Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа


9-р сарын 30
18 цаг 22 минут

       Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх улсын ууган эмнэлэг болох Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа.

Цэргийн төв эмнэлгийн дарга-Ерөнхий эмч, хурандаа Б.Болор-Эрдэнэ болон холбогдох удирдлагууд төв эмнэлэг, амбулатори, Хордлогын яаралтай тусламжийн төв, хээрийн эмнэлгийн үйл ажиллагааг танилцууллаа.

Ард иргэд төдийгүй Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг тасралтгүй үзүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж байгаа эмнэлгийн хамт олон, тэдний найдвартай ар тал нь болсон гэр бүлд нь Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний Ерөнхий командлагч талархал илэрхийлж, амжилт хүсэн ерөөлөө.

Эмнэлэгтээ анх удаа зүрхний титэм судсан дотуурх эхо оношилгоо хийн, хоёр удаа амьд донороос бөөр шилжүүлэн суулгаж, цаашид бусад мэс заслыг шинээр нутагшуулах гэж байгаа нь ард иргэд, цэрэг дайчдын эрүүл мэндийг хамгаалах үйл хэрэгт оруулж буй томоохон ахиц дэвшил гэдгийг тэмдэглэлээ.

Цар тахлын жилүүдэд эмнэлгийн хамт олон өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсныг онцоллоо.

Мөн “Эрүүл монгол хүн”, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” гэсэн хоорондоо нягт уялдаатай үндэсний гурван хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаад талархал илэрхийллээ.

Цаашид эмч, ажилтнуудаа бэлтгэх, давтан сургах, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, иргэдийг өвдсөн хойно нь эмчлэх бус, өвдөхөөс урьдчилан сэргийлэх, түүний дотор нийтийн биеийн тамир, спортоор хичээллэхийн ач тусыг хүн бүрт сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх чиглэлээр манлайлан ажиллахыг хүслээ.

Тус эмнэлэг Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв, Удирдлага, Штаб, Эмнэлэг анги, Поликлиник, Ар тал, хангалтын албатай.

Улсын хэмжээнд галт зэвсэг, хутга мэсний гэмтэл, төрөл бүрийн хордлогын яаралтай тусламж үзүүлдгээрээ улсын чанартай бусад томоохон эмнэлгээс ялгардаг.

2025 оныг “Үг бүрт хандлага-Үйлдэл бүрт чанар” уриан дор эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын жил болгон ажиллаж байна.

Цэргийн төв эмнэлгийн 1,200 гаруй эмч, мэргэжилтэн НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцсон бөгөөд цэргийн баг нь одоо ч Бүгд Найрамдах Өмнөд Судан, Ливанд үүрэг гүйцэтгэж байна.

Эмнэлгийн алба хаагчид мөн Турк Улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн дараах эрэн хайх, аврах, эмнэлэг, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажиллагаанд эх орноо төлөөлөн оролцсон юм.

Цэргийн төв эмнэлэг 1921 онд жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар  байгуулагдсан. Эмнэлгийн эмч, ажилтнууд Халхын голын дайн, Чөлөөлөх дайн, Баруун хилийн тулгаралтад оролцож, галын шугамаас өвчтөн, шархтнуудыг татан гаргах, цэрэг дайчдыг эмчлэх, хээрийн эмнэлгүүд байгуулах, шаталсан эмчилгээ хийх зэргээр төр, засаг, цэргийн дээд командлалаас өгсөн үүргийг нэр төртэй биелүүлж байсан түүхтэй.

 

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Занданшатарыг МАН-аас хөөнө2 цаг 39 минутын өмнөОлон улсын шалгалтын үнэлгээг ЭЕШ-ийн үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлт авч эхэллээ10 сар 1. 16:19III улирлын НӨАТ-ын баримтыг энэ сарын 8-ны дотор бүртгүүлээрэй10 сар 1. 15:24Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталлаа10 сар 1. 14:20Хууль зүй, дотоод хэргийн сайдад томилохоор болсон Б.Энхбаярыг УИХ-д танилцуулна10 сар 1. 14:11УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ахмадын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ10 сар 1. 14:04Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох журмыг шинэчлэв10 сар 1. 12:42БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг Монгол Улсад айлчилж байна10 сар 1. 12:38Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон10 сар 1. 12:31Өсвөрийн шатарчид ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртлээ10 сар 1. 10:31УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар БНПУ-ын парламент дахь Польш-Монголын парламентын бүлгийн дарга, гишүүдтэй уулзлаа10 сар 1. 10:21Монгол Улсын хамгийн өндөр настан 107 настай10 сар 1. 10:04“Эрдэнэс Тавантолгой“ ХК 62 сая ам.долларын нүүрс худалдаалжээ10 сар 1. 9:28Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа10 сар 1. 9:03Ц.Нямдорж “Админерал”-тай холбоотой хэргийн мөрдөн байцаалтын нууц задруулсан уу10 сар 1. 8:56Хятадуудаас цүнхтэй мөнгө авсан УИХ-ын гишүүд хэн бэ, Д.Энхтүвшин гишүүн ээ10 сар 1. 8:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан10 сар 1. 8:30Б.Одбаяр: Иргэдийн хүсэлтээр Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл 3.6 км авто зам барих төлөвлөлтийг зогсоолоо9 сар 30. 18:26Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа9 сар 30. 18:22Ерөнхий сайд Г.Занданшатар Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох гэж буйгаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцуулав9 сар 30. 18:08Г.Занданшатар: "Эрдэнэс Тавантолгой"-д хийсэн хяналт шалгалтын үр дүнд илэрсэн нүүрсний хулгайн баримтуудыг АТГ-т шилжүүлсэн9 сар 30. 17:58Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай улам эрчтэй, шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг би Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байна9 сар 30. 15:34Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдэл хийж байна9 сар 30. 15:03УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн, Польш-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Горчыцаг хүлээн авч уулзлаа9 сар 30. 14:49С.Нарангэрэл: Цаазын ял байдгаараа байх ёстой байсан, Чингис хааны сургаал ч бий9 сар 30. 14:39Г.Занданшатар ард түмэндээ хандаж мэдэгдэл хийнэ9 сар 30. 14:33Монгол, Польш хоёр улсын парламентын бүлгүүд хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал солилцлоо9 сар 30. 14:20Хонь хариулж явсан эмэгтэй хүүхдийн амь насыг хохироосон этгээдэд бүх насаар нь хорих ял оногдуулжээ9 сар 30. 14:11УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа БНАЛАУ-ын Үндэсний ассамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн дарга Вонгсак Пантавонг тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа9 сар 30. 14:07Дэлхийн ямар хотуудад түрээсийн төлбөр хамгийн өндөр байдаг вэ?9 сар 30. 14:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.