“Админерал” ХХК-ийн гүйцэтгэх захирал агсан Н.Хасбатар зүрхний архаг ишимит өвчнөөр нас барсныг ЦЕГ-аас байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтэд дурджээ


9-р сарын 29
17 цаг 08 минут

      УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “100 тэрбум төгрөгийн авлигын цорын ганц гэрч бол “Админерал” ХХК-ийн гүйцэтгэх захирал агсан Н.Хасбатар. Түүний цогцсыг юу юугүй чандарлачихсан байсан” гэх ноцтой мэдээллийг өгсөн. МАН-ын даргын марафонтой зэрэгцэж түүний сошиалд шидсэн энэ мэдээлэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу чиглэсэн нь хэнд ч ойлгомжтой байв. Б.Энхбаяр телевизийн ярилцлагад орж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон “Админерал” ХХК-тай холбоотой “аймшгийн үлгэр”-ийг оройжин ярьж үзэгчдийг хиртхийлгэсэн. Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ талаар “Хүний ой санаанд багтамгүй худал гүтгэлэг” гэж няцаасан. “Админерал” ХХК-ийн гүйцэтгэх захирал агсан Н.Хасбатарын эхнэр, өдгөө Германд амьдарч буй Бай Лонгян (Bai Longyan)-тай “Өнөөдөр” сонины сэтгүүлч цахимаар холбогдож, ярилцлага авснаа өнгөрсөн долоо хоногт нийтэлжээ. Тэрхүү ярилцлагад “Миний нөхөр Н.Хасбатарын талаар буруу ташаа мэдээлэл олон нийтэд тараагдаж байгаад харамсаж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Энхбаяр “Лхагвын тойм” гэх нэвтрүүлгээр ярихдаа миний хань, талийгаач Н.Хасбатарын амь нас нь хорлогдсон мэтээр ор үндэслэлгүй худал мэдээлэл хийжээ. Хасбатар нь 2025 оны хоёрдугаар сард Монгол Улсад ажиллаж байхдаа өвчний улмаас нас барж, манай гэр бүлд нөхөж баршгүй гарз тохиолдсон. Миний хань Н.Хасбатар нь Монгол Улсад нүүрс баяжуулах шинэ технологийн үйлдвэр барихад хөрөнгө оруулан ажиллаж байсан юм. Гэтэл энэхүү баригдаж дууссан үйлдвэрийн хөрөнгө оруулалтын тооцоо нийлсэн компанийн дотоод баримтыг Монголын хууль хяналтын байгууллагууд хураан авч, авлига, хээл хахуулийн мөнгө мэтээр олон нийтэд цацаж байгаа нь дэндүү увайгүй, ёс зүйгүй, харамсмаар үйлдэл юм. Талийгаачийг нас барах үед манай гэр бүл Монголд байсан. Өмнөговь аймгийн цагдаагаас талийгаачийнхаа шарилыг охид бид хоёр өөрсдөө хүлээн авч, Улаанбаатар хотод оршуулах зан үйлийг Монгол зан заншлаараа зохион байгуулсан. Оршуулах зан үйлд талийгаач нөхрийн маань төрсөн ах дүү болох 10 гаруй хүн Өвөрмонголоос ирж оролцсон. Бид өөрсдийн хүслээр, цагдаагийн зөвшөөрлөөр талийгаачийн шарилыг чандарласан байтал Б.Энхбаяр гэгч этгээд нөхрийг маань бурхан болсон хойно ч нэр төрд нь халдаж, бусдад хорлогдсон мэтээр, бие цогцсыг нь зүгээр л шатаачихсан мэтээр ярьж, улс төрийн зорилгоор ашиглаж байгаад гэр бүл нь болох бид жигшин зэвүүцэж байна. Бурхан болсон хүний ясыг өндөлзүүлдэггүй эртний Монгол зан заншил танай монголчуудад балран алга болсон юм уу. Н.Хасбатарын гэр бүл болох охин бид хоёрын зүгээс Монгол Улсын хууль хяналтын ямар ч байгууллагад гомдол гаргаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Улс төрийн бохир зорилгодоо миний нөхрийн нэрийг цаашид ашиглахгүй байхыг УИХ-ын гишүүн Б.Энхбаяраас шаардаж байна. Энэ мэт үйлдэл дахин гаргавал олон улсын хүний эрхийн байгууллагад хандана” гэжээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаярын мэдээллийг талийгаач Н.Хасбатарын эхнэр ийнхүү няцаалаа. Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сумын сум дундын Цагдаагийн хэлтсээс Эрүүгийн цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Диваажигмэд 2025 оны хоёрдугаар сарын 14-нд “Улаанбаатар буян” ХХК-д “Тус цагдаагийн хэлтэст 2025 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр 08 цаг 24 минутад тус сумын Цагаан-Овоо гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Админерал” ХХК-ийн кэмп дээр БНХАУ-ын иргэн Насан-Уртын Хасбатар ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байна. Насан-Уртын Хасбатарын биед задлан шинжилгээ хийсэн байх тул чандарлахад татгалзах зүйлгүй болно” гэж албан тоот илгээж байсан юм байна. Н.Хасбатар нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээн дээр “Нас барсан шалтгаан зүрхний ишимит” гэж бичжээ. Үүнээс гадна “Админерал” ХХК-ийн гүйцэтгэх захирал агсан Н.Хасбатар нас барсан гэх мэдээллийн мөрөөр ЦЕГ-ын Тэргүүн дэд даргын 2025 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн А/07 дугаартай ажлын хэсэг байгуулах тухай тушаалаар Эрүүгийн цагдаагийн албанаас гурав, Мөрдөн байцаах албанаас гурав, Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас гурав, нийт есөн алба хаагчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Энэхүү ажиллагааны үеэр талийгаач Н.Хасбатарын биед гэмтэл тогтоогдоогүй, биеэс химийн болон биологийн хорт бодис, архи, согтууруулах ундааны зүйл илрээгүй. Зүрхний архаг ишимит өвчин, судас хатуурах, архаг панкреатит өвчтэй, эдгээр өвчний улмаас зүрх зогсож нас барах нь дүгнэлтээр тогтоогдсон учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.8 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 2025 оны гуравдугаар сарын 02-нд хэрэг нээхээс татгалзах саналыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газарт хүргүүлсэн аж. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Б.Энхбаярын мэдээллийг талийгаач Н.Хасбатарын эхнэрийн ярилцлага, Цогтцэций сумын сум дундын Цагдаагийн хэлтсээс “Улаанбаатар буян” ХХК-д илгээсэн албан тоот, ЦЕГ-ын Тэргүүн дэд даргын тушаалаар байгуулсан есөн хүнтэй ажлын хэсгийнхны мөрдөн шалгах ажиллагааны санал, дүгнэлт ийнхүү няцааж байна. Б.Энхбаяр “Баримт өөрөө ярьдаг” гэж сэтгүүлчдэд хэлсэн. Гэвч дээрх баримтууд түүний мэдээллийг “Худлаа” гэж “ярьж” байна.

Г.Анар



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ2 минут 37 секундын өмнөЕрөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа5 цаг 54 минутын өмнөУргац хураалт 88 хувьтай үргэлжилж байна6 цаг 6 минутын өмнөНотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ6 цаг 8 минутын өмнөНийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ6 цаг 11 минутын өмнөТөрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ6 цаг 13 минутын өмнөУИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо7 цаг 59 минутын өмнөЗасгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ8 цаг 9 минутын өмнөТайланд Улс аюулгүй байдлын ажилтнууддаа зорчигчийн тээшийг нээх эрхийг олгожээ8 цаг 27 минутын өмнөАрктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ8 цаг 33 минутын өмнөТБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав10 сар 28. 9:22Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл10 сар 28. 9:16УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа10 сар 28. 9:10Зудын урьдчилсан төлөв гарлаа10 сар 28. 8:58УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна10 сар 28. 8:54Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна10 сар 28. 8:49Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 28. 8:42Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв10 сар 27. 14:12Улаанбаатар хотын музейг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ10 сар 27. 12:51Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь10 сар 27. 12:43“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв10 сар 27. 12:37БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд10 сар 27. 11:41“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа10 сар 27. 11:30Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв10 сар 27. 10:34УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 27. 10:29Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 65 жилийн ой тохиож байна10 сар 27. 10:24Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа10 сар 27. 10:21Хот хоорондын зорчигч тээврийн үнэ ирэх сарын 5-наас нэмэгдэнэ10 сар 27. 10:14ХЗБХ: УДШ-ийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцууллаа10 сар 27. 10:06Беларусь Улсын Үндэсний Хурлын Бүгд найрамдах зөвлөл болон Төлөөлөгчдийн танхимын дарга нар бараалхлаа10 сар 27. 9:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.