Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны энэ оны зургадугаар сарын 10-ны хуралдаанаараа тогтоол баталж, ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлангийн ахалж буй тус ажлын хэсэг өнөөдөр анхны хуралдаанаа хийв.
Ажлын хэсгийн хуралдаанаар Монголбанк, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын болон Сангийн яам, Монголын Ипотекийн корпорацийн орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн нийслэл хот болон орон нутагт хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, санхүүжилтийн тогтолцоо, орон сууцны төсөл, хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг сонссон юм. Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 10.1 их наяд төгрөгийн зээлийг 139 мянган өрхөд олгоод байгаа аж. Энэ зээлийн дундаж хугацаа 17.7 жил байгаа бөгөөд 2023 оноос орон нутагт 3.0 хувийн хүүгийн татаастай зээл олгож байна. Энэхүү татаастай зээлийн эхний гурван жилийн 3.0 хувийн хүүг улсын төсвөөс олгож буй бөгөөд урьдчилгаа төлбөрийн 60 хувьд батлан даалтад хамрагдах боломжтой юм. Банкны систем дэх зээлийн бүтээгдэхүүнүүдийн дотор ипотекийн зээл өндөр чанартайд тооцогддог бөгөөд 95.1 хувь нь хэвийн, 4.6 хувь нь хугацаа хэтэрсэн, 0.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд хамаарч байна. Өнгөрсөн оны хоёрдугаар улирлаас ипотекийн зээлийн санхүүжилт нэмэгдсэн дүнтэй байгаа ба дөрөвдүгээр улиралд банкны системийн өсөлт 33.1 хувьд хүрсний дотор ипотекийн зээл 23.9 хувиар өсчээ. Шинээр олгосон зээл 2024 онд өмнөх оноос 1.5 дахин нэмэгдсэн бол 2025 оны есдүгээр сарын байдлаар ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ.
Хуралдаанд ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, А.Ундраа, Н.Батсүмбэрэл, М.Мандхай, Г.Лувсанжамц нар оролцож, ипотекийн зээлийн хүртээмж, эргэн төлөлт болон Монголын Ипотекийн корпорацийн оролцогч талууд, Монголбанкны оролцоо, үүрэг, барилга, орон сууцжуулалтын бодлого, чиглэлийн талаар асууж, мэдээлэл авлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газраас мэдээлэв.
Facebook
Twitter
Youtube


С.Бямбацогт: Эрдэнэс таван толгой компанийн 581 гэрээг ил болгох шийдвэр гаргалаа
Б.Баатар Засгийн газрын эсрэг контентийн захиалагч гэдэг нь илчлэгдмэгц Б.Хурц руу ноцохын учир юу вэ
Газрын тосны хайгуул, олборлолтоо нэмэгдүүлэхийг хүсэв
Х.Ганхуягийг Шадар сайдаар томилох тухай албан бичгээ Ерөнхий сайд УИХ-д хүргүүлжээ
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
АНУ-ын ЭСЯ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа
МАН-ын бүлэг: Цалин, тэтгэврийн нэмэгдлийг урсгал зардлаас 1.1 их наяд төгрөгийг бууруулж шийдвэрлэнэ
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.11.03-11.07.gif)

Сэтгэгдэл бичих