Хятадын Ханжоу хотод Монгол, Казахстан, Узбекистан, Туркменистан, Тажикстан, ОХУ зэрэг бүс нутгийн шилдэг стартапууд оролцсон “Makers in China” тэмцээн болжээ.
Тус тэмцээнд цахим баримт бичгийн E-Geree.mn системийн баг Монгол Улсаа төлөөлөн оролцож, “Шилдэг 3 төсөл”-ийн нэгээр шалгарч цомын эзэн болсон байна. Ингэснээр ирэх арванхоёрдугаар сард БНХАУ-д эхлэх финалын шатанд өрсөлдөх эрхээ авчээ. Тэд дараагийн шатандаа ялалт байгуулбал Хятадын зах зээлд өөрийн бүтээгдэхүүнээ албан ёсоор нэвтрүүлэх боломж бүрдэх аж.
Ташрамд дурдахад, E-Geree.mn системийг Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 224 дүгээр тогтоолоор баталсан “Инновацын төслийг улсын төсвөөс санхүүжүүлэх журам”-ын хүрээнд 2025 оны “Инновацын шилдэг төсөл”-өөр шалгарсан байв. Энэхүү амжилт нь Монголын стартапууд инновац, технологийн шийдлээрээ бүс нутгийн хэмжээнд өндөр үнэлэгдэж байгаагийн илрэл бөгөөд үндэсний стартап экосистемийн хөгжлийн бас нэгэн чухал алхам юм.
Facebook
Twitter
Youtube


Төв Азид нүүрстөрөгчийн тариалалтыг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ
Нарантуул зах орчмын авто замын хөдөлгөөнийг хязгаарлана
COP17: Монгол Улс болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бэхэжлээ
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна
COP17: Монгол Улсын уур амьсгалын бодлого, зорилтыг танилцууллаа
COP17: Тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүжилтийн тогтолцоог шинэчилнэ
COP17: “333 нуур” санаачилгын хүрээнд байгуулсан хөв, цөөрмүүдийг танилцууллаа

Сэтгэгдэл бичих