Монгол, Лаосын парламентын бүлгүүд хоёр орны хууль тогтоох түвшин дэх харилцаа, хамтын ажиллагааг хадгалж, өргөжүүлэхээ илэрхийлэв


9-р сарын 30
13 цаг 58 минут

       Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний ассамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн дарга Вонгсак Пантавонг тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад 2025 оны  09 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 05-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Д.Жаргалсайхан, Монгол Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дэд дарга Б.Пунсалмаа, Монгол Улсын Их Хурлын гишүүн, бүлгийн гишүүн С.Зулпхар, С.Одонтуяа, Р.Сэддорж нар өнөөдөр (2025.09.30) зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Д.Жаргалсайхан зочдыг манай оронд айлчилж ирсэнд талархал илэрхийлээд, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагуудын найрамдлын бүлгийн уулзалт нь хоёр улс дипломат харилцаа тогтоосны 63 жилийн түүх, Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа байгуулсны 44 дэх жилийн ойн дээр болж байгаад, урьд өмнөх өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалуудын үр дүнг хадгалж, парламент хоорондын хамтын ажиллагааг ахиулахад хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв.

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний ассамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн дарга Вонгсак Пантавонг үзэсгэлэнт Монгол орондоо урьсан явдалд парламентын бүлэгт талархахын зэрэгцээ ирэх оны эхээр бүлгийн дарга болон гишүүдийг Лаос улсад айлчлан ирэхийг урив. Тэрбээр, Лаос Ард Улс Ковид-19 цар тахлын хор уршгаар эдийн засгийн сорилттой тулгарсан ч хүчин чармайлт гаргасны үр дүнд эдийн засгийн өсөлтөө тогтвортой нэмэгдүүлж эхэлсэн. Цаашид улам өсгөх төлөвлөгөөтэй. Үүнд Транс-Азийн төмөр замын нэгээхэн хэсэг буюу БНХАУ-тай холбогдсон төмөр замын бүтээн байгуулалт сайнаар нөлөөлнө. Өндөр хурдны галт тэргээр бараа таваар тээвэрлэх, улс хоорондын зам тээврийн сүлжээ хөгжил авчирна. Үүнд танай улс хамтрах боломжтой. Хэдийгээр манай хоёр улс 60 гаруй жилийн түүхтэй найрсаг харилцаатай ч зам тээврийн асуудлаас шалтгаалсан бэрхшээл үүсдэг. Цаашид үүнийг арилгах шаардлагатай. Хоёр орны хууль тогтоох байгууллагуудын хувьд өмнөх найрсаг харилцааг хадгалж, нэгнээ дэмжиж ажиллах, олон улсын түвшинд харилцан дэмжих бодлого баримтлах саналтай байна  хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Ноён Вонгсак Пантавонг, Лаос Ард Улс 2025 онд Үндсэн хуулиа шинэчилж, Засгийн газрын 17 яамыг 13 болгон цомхотгохоор болсон. Үндэсний ассамблей 164 гишүүнтэй. Гишүүдийн 21,9 хувь нь буюу 34 эмэгтэй. Хууль батлах, өөрчлөлт оруулах, улс орны эдийн засаг, нийгмийн төлөвлөгөө батлах, шүүх засаглалын үйл ажиллагааг төлөвлөх, Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих гэсэн гурван үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах эрх, үүрэг нь гагцхүү Үндэсний ассамблейд хадгалагддаг. Ирэх онд 10 дахь удаагийн сонгуулийг орон нутгийн сонгуультай хамтатган явуулна. Лаос Ард Улс тусгаар тогтнолоо тунхагласны 50 жилийн ойг 12 дугаар сарын 25-ны өдөр тохиож байгаа хэмээн танилцууллаа. Найрамдлын билэг тэмдэг болгож “Монгол-Лаос найрамдал” эмнэлгийг Сиенгхуан мужид байгуулж, нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажиллуулан, Лаос эмч нарыг чадавхжуулсан явдалд талархдаг гэлээ.

Энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн гишүүн, Салаван мужийн иргэдийн хурлын дарга Сихенг Хомсумбат, Үндэсний Ассамблейн гишүүн, Эдийн засаг, технологи, байгаль орчны байнгын хорооны орлогч дарга Каммуан Сумсихапаняа, Үндэсний Ассамблей дахь парламентын хоёр талын харилцааны газрын дэд дарга Ниткео Камми, Үндэсний Ассамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн даргын туслах Сайпон Кампенгсай нар багтаж, мөн бизнес, хувийн хэвшлийн салбарын төлөөлөл дагалдан явааг танилцууллаа.

Хоёр улсын парламентуудын бүлгийн уулзалтад БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хунгээв Сугсавад, БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга Манномэг Сулифон, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын төлөөлөл байлцав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

БНСУ-ын “ Юхан” корпораци “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ1 цаг 28 минутын өмнөН.Номтойбаяр: Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хулгай гэдэг хавтас үзүүлж улстөрчдөд нэр хоч наачихаад хаачихдаг байж болохгүй1 цаг 37 минутын өмнөМонголын баг тамирчид “Гоёл Кашмер”-ийн ёслолын хувцсаар “Милан–Кортина 2026” өвлийн олимпын нээлтэд алхана1 цаг 52 минутын өмнө"Өсвөрийн Парламент-2025" хөтөлбөрт оролцогчдын бүртгэл эхэллээ2 цаг 38 минутын өмнөО.Баасанхүү: Хууль зүйн шинэ сайдын нэр гарснаар нэлээд хэдэн хүн их эмзэг хүлээж авч байх шиг байна2 цаг 42 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 10 дугаар сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ2 цаг 59 минутын өмнөБ.Алтанчимэг холимог тулаанаар залуучуудын дэлхийн аварга боллоо3 цаг 38 минутын өмнөТБХ: Үл хөдлөх борлуулсны 2 хувийн татварын асуудлаар ажлын хэсэг байгуулав3 цаг 54 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгаланд БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг бараалхлаа4 цаг 27 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан4 цаг 35 минутын өмнөГ.Занданшатарыг МАН-аас хөөнө8 цаг 53 минутын өмнөОлон улсын шалгалтын үнэлгээг ЭЕШ-ийн үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлт авч эхэллээ10 сар 1. 16:19III улирлын НӨАТ-ын баримтыг энэ сарын 8-ны дотор бүртгүүлээрэй10 сар 1. 15:24Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталлаа10 сар 1. 14:20Хууль зүй, дотоод хэргийн сайдад томилохоор болсон Б.Энхбаярыг УИХ-д танилцуулна10 сар 1. 14:11УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ахмадын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ10 сар 1. 14:04Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох журмыг шинэчлэв10 сар 1. 12:42БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг Монгол Улсад айлчилж байна10 сар 1. 12:38Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон10 сар 1. 12:31Өсвөрийн шатарчид ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртлээ10 сар 1. 10:31УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар БНПУ-ын парламент дахь Польш-Монголын парламентын бүлгийн дарга, гишүүдтэй уулзлаа10 сар 1. 10:21Монгол Улсын хамгийн өндөр настан 107 настай10 сар 1. 10:04“Эрдэнэс Тавантолгой“ ХК 62 сая ам.долларын нүүрс худалдаалжээ10 сар 1. 9:28Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа10 сар 1. 9:03Ц.Нямдорж “Админерал”-тай холбоотой хэргийн мөрдөн байцаалтын нууц задруулсан уу10 сар 1. 8:56Хятадуудаас цүнхтэй мөнгө авсан УИХ-ын гишүүд хэн бэ, Д.Энхтүвшин гишүүн ээ10 сар 1. 8:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан10 сар 1. 8:30Б.Одбаяр: Иргэдийн хүсэлтээр Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл 3.6 км авто зам барих төлөвлөлтийг зогсоолоо9 сар 30. 18:26Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа9 сар 30. 18:22Ерөнхий сайд Г.Занданшатар Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох гэж буйгаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцуулав9 сар 30. 18:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.