Дүүжин замын тээвэр төслийн тав дахь тулгуур баганыг суурилууллаа


9-р сарын 29
12 цаг 20 минут

        Дүүжин замын тээвэр төслийн нэгдүгээр шугам болох Яармаг–Арцат–Өнөр хороолол чиглэлд нийт 19 тулгуур багана суурилуулна. Үүнээс эхний 5 тулгуурыг суурилуулаад байна. Тус тулгуур цамхгийг босгох ажлыг “Моннис инженеринг” ХХК-ийн инженерүүд гардан гүйцэтгэсэн бөгөөд Францын Пома группийн инженерүүд зөвлөж байна. 

“Моннис инженеринг” ХХК-ийн өндрийн инженер М.Төмөр “Өмнөх дөрвөн тулгуур баганыг суурилуулах ажлыг Францын инженерүүд гардан гүйцэтгэж, бид туслан гүйцэтгэгчээр ажилласан. Харин өнөөдөр тав дахь тулгуур цамхгийг бид өөрсдөө суурилуулж, Франц инженерүүд зөвлөн ажиллалаа. Өнөөдрийн байдлаар сантехник, цахилгаан, барилга, механикийн чиглэлийн нийт найман инженер ажиллаж байна. Бидний хувьд, Оюутолгой уурхайн ил гадаргын төсөлд ажиллаж байсан, 10-аас дээш жилийн ажлын туршлагатай инженерүүд томилогдсон. Цаашид Пома группийн зүгээс тросс таталт, кабин угсралтад зааварчилгаа, зөвлөмж өгч ажиллана” гэв.

Дүүжин замын тээвэр төслийн бетон цутгалтын ажлыг 10 дугаар сарын 30-ны өдөр гэхэд дуусгаж, мөн 11 дүгээр сард нийт 19 тулгуур цамхгийг бүрэн суурилуулахаар төлөвлөсөн. Харин 2026 оны нэгдүгээр сараас сантехник, халаалтын систем, агааржуулалт, хүлээн авах барилгуудын дотор засал, холбоо дохиоллын ажлуудыг эхлүүлнэ. 

“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-аас төслийн гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавин ажиллаж буй бөгөөд гүйцэтгэгч талтай өдөр бүр бүтээн байгуулалтын явцыг зөвшилцөн, төслийг шуурхай хэрэгжүүлэхээр ажиллаж байна.  

Тус төслийг хэрэгжүүлэхийн өмнө Дүүжин замын тээврийн Европын Холбооны стандартыг монголд нутагшуулсан. Тухайлбал, “Хүн тээвэрлэх зориулалттай дүүжин замын тээврийн байгууламжийн аюулгүй байдлын шаардлага”-тай холбоотой 15 стандартыг Стандарт, хэмжил зүйн газрын Авто тээврийн стандартчиллын техникийн хороогоор батлуулан, MNS бүртгэлд шилжүүлсэн. Мөн инженер мэргэжилтнүүдэд шат дараатай сургалт орсноор ийнхүү монголын инженерүүд бүтээн байгуулалтыг гардан хийж гүйцэтгэж байна.

Дүүжин замын тээврийн Яармаг дахь буудлын дэргэд байрлах 1 болон 2 дугаар баганыг өнгөрсөн долоо хоногт бэхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын дундуур тулгуур багана суурилуулах ажил дуусна. Энэхүү төслийн I шугамын урт 4.2 км, 6.45-42 метр өндөр хоёр зогсоолтой, цагт 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтай байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Д.Амарбаясгалан. Хэрэг хийгээгүй учраас УИХ-ын гишүүнээс түдгэлзэж шалгуулах шаардлага надад байхгүй10 сар 17. 17:57Л.Оюун-Эрдэнэ: Atticus Partners-тай холбоотой мэдээлэл ор тас худлаа. Б.Энхбаярыг шүүхэд өгнө10 сар 17. 17:36Ахмад настны тухай хуулийн хэрэгжилттэй танилцах төлөвлөгөөг ахмадуудтай хамтран хэлэлцлээ10 сар 17. 15:19Перуд онц байдал зарлана10 сар 17. 15:15УИХ-ын Нэгдсэн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарын хэлсэн үг10 сар 17. 15:11“Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа10 сар 17. 13:48Үндсэн хуулийн Цэц: УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэлээ10 сар 17. 13:42УИХ-ын дэд дарга, гишүүн Үндсэн хууль зөрчсөн, эсэх асуудлаар маргаан үүсгэжээ10 сар 17. 12:22“Телеграмм хаягаас даалгавар биелүүлж орлоготой болоорой“ зарын дагуу 163 сая төгрөгөө залилуулжээ10 сар 17. 11:34Ерөнхий сайдыг огцруулах санал, УИХ-ын даргын чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэх чуулган эхэллээ10 сар 17. 11:00Ч.Отгочулуу: Тавантолгойн өгөөж тав дахин их байх боломжийг дотоодын улс төр хорлосон10 сар 17. 10:02Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дахин нэг шат ахиуллаа10 сар 17. 9:53Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв10 сар 17. 9:48Үндсэн хууль зөрчсөн санал хураалт явуулах гэж байгаа учраас гишүүд ирцэнд орохгүй байна10 сар 17. 9:44ТББХ: Улсын Их Хурлын даргыг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжив10 сар 17. 9:10Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй10 сар 17. 8:59Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн10 сар 17. 8:54Үндсэн хуулийн “амь”-нд халдав10 сар 16. 17:36Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр УИХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө10 сар 16. 17:05Э.Чинзориг: ААН, байгууллага ойр орчмынхоо 50 метр газрыг цэвэрлэх үүрэгтэй10 сар 16. 15:45Х.Булгантуяа АН-ын лоозон, иргэдийн сэтгэгдлийг уншиж, Засгийн газрын эсрэг суртал ухуулга хийхдээ ҮХНӨ-ийг мушгин тайлбарлав10 сар 16. 15:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө10 сар 16. 14:14Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна10 сар 16. 14:10Энэтхэг Улсад үндэсний урлаг, соёлоо сурталчиллаа10 сар 16. 14:06УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 10 дугаар сарын 16-ны өдрийн ирцийн мэдээ10 сар 16. 14:02“Монгол, Энэтхэгийн бизнес форум”-д 150 гаруй аж ахуйн нэгж оролцлоо10 сар 16. 12:39Б.Оюунбилэг: Ц.Чулуунзагдын гэр, ажлын байрнаас хэн нэгний гарын үсгийн дардас олдоогүй10 сар 16. 12:18Харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан энэтхэг иргэдийг төрийн одон, медалиар шагналаа10 сар 16. 11:57“Apple” компани шинэ “MacBook”, “iPad”-аа танилцуулжээ10 сар 16. 10:48Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг гишүүдийн олонх буюу 86.4 хувь нь дэмжсэнгүй10 сар 16. 10:28
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.