“Админерал” ХХК-ийн гүйцэтгэх захирал агсан Н.Хасбатар зүрхний архаг ишимит өвчнөөр нас барсныг ЦЕГ-аас байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтэд дурджээ


9-р сарын 29
17 цаг 10 минут

           УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “100 тэрбум төгрөгийн авлигын цорын ганц гэрч бол “Админерал” ХХК-ийн гүйцэтгэх захирал агсан Н.Хасбатар. Түүний цогцсыг юу юугүй чандарлачихсан байсан” гэх ноцтой мэдээллийг өгсөн. МАН-ын даргын марафонтой зэрэгцэж түүний сошиалд шидсэн энэ мэдээлэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу чиглэсэн нь хэнд ч ойлгомжтой байв. Б.Энхбаяр телевизийн ярилцлагад орж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон “Админерал” ХХК-тай холбоотой “аймшгийн үлгэр”-ийг оройжин ярьж үзэгчдийг хиртхийлгэсэн. Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ талаар “Хүний ой санаанд багтамгүй худал гүтгэлэг” гэж няцаасан. “Админерал” ХХК-ийн гүйцэтгэх захирал агсан Н.Хасбатарын эхнэр, өдгөө Германд амьдарч буй Бай Лонгян (Bai Longyan)-тай “Өнөөдөр” сонины сэтгүүлч цахимаар холбогдож, ярилцлага авснаа өнгөрсөн долоо хоногт нийтэлжээ. Тэрхүү ярилцлагад “Миний нөхөр Н.Хасбатарын талаар буруу ташаа мэдээлэл олон нийтэд тараагдаж байгаад харамсаж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Энхбаяр “Лхагвын тойм” гэх нэвтрүүлгээр ярихдаа миний хань, талийгаач Н.Хасбатарын амь нас нь хорлогдсон мэтээр ор үндэслэлгүй худал мэдээлэл хийжээ. Хасбатар нь 2025 оны хоёрдугаар сард Монгол Улсад ажиллаж байхдаа өвчний улмаас нас барж, манай гэр бүлд нөхөж баршгүй гарз тохиолдсон. Миний хань Н.Хасбатар нь Монгол Улсад нүүрс баяжуулах шинэ технологийн үйлдвэр барихад хөрөнгө оруулан ажиллаж байсан юм. Гэтэл энэхүү баригдаж дууссан үйлдвэрийн хөрөнгө оруулалтын тооцоо нийлсэн компанийн дотоод баримтыг Монголын хууль хяналтын байгууллагууд хураан авч, авлига, хээл хахуулийн мөнгө мэтээр олон нийтэд цацаж байгаа нь дэндүү увайгүй, ёс зүйгүй, харамсмаар үйлдэл юм. Талийгаачийг нас барах үед манай гэр бүл Монголд байсан. Өмнөговь аймгийн цагдаагаас талийгаачийнхаа шарилыг охид бид хоёр өөрсдөө хүлээн авч, Улаанбаатар хотод оршуулах зан үйлийг Монгол зан заншлаараа зохион байгуулсан. Оршуулах зан үйлд талийгаач нөхрийн маань төрсөн ах дүү болох 10 гаруй хүн Өвөрмонголоос ирж оролцсон. Бид өөрсдийн хүслээр, цагдаагийн зөвшөөрлөөр талийгаачийн шарилыг чандарласан байтал Б.Энхбаяр гэгч этгээд нөхрийг маань бурхан болсон хойно ч нэр төрд нь халдаж, бусдад хорлогдсон мэтээр, бие цогцсыг нь зүгээр л шатаачихсан мэтээр ярьж, улс төрийн зорилгоор ашиглаж байгаад гэр бүл нь болох бид жигшин зэвүүцэж байна. Бурхан болсон хүний ясыг өндөлзүүлдэггүй эртний Монгол зан заншил танай монголчуудад балран алга болсон юм уу. Н.Хасбатарын гэр бүл болох охин бид хоёрын зүгээс Монгол Улсын хууль хяналтын ямар ч байгууллагад гомдол гаргаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Улс төрийн бохир зорилгодоо миний нөхрийн нэрийг цаашид ашиглахгүй байхыг УИХ-ын гишүүн Б.Энхбаяраас шаардаж байна. Энэ мэт үйлдэл дахин гаргавал олон улсын хүний эрхийн байгууллагад хандана” гэжээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаярын мэдээллийг талийгаач Н.Хасбатарын эхнэр ийнхүү няцаалаа. Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сумын сум дундын Цагдаагийн хэлтсээс Эрүүгийн цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Диваажигмэд 2025 оны хоёрдугаар сарын 14-нд “Улаанбаатар буян” ХХК-д “Тус цагдаагийн хэлтэст 2025 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр 08 цаг 24 минутад тус сумын Цагаан-Овоо гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Админерал” ХХК-ийн кэмп дээр БНХАУ-ын иргэн Насан-Уртын Хасбатар ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байна. Насан-Уртын Хасбатарын биед задлан шинжилгээ хийсэн байх тул чандарлахад татгалзах зүйлгүй болно” гэж албан тоот илгээж байсан юм байна. Н.Хасбатар нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээн дээр “Нас барсан шалтгаан зүрхний ишимит” гэж бичжээ. Үүнээс гадна “Админерал” ХХК-ийн гүйцэтгэх захирал агсан Н.Хасбатар нас барсан гэх мэдээллийн мөрөөр ЦЕГ-ын Тэргүүн дэд даргын 2025 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн А/07 дугаартай ажлын хэсэг байгуулах тухай тушаалаар Эрүүгийн цагдаагийн албанаас гурав, Мөрдөн байцаах албанаас гурав, Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас гурав, нийт есөн алба хаагчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Энэхүү ажиллагааны үеэр талийгаач Н.Хасбатарын биед гэмтэл тогтоогдоогүй, биеэс химийн болон биологийн хорт бодис, архи, согтууруулах ундааны зүйл илрээгүй. Зүрхний архаг ишимит өвчин, судас хатуурах, архаг панкреатит өвчтэй, эдгээр өвчний улмаас зүрх зогсож нас барах нь дүгнэлтээр тогтоогдсон учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.8 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 2025 оны гуравдугаар сарын 02-нд хэрэг нээхээс татгалзах саналыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газарт хүргүүлсэн аж. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Б.Энхбаярын мэдээллийг талийгаач Н.Хасбатарын эхнэрийн ярилцлага, Цогтцэций сумын сум дундын Цагдаагийн хэлтсээс “Улаанбаатар буян” ХХК-д илгээсэн албан тоот, ЦЕГ-ын Тэргүүн дэд даргын тушаалаар байгуулсан есөн хүнтэй ажлын хэсгийнхны мөрдөн шалгах ажиллагааны санал, дүгнэлт ийнхүү няцааж байна. Б.Энхбаяр “Баримт өөрөө ярьдаг” гэж сэтгүүлчдэд хэлсэн. Гэвч дээрх баримтууд түүний мэдээллийг “Худлаа” гэж “ярьж” байна.

Г.Анар



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Занданшатарыг МАН-аас хөөнө4 цаг 11 минутын өмнөОлон улсын шалгалтын үнэлгээг ЭЕШ-ийн үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлт авч эхэллээ10 сар 1. 16:19III улирлын НӨАТ-ын баримтыг энэ сарын 8-ны дотор бүртгүүлээрэй10 сар 1. 15:24Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталлаа10 сар 1. 14:20Хууль зүй, дотоод хэргийн сайдад томилохоор болсон Б.Энхбаярыг УИХ-д танилцуулна10 сар 1. 14:11УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ахмадын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ10 сар 1. 14:04Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох журмыг шинэчлэв10 сар 1. 12:42БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг Монгол Улсад айлчилж байна10 сар 1. 12:38Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон10 сар 1. 12:31Өсвөрийн шатарчид ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртлээ10 сар 1. 10:31УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар БНПУ-ын парламент дахь Польш-Монголын парламентын бүлгийн дарга, гишүүдтэй уулзлаа10 сар 1. 10:21Монгол Улсын хамгийн өндөр настан 107 настай10 сар 1. 10:04“Эрдэнэс Тавантолгой“ ХК 62 сая ам.долларын нүүрс худалдаалжээ10 сар 1. 9:28Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа10 сар 1. 9:03Ц.Нямдорж “Админерал”-тай холбоотой хэргийн мөрдөн байцаалтын нууц задруулсан уу10 сар 1. 8:56Хятадуудаас цүнхтэй мөнгө авсан УИХ-ын гишүүд хэн бэ, Д.Энхтүвшин гишүүн ээ10 сар 1. 8:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан10 сар 1. 8:30Б.Одбаяр: Иргэдийн хүсэлтээр Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл 3.6 км авто зам барих төлөвлөлтийг зогсоолоо9 сар 30. 18:26Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа9 сар 30. 18:22Ерөнхий сайд Г.Занданшатар Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох гэж буйгаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцуулав9 сар 30. 18:08Г.Занданшатар: "Эрдэнэс Тавантолгой"-д хийсэн хяналт шалгалтын үр дүнд илэрсэн нүүрсний хулгайн баримтуудыг АТГ-т шилжүүлсэн9 сар 30. 17:58Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай улам эрчтэй, шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг би Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байна9 сар 30. 15:34Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдэл хийж байна9 сар 30. 15:03УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн, Польш-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Горчыцаг хүлээн авч уулзлаа9 сар 30. 14:49С.Нарангэрэл: Цаазын ял байдгаараа байх ёстой байсан, Чингис хааны сургаал ч бий9 сар 30. 14:39Г.Занданшатар ард түмэндээ хандаж мэдэгдэл хийнэ9 сар 30. 14:33Монгол, Польш хоёр улсын парламентын бүлгүүд хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал солилцлоо9 сар 30. 14:20Хонь хариулж явсан эмэгтэй хүүхдийн амь насыг хохироосон этгээдэд бүх насаар нь хорих ял оногдуулжээ9 сар 30. 14:11УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа БНАЛАУ-ын Үндэсний ассамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн дарга Вонгсак Пантавонг тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа9 сар 30. 14:07Дэлхийн ямар хотуудад түрээсийн төлбөр хамгийн өндөр байдаг вэ?9 сар 30. 14:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.