Монгол, Польш хоёр улсын парламентын бүлгүүд хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал солилцлоо


9-р сарын 30
14 цаг 20 минут

      Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, бүлгийн гишүүдийн хамт өнөөдөр (2025.09.30) Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн Станислав Горчыца тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Польш-Монголын парламентын бүлгийн гишүүд хамгийн сүүлд 2018 онд манай улсад айлчилснаас хойш талууд ийнхүү өргөн бүрэлдэхүүнтэй уулзаж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 75 жилийн ойн хүрээнд төрийн тэргүүн нар харилцааг Иж бүрэн түншлэлд хүргэж, ирэх таван жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг нарийвчлан тогтсоны дагуу цаашдын бодит өгөөж, үр дүнг эрэлхийлэн ажиллаж байна хэмээлээ.

Түүнчлэн эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, технологи зэрэг хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн хүрээнд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгүүд, улс төрийн яриа хэлэлцээг бодитоор хэрэгжүүлж, ажил хэрэг болгоход парламентын бүлгүүд хоорондын хамтын ажиллагаа чухал түлхэц болох учиртайг тодотголоо. Ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц томоохон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа онцлов. Энэ хүрээнд хоёр улсын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын хуралдааныг түүхт ойн хүрээнд товлох талаар санал солилцсон юм.

Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн, парламент дахь Польш-Монголын бүлгийн дарга Станислав Горчыца найрсаг дотно угтан авсан бүлгийн гишүүдэд талархал илэрхийлээд Монгол Улсын Их Хурал, Польшийн Сеймийн хамтын ажиллагаа тэртээ 1989 оноос эхлэлтэйг онцоллоо. Тэрбээр, өнгөрсөн хугацаанд хууль тогтоох байгууллага хооронд хэрэгжсэн албан айлчлал, яриа хэлэлцээний түүхэн товчоог сөхөөд, цаашид давтамжийг ойртуулж, парламентын бүлгүүд хоорондын уулзалтыг хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулах саналыг дэвшүүлсэн юм.

Уулзалтын үеэр талууд Засгийн газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн болон цаашдын зорилтот ажлуудын талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Уг хэлэлцээрийн хүрээнд одоогоор таван аймагт ус цэвэршүүлэх байгууламж барих, онцгой байдал болон яаралтай түргэн тусламжийн зориулалт бүхий тоног төхөөрөмжийн төслүүд амжилттай үргэлжилж байгаа бөгөөд Орхон аймагт хэрэгжүүлж буй хатуу хог хаягдлыг боловсруулах үйлдвэрийн явцтай парламентын бүлгийн гишүүд биечлэн танилцахаар төлөвлөж байгаа юм.

УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дэд дарга Б.Заяабал, хоёр улсын олон талт харилцаа улам бүр өргөжин тэлж байгаад баяртай байна гээд Польш Улсын аж үйлдвэржсэн туршлага, эдийн засгаа төрөлжүүлсэн бодлогын шийдлүүдээс харилцан суралцах хүсэлтэй байгаагаа уламжлав. Харин УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц хэлэхдээ, тус улс эдийн засгийн реформыг амжилттай хэрэгжүүлснээр өдгөө нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр үсрэнгүй урагшилж, аж үйлдвэрлэлд суурилсан эдийн засгийн өсөлтийг бий болгож чадсаныг онцоллоо. Уулзалтад оролцогчид төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулж, үр өгөөжийг нэмэгдүүлсэн тус улсын сайн туршлагыг тодотгохын зэрэгцээ ашигт малтмал, уул уурхайн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар нээлттэй санал солилцохоор тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Занданшатарыг МАН-аас хөөнө2 цаг 38 минутын өмнөОлон улсын шалгалтын үнэлгээг ЭЕШ-ийн үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлт авч эхэллээ10 сар 1. 16:19III улирлын НӨАТ-ын баримтыг энэ сарын 8-ны дотор бүртгүүлээрэй10 сар 1. 15:24Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталлаа10 сар 1. 14:20Хууль зүй, дотоод хэргийн сайдад томилохоор болсон Б.Энхбаярыг УИХ-д танилцуулна10 сар 1. 14:11УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ахмадын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ10 сар 1. 14:04Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох журмыг шинэчлэв10 сар 1. 12:42БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг Монгол Улсад айлчилж байна10 сар 1. 12:38Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон10 сар 1. 12:31Өсвөрийн шатарчид ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртлээ10 сар 1. 10:31УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар БНПУ-ын парламент дахь Польш-Монголын парламентын бүлгийн дарга, гишүүдтэй уулзлаа10 сар 1. 10:21Монгол Улсын хамгийн өндөр настан 107 настай10 сар 1. 10:04“Эрдэнэс Тавантолгой“ ХК 62 сая ам.долларын нүүрс худалдаалжээ10 сар 1. 9:28Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа10 сар 1. 9:03Ц.Нямдорж “Админерал”-тай холбоотой хэргийн мөрдөн байцаалтын нууц задруулсан уу10 сар 1. 8:56Хятадуудаас цүнхтэй мөнгө авсан УИХ-ын гишүүд хэн бэ, Д.Энхтүвшин гишүүн ээ10 сар 1. 8:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан10 сар 1. 8:30Б.Одбаяр: Иргэдийн хүсэлтээр Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл 3.6 км авто зам барих төлөвлөлтийг зогсоолоо9 сар 30. 18:26Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа9 сар 30. 18:22Ерөнхий сайд Г.Занданшатар Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох гэж буйгаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцуулав9 сар 30. 18:08Г.Занданшатар: "Эрдэнэс Тавантолгой"-д хийсэн хяналт шалгалтын үр дүнд илэрсэн нүүрсний хулгайн баримтуудыг АТГ-т шилжүүлсэн9 сар 30. 17:58Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай улам эрчтэй, шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг би Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байна9 сар 30. 15:34Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдэл хийж байна9 сар 30. 15:03УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн, Польш-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Горчыцаг хүлээн авч уулзлаа9 сар 30. 14:49С.Нарангэрэл: Цаазын ял байдгаараа байх ёстой байсан, Чингис хааны сургаал ч бий9 сар 30. 14:39Г.Занданшатар ард түмэндээ хандаж мэдэгдэл хийнэ9 сар 30. 14:33Монгол, Польш хоёр улсын парламентын бүлгүүд хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал солилцлоо9 сар 30. 14:20Хонь хариулж явсан эмэгтэй хүүхдийн амь насыг хохироосон этгээдэд бүх насаар нь хорих ял оногдуулжээ9 сар 30. 14:11УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа БНАЛАУ-ын Үндэсний ассамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн дарга Вонгсак Пантавонг тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа9 сар 30. 14:07Дэлхийн ямар хотуудад түрээсийн төлбөр хамгийн өндөр байдаг вэ?9 сар 30. 14:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.