АН-ын дарга О.Цогтгэрэл 2026 оны төсвөөр шантааж хийж, Төсвийн тухай хуулийг зөрчсөн мэдэгдэл хийлээ


9-р сарын 29
18 цаг 35 минут

    МАН-ын Бага хурал өнгөрсөн бямба (2025.09.27) гарагт хуралдаж, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг намын даргаар сонгосон. Д.Амарбаясгалангийн хувьд, тус намын Ерөнхий нарийн бичгийн даргаар 2016-2024 онд ажиллаж, УИХ-ын 2016, 2020, 2024 оны сонгууль болон НИТХ, орон нутгийн сонгуульд намдаа дараалан ялалт авчирч байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ялалтад ч Д.Амарбаясгалан чухал үүрэг гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл, тэрбээр М.Энхболд, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарыг МАН-ын дарга байхад Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, МАН-ын үнэмлэхүй ялалтын түүхийг бичилцсэн. МАН-д ч, Монголын улс төрд ч хүлээн зөвшөөрөгдсөн Д.Амарбаясгалангийн эрин үе яг одоо эхэлж байна. Тэр одоо эрх баригч МАН-ын дарга. Бага хурлаар намын даргыг сонгоход хоёр ч удаагийн санал хураалтаар ялалт байгуулсан түүнд ХҮН, БНН тэргүүтэй намуудын дарга нар баяр хүргэлээ. Харин АН-ын дарга О.Цогтгэрэл баяр хүргэсэнгүй. АН сөрөг хүчин. Энэ үнэн. Гэвч өрсөлдөгч намынхаа даргаар сонгогдсон улстөрчид амжилт хүсэж, баяр хүргэх нь улс төрийн соёл гэдгийг АН-ын дарга О.Цогтгэрэл мэддэггүй бололтой. Тэрбээр МАН-ын дарга, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн эсрэг улс төрийн симфони тоглож эхэллээ. Хэний зараалаар юм бол! УИХ дахь АН-ын бүлгийн мэдээллийн үеэр “УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай холбоотой асуудал хуулийн байгууллагаар эцэслэн шийдвэрлэгдтэл УИХ-ын дарга чуулганы хуралдааныг удирдах ёсгүй” гэв. Тэр ч атугай “УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай холбоотой байж болзошгүй ноцтой гэмт хэргийг хуулийн байгууллага шалгаж тогтоох ёстой. МАН-ын дотоод зөрчил шийдэгдэх хүртэл 2026 оны төсвийн төслөө эргүүлэн татахыг Ерөнхий сайд Г.Занданшатараас шаардаж байна” гэж хөмсөг зангидан хоолойгоо шахаж байгаад мэдэгдлээ. Энэ шантааж биш үү, О.Цогтгэрэл дарга аа. Хуулийн байгууллага, УИХ гэдэг тусдаа. АН-ын дарга, УИХ-ын гишүүн хууль, шүүхийн байгууллагад хөндлөнгөөс нөлөөлж, улс төрийн шахалт бүхий утга агуулгатай мэдэгдэл хийх нь хууль зөрчсөн үйлдэл. Хэдхэн цагийн өмнө хийсэн сүржин мэдэгдлээрээ О.Цогтгэрэл энэ хил хязгаарыг давж, төрийн хуулийг зөрччихлөө. Тэрбээр УИХ-ын гишүүн. УИХ гэдэг ард түмний төлөөллөөс бүрдсэн хууль тогтоох дээд байгууллага. 2026 оны төсөв бол Монгол Улсын хөгжил, монголчуудын аж амьдралтай холбоотой асуудал. МАН-ын дотоод зөрчил гэдэг Тусгаар тогтнолын ордондоо ганц орой виски ууж байгаад шийдчих зүйл. Гэтэл УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл МАН-ынхны өмнөөс тус намын дотоод зөрчилд санаа зовж, Монгол Улсын 2026 оны төсвөөр шантааж хийж байгаа нь хууль зөрчиж байгаа хэрэг биш үү. УИХ ирэх оны төсвийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийж эхэлмэгц АН-ынхан хоёр ч удаа завсарлага авсан. “АТГ-ынхан манай намын гишүүн С.Ганбаатар дээр Төрийн ордонд гүйцэтгэх ажиллагаа явууллаа. Завсарлагаа сунгая” гэж чуулганы танхимд сүржин мэдэгдэл хийсэн. АН-ын энэ мэдэгдэл худлаа болохыг АТГ-аас хэдхэн цагийн дараа няцаасан. “Манай мөрдөгчид Төрийн ордонд гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй. УИХ-ын гишүүн С.Ганбаатар яллах дүгнэлтээ гардаж авахгүй байсан учраас прокурорын мэдэгдэх хуудсыг гардуулах гэж байсан юм” гэж мэдээлсэн. Харин одоо АН-ынхан МАН-ын хагарлаар далимдуулж, төсвөөр шантааж хийж эхэллээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нарыг АН-ын дарга О.Цогтгэрэл хөмсөг зангидан сүрдүүлж байна. МАН-ын дотоод зөрчилд АН-ынхан санаа тавих нь илүүц. Төсөв батлах хуулийн хугацаатай, О.Цогтгэрэл дарга аа. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг шантаажилж, Ерөнхий сайд Г.Занданшатарыг “2026 оны төсвөө татаж ав” гэж дарамталж байгаа чинь Үндсэн хууль, УИХ-ын тухай болон Төсвийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл боллоо. УИХ-ын гишүүнийг хууль зөрчсөн үйлдэл дээр нь баривал эгүүлэн татах хуультайг АН-ын дарга О.Цогтгэрэл мэдэхгүй байх учиргүй. АН-ын бүлгийнхэнтэйгээ зэрэгцэж сууж байгаад хийсэн дээрх мэдэгдэл нь хууль зөрчсөн үйлдэл л болчихлоо доо. Энэ улс оронд МАН-ынхны зодоон гол биш, утаа, түгжрэл, эмнэлгийн хүрэлцээ, дампуурсан боловсролын тогтолцоо, ирэх өвөл ток цахилгаанаар тасалдахгүй байх зэрэг шийдлээ хүлээсэн олон асуудал байна. О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан МАН-ын дарга нарт санаа зовж байхаар албан тасалгааныхаа цонхоор ард түмний амьдралыг харж, ирэх оны төсөв авлигачдын хэтэвчийг зузаатгахаар байна уу, ард иргэдийн амьдралд дэм болохоор байна уу гэдэгт анхаарчихвал сөрөг хүчний хувьд оноо авах улс төр байх биш үү. МАН-ын хагаралд дөрөөлж "аймаар" гоё улс төр хийх гэснийг чинь ойлгож байна. Харин улсын төсвөөр шантааж хийж, УИХ-ын үйл ажиллагааг гацаах санаархал чинь БОЛОХГҮЙ ШҮҮ! Улсын төсвийг ирэх арваннэгдүгээр сард буюу хуульд заасан хугацаанд баталж чадахгүй бол УИХ тарах хуультайг сана. 

С.Тулга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АЙЛЧЛАЛ: Монгол Улсын гадаад бодлогын тандем, 2021-2026 онд56 минут 39 секундын өмнөНийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ1 цаг 16 минутын өмнөЕрөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа7 цаг 7 минутын өмнөУргац хураалт 88 хувьтай үргэлжилж байна7 цаг 19 минутын өмнөНотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ7 цаг 21 минутын өмнөНийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ7 цаг 24 минутын өмнөТөрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ7 цаг 26 минутын өмнөУИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо9 цаг 12 минутын өмнөЗасгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ9 цаг 22 минутын өмнөТайланд Улс аюулгүй байдлын ажилтнууддаа зорчигчийн тээшийг нээх эрхийг олгожээ9 цаг 40 минутын өмнөАрктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ9 цаг 46 минутын өмнөТБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав10 сар 28. 9:22Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл10 сар 28. 9:16УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа10 сар 28. 9:10Зудын урьдчилсан төлөв гарлаа10 сар 28. 8:58УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна10 сар 28. 8:54Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна10 сар 28. 8:49Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 28. 8:42Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв10 сар 27. 14:12Улаанбаатар хотын музейг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ10 сар 27. 12:51Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь10 сар 27. 12:43“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв10 сар 27. 12:37БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд10 сар 27. 11:41“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа10 сар 27. 11:30Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв10 сар 27. 10:34УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 27. 10:29Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 65 жилийн ой тохиож байна10 сар 27. 10:24Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа10 сар 27. 10:21Хот хоорондын зорчигч тээврийн үнэ ирэх сарын 5-наас нэмэгдэнэ10 сар 27. 10:14ХЗБХ: УДШ-ийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцууллаа10 сар 27. 10:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.