С.Нарангэрэл: Цаазын ял байдгаараа байх ёстой байсан, Чингис хааны сургаал ч бий


9-р сарын 30
14 цаг 39 минут
        “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил: онол, практик, чиг хандлага” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо. Энэ үеэр Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, академич С.Нарангэрэл сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Чингис хааны үед гэмт хэрэг гарахаас хэрхэн урьдчилан сэргийлж байсан талаар та илтгэлдээ дурдлаа. Өнөө үед маш ноцтой гэмт хэргүүд гараад байна. Тэгэхээр үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар уламжлалт аргын талаар ярьж өгөхгүй юү?
-Чингис хааны оройлсон 13-р зууны үед монголчууд дэлхий дахинд амар амгалан, шударга ёсыг тогтоосон. Хоёр жарны турш буюу 140 гаруй жил Монголын их амар амгалан буюу Факс Монголикаг бий болгосон. Үүний гол зүйл нь зөвхөн монголчууд биш дэлхий дахины бүх хүн ёс суртахуунлаг байлгасан. Тэгэхээр ёс суртахуунтай хүн гэдэг гэмт хэргээс хол байдаг, гэмт хэрэг үйлддэггүй. Тухайн хүн шударга ёсыг сайн сахина, ханаж цадашгүй шуналаас хол, нинжин сэтгэлтэй байна. Нинжин сэтгэлтэй хүн бол хүний амь нас, эрүүл мэндэд халдахгүй, нэр төрийг нь доромжлон гутаахгүй, хүчирхийлэхгүй, айлган сүрдүүлэхгүй. Ингэхээр хүний амь нас, эрүүл мэнд, нэр төр, бусдын эрх, эрх чөлөө рүү халдах гэмт хэрэг гарахгүй болсон. Чингис хааны үед албан тушаалаа шунахай сэтгэлээр хувьдаа урвуулж ашиглах, хахууль авах хэргүүдийг хаачихсан. Мөн ёс суртахууны гол зүйл нь итгэл даах ёстой. Жишээлбэл, эх, эцэг байна гэдэг үр хүүхдийнхээ итгэл. Үр хүүхэд нь эх, эцгийнхээ итгэлийг даана. Төр засагт алба хашна гэдэг ард түмэн, эх орныхоо итгэлийг даана, түүнийг хөсөрдүүлэхгүй. Түүнчлэн, итгэл даадаг хүн бол хэзээ ч бусдыг хулхидах, залилан мэхлэх, гол гаргах үйлдэл гаргахгүй. Хүн болгон шударга ёсыг сахидаг тогтолцоонд бол сэтгэл амар. Тиймээс Монголчуудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх өнө эртний сэтгэлгээний амин сүнс нь хүмүүсийг ёс суртанхуунлаг болгоход оршиж байсан. Ийм учраас 13-р зууны сургаалд “Энэ ертөнцөд муу зүйл хэчнээн олон боловч муу хүнээс илүү аюул гэж үгүй” гэж бий. Энэ нь муу хүн гэдэг байгалийн аймшигт хүчин зүйлүүд буюу газар хөдлөлт, цасан шуурга, үер, хуй салхи зэргээс илүү аюултай гэж сургасан. Эзэнт гүрний энэ сэтгэлгээ зөвхөн монголчууд бидний хувьд биш энэ дэлхийд амар, амгалан, сэтгэл тэнүүн, аз жаргалтай байхын үндэс. Яагаад гэвэл атгаг сэтгэл, өш хонзон санадаг, бие биеэ уучилж хүлцэхгүйгээс болоод дэлхий дахин гуравдугаар дайныхаа эрмэгт ирээд байна.
-Манай улсад онц ноцтой, авлига, албан тушаалын хэрэг гараад хариуцлага хүлээлгэж чадахгүй байна гэдэг нийгмийн бухимдал их байгаа. Бид хаана алдаад байна вэ?
-Бид дараах зүйлс дээр алдаад байна. Үүнд:
Нэгдүгээрт, монголчууд өнөөдөр үзэл санааны баримжаагүй болсон. Өвөг дээдсийнхээ өнө эртний сургаалыг дагахгүйгээр алдсан.
Хоёрдугаарт, боловсрол гэдэг хүн болгох асуудал. Эхлээд хүн болгоно, дараа нь гадаад хэл, шинжлэх ухаан, технологи яригдана.
Гуравдугаарт, улсын хэмжээнд соён гэгээрүүлэх ажил бүр уначихсан. Тийм учраас дур зоргоороо аашилж байна. Уг нь хүний эрх, эрх чөлөө гэдэг хүнд сайн, сайхан амьдрах боломжийг гаргаж өгч байгаа. Түүнээс аюултай гэмт хэрэг үйлдэх, хахууль өгөх, авах, улангасдаг зүйл биш.
Эцсийн дүнд ёс суртахуунлаг, гэмт хэрэг үйлддэггүй хүн гаргах хамгийн чухал орчин бол гэр бүл. Хүүхэд төрснөөс хойш ёс суртахуунлаг хүн болгоод авбал бид айх аюулгүй, сэтгэл тэнүүн, аз жаргалтай байх цаг ирнэ.
-Гэмт хэргийн тоо өмнөхөөсөө ихэссэн гэж харж байна уу эсвэл хүмүүс илүү мэдээлэлтэй болохоор нэмэгдсэн юм шиг ажиглагдаж байна уу?
-Миний сэтгэлийг зовоож байгаа асуудал зарим монгол хүн дэндүү муухай, нинжин сэтгэлгүй, хүнлэг биш байна. Адгуус хүртэл үр төлөө хайрладаг байхад хүн гэж хэлэхэд хэцүү хэргүүд гарч байна. Үүнийг арилгахад хуулийн хатуу шийтгэл хэрэгтэй. Байлгах газар нь аваачаад дахиад гэмт хэрэг үйлдэхгүй болтол нь соён гэгээрүүлэх, хашраах ажиллагаа чухал шүү.
-Онц ноцтой гэмт хэрэг гарахаар цаазын ялыг сэргээх ёстой гэдэг асуудал яригддаг. Энэ тал дээр таны байр суурь?
-Цаазын ял байдгаараа байх ёстой байсан. 2015 оны Эрүүгийн хуулиар хүчингүй болгож, 2017 оноос дагаж мөрдсөн. Ер нь энэ хорвоод байлгах ёсгүй хүмүүс бий болчихсон байна. Чингис хааны “Би хойч үеийнхнийхээ өмнө хөлд чинь тээглэх өмхий чөдөр өвсийг бүгдийг нь зайлуулаад та нартаа өгсөн шүү” гэдэг сургаал бий. Энэ сургаалыг эргэж бид бодох ёстой.
-УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудал маш их яригддаг. Өндөр албан тушаалтнуудын ёс зүйн асуудлыг хэрхэн үзэх ёстой вэ?
-Зөвхөн Монголд биш дэлхий дахинд засгийн эрхийн төлөө тэмцдэг нийтээр хүлээн зөвшөөрсөн механизм нь сонгууль. Гэтэл манайд улс төрийн намууд төлөвшөөгүй. Хоёрдугаарт, улс төрийн намууд улс орныг авч явж чадах бүх талын, ялангуяа ёс суртахууны өндөр түвшинд хүрсэн хүмүүсээ УИХ-д сонгуульд оролцуулах ёстой. Тэгж чадаагүйгээс болоод одоо бүх зүйл унасан.
-Улс төрчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр авлига болон бусад гэмт хэргийн талаар их ярьж байна. Үүнийг та хэрхэн харж байна вэ?
-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг бол нийгмийг ёс суртахуунлаг, цэвэр байлгах, улстөрчдийг хянах шилдэг шилдгийн арга хэрэгслүүдийн нэг гэж үздэг.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Ганхуяг ХЭРЛЭН itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Засгийн газраас шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжсэний үр дүнд шатахуун хадгалах савнууд эхнээсээ ашиглалтанд орж байна9 цаг 44 минутын өмнөУИХ-ын гишүүн Д.Энхтуяа: Иргэдийн санал, хүсэлтийг салбарын бодлого, хууль тогтоомжид тусган бодит шийдэлд хүргэхийн төлөө ажиллана8 сар 7. 18:28Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ8 сар 7. 18:20"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов8 сар 7. 18:16Д.Амарбаясгалан С.Баяртай хамт загасчилж, Н.Учрал АН-аас О.Алтангэрэл, Ч.Лодойсамбууг, МАН-аас Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан тэргүүтэй гишүүдтэй хийсэн Хөвсгөл дэх нууц уулзалт8 сар 7. 18:09Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна8 сар 7. 13:39Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ8 сар 7. 13:35Г.Тэмүүлэн тэргүүтэй УИХ-ын гишүүд БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзав8 сар 7. 9:56Б.Хулан Жюү Жицүгийн дэлхийн аварга боллоо8 сар 7. 9:51М.Мандхай: 18 жилийн хугацаанд олгосон төсвийн дэмжлэг малчин, тариаланч, үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд ямар бодит үр дүн авчирсныг нээлттэй сонсголоор тогтооно8 сар 7. 9:4511:00-16:00 цагийн хооронд шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг зөвлөлөө8 сар 7. 9:40Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө8 сар 7. 9:18УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 7. 9:14Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан8 сар 7. 9:05Автобусны Ч:19А чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт орно8 сар 6. 18:11Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ8 сар 6. 18:00Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ8 сар 6. 16:20“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ8 сар 6. 16:16УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо8 сар 6. 16:08“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна8 сар 6. 12:39Шатахууны импорт тасралтгүй хийгдэж байна8 сар 6. 12:37“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?8 сар 6. 12:32Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав8 сар 6. 12:29Нэгдүгээр хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ8 сар 6. 12:25Монголын авто замын талаас илүү хувь нь 13-аас дээш жилийн насжилттай8 сар 6. 9:49Татварын өртэй, шатахуун импортлогч 142 ААН-ийн дансыг битүүмжлэхгүй8 сар 6. 9:45Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорнод, Сүхбаатар аймагт ажиллав8 сар 6. 9:17УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 6. 9:12Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан8 сар 6. 9:06УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ8 сар 5. 16:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.