”-тай холбоотой хэргийн мөрдөн байцаалтын нууц задруулсан уу10 сар 1. 8:56Хятадуудаас цүнхтэй мөнгө авсан УИХ-ын гишүүд хэн бэ, Д.Энхтүвшин гишүүн ээ10 сар 1. 8:48
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.