Польш-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Горчыца тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна


9-р сарын 30
9 цаг 36 минут

      Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн, парламент дахь Польш-Монголын парламентын бүлгийн дарга, Төлөөлөгчдийн тэргүүн Станислав Горчыца тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 09 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсоор айлчилж байна.  

Зочид төлөөлөгчдийг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж өнөөдөр (2025.09.29) хүлээн авч уулзлаа. Тэрбээр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн мэндийг хүргэж, тэртээх он жилүүдэд Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад гишүүнээр элсэхэд Польш Улс хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн улс орны нэг байсан явдалд байнга талархаж явах учиртайг онцлов. Монгол Улсын төрийн тэргүүн тус улсад энэ жил айлчлахдаа Монгол-Польш Улс хоорондын иж бүрэн түншлэлийн харилцааг тогтоож, 2030 он хүртэлх таван жилийн төлөвлөгөөг батлан шат ахиулсан. Монгол Улсын Их Хурал таван нам, эвслийн төлөөллөөс бүрдсэн, анхны 126 гишүүн сонгогдон ажиллаж байгаа. Найман байнгын хороотой. Эдгээрээс Эдийн засгийн байнгын хороо 32 гишүүнтэй, хамгийн том нь гэв. Түүнчлэн Монголын парламент гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих таатай орчин бүрдүүлэхийг чухалчилж, хоёр улсын иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх, улс хооронд шууд нислэгтэй болгох, зэс боловсруулах үйлдвэр байгуулах, нүүрсний далд уурхай, Шинэ Зуунмод, Хархорин хотыг бүтээн босгох, аймаг, муж хоорондын харилцааг дэмжих чиглэлд хамтрах байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Өмнөговь аймгаас сонгогдсон гишүүний хувьд Польш эрдэмтэд Монголын говиос үлэг гүрвэл, археологийн олдворын судалгааг хийж, дэлхийд таниулсан тухай кино хийж буйг дурдав. 

Польш-Монголын парламентын бүлгийн дарга С.Горчыца Монголын талаас урьсан явдалд талархаад, айлчлалын бүрэлдэхүүнээ танилцууллаа. Түүний хувьд хоёр улсын түншлэлд ижил төстэй үнэт зүйлс ихээхэн нөлөөтэй хэмээв. Мөн Польш Улсад Монголын парламентын бүлгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид саяхан айлчилсан нь харилцааг ахиулж, уул уурхай, хил хамгаалах чиглэлд шинэ боломжийг эрэлхийлж эхэлсэн. Албан айлчлалынхаа хүрээнд уул уурхайн салбарын сайдтай уулзахаар товлосон. Олон Улсын тавцанд хоёр улсын харилцан дэмжлэг, байр суурь чухал байна гэлээ. Түүнчлэн хоёр улсын гадаад худалдааны эргэлт жилд 90 орчим сая ам.доллар байдгийг хоёр дахин өсгөх, хөдөө аж ахуй, жимс жимсгэнэ, хүнсний ногоо зэрэг чиглэлд бизнесийн шинэ гарц бий болгох хэрэгтэйг онцоллоо. Цар тахлын улмаас хойшилсон зарим төсөл, хөтөлбөрийг үргэлжлүүлэхийн тулд хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн гэрээг дахин сунгахад анхаарал хандуулж өгөхийг тус Байнгын хорооноос хүсэв. Энэхүү гэрээг сунгаснаар 50 сая еврогийн зээлийн хөрөнгөөр таван аймагт цэвэрлэх байгууламж шинэчлэх, Орхон аймагт хатуу хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах, явуулын түргэн тусламжийн үйлчилгээ бүхий тэрэг, гал унтраах тэрэгний асуудлыг шийдвэрлэнэ гэсэн юм.  

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагуудын харилцааг тусгаж, таван жилийн төлөвлөгөөнд эдийн засгийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн учраас хамгийн түрүүнд Эдийн засгийн байнгын хорооныхонтой уулзалт товлосон хэмээсэн бол Монгол Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, хоёр улс иж бүрэн түншлэлийн хүрээнд байгуулсан төлөвлөгөөгөө хөгжлийнхөө төлөвлөгөөтэй уялдуулах нь илүү үр дүнтэйг онцоллоо.

Польш-Монголын парламентын бүлгийн дэд дарга Марэк Жонса, өнгөрсөн найман жилд тус бүлгийг ахалж ажилласан талаар танилцуулаад, хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаанд хоёр улсын үе үеийн парламентын бүлгүүдийн олон удаагийн уулзалт, урт хугацааны харилцааны түүх байгааг сануулав. Польш Улсын Сеймийн гишүүн, Польш-Монголын парламентын бүлгийн гишүүн Эва Колоджией, манай хоёр улс уул уурхай, олборлолтын салбарт ижил төстэй зүйл их учраас энэ чиглэлд түлхүү хөгжих боломж бий гэсэн юм.

Ийнхүү талууд хоёр улсын парламент хоорондын харилцаанд сэтгэл өндөр байгаагаа харилцан илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсоноор уулзалт өндөрлөлөө.

Уулзалтад Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Оюундарь, Польш-Монголын парламентын бүлгийн дэд дарга Марэк Жонса, Польш Улсын Сеймийн Тамгын газар болон УИХ-ын Тамгын газар, Элчин сайдын яамдын төлөөлөл байлцав.

Албан айлчлал үргэлжилж байна гэж Монгол Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Авлигыг мэдээлэх 110 дугаараар 83 дуудлага хүлээн авав27 секундын өмнөБ.Энхбаяр: Намайг УИХ-д танилцуулсны дараа улс төрийн мэдэгдэл хийнэ5 минут 30 секундын өмнөБНСУ-ын “ Юхан” корпораци “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ1 цаг 37 минутын өмнөН.Номтойбаяр: Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хулгай гэдэг хавтас үзүүлж улстөрчдөд нэр хоч наачихаад хаачихдаг байж болохгүй1 цаг 46 минутын өмнөМонголын баг тамирчид “Гоёл Кашмер”-ийн ёслолын хувцсаар “Милан–Кортина 2026” өвлийн олимпын нээлтэд алхана2 цаг 1 минутын өмнө"Өсвөрийн Парламент-2025" хөтөлбөрт оролцогчдын бүртгэл эхэллээ2 цаг 47 минутын өмнөО.Баасанхүү: Хууль зүйн шинэ сайдын нэр гарснаар нэлээд хэдэн хүн их эмзэг хүлээж авч байх шиг байна2 цаг 51 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 10 дугаар сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ3 цаг 8 минутын өмнөБ.Алтанчимэг холимог тулаанаар залуучуудын дэлхийн аварга боллоо3 цаг 47 минутын өмнөТБХ: Үл хөдлөх борлуулсны 2 хувийн татварын асуудлаар ажлын хэсэг байгуулав4 цаг 3 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгаланд БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг бараалхлаа4 цаг 36 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан4 цаг 44 минутын өмнөГ.Занданшатарыг МАН-аас хөөнө9 цаг 2 минутын өмнөОлон улсын шалгалтын үнэлгээг ЭЕШ-ийн үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлт авч эхэллээ10 сар 1. 16:19III улирлын НӨАТ-ын баримтыг энэ сарын 8-ны дотор бүртгүүлээрэй10 сар 1. 15:24Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталлаа10 сар 1. 14:20Хууль зүй, дотоод хэргийн сайдад томилохоор болсон Б.Энхбаярыг УИХ-д танилцуулна10 сар 1. 14:11УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ахмадын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ10 сар 1. 14:04Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох журмыг шинэчлэв10 сар 1. 12:42БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг Монгол Улсад айлчилж байна10 сар 1. 12:38Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон10 сар 1. 12:31Өсвөрийн шатарчид ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртлээ10 сар 1. 10:31УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар БНПУ-ын парламент дахь Польш-Монголын парламентын бүлгийн дарга, гишүүдтэй уулзлаа10 сар 1. 10:21Монгол Улсын хамгийн өндөр настан 107 настай10 сар 1. 10:04“Эрдэнэс Тавантолгой“ ХК 62 сая ам.долларын нүүрс худалдаалжээ10 сар 1. 9:28Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа10 сар 1. 9:03Ц.Нямдорж “Админерал”-тай холбоотой хэргийн мөрдөн байцаалтын нууц задруулсан уу10 сар 1. 8:56Хятадуудаас цүнхтэй мөнгө авсан УИХ-ын гишүүд хэн бэ, Д.Энхтүвшин гишүүн ээ10 сар 1. 8:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан10 сар 1. 8:30Б.Одбаяр: Иргэдийн хүсэлтээр Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл 3.6 км авто зам барих төлөвлөлтийг зогсоолоо9 сар 30. 18:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.