Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.09.30) 15 цагт ард түмэндээ хандаж мэдэгдэл хийх тухай зар түгсэн. Тэрбээр “Нүүрсний хулгайтай хийх тэмцлээ улам эрчтэй, шийдэмгий хийхийн тулд би бүрэн эрхийнхээ хүрээнд Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байна” гэж мэдэгдлээ. Энэхүү мэдэгдэлтэй холбоотойгоор “Ерөнхий сайд Үндсэн хууль зөрчив үү” гэх мэдээлэл ч сошиалд түгэв. УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал энэ талаар “Б.Энхбаярыг сайдаар томилох гэж байгаагаа л зарласан хэрэг болов уу” гэж сэтгүүлчид ярив. Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуульд заасны дагуу Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох тухайгаа дөнгөж сая Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцууллаа. Улмаар УИХ-д танилцуулж, Б.Энхбаяр тангаргаа өргөснөөр сайдын албаа хүлээж авна.
Г.Анар
Сэтгэгдэл бичих