УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин уржигдар (2025.09.29) сэтгүүлчид ярилцлага өгөхдөө “Хятадын нүүрсний компанийнхантай уулзахад “УИХ-ын тэр, тэр гишүүдэд цүнхтэй мөнгө аваачиж өгсөн” гэж ярьсан. Баримттай гэх юм уу. Хэн хэн яаж хулгай хийж байгаа тухай мэдээлэл Хятадын талд бэлэн байж байна. Тэр хүмүүс нэг хэсэгтээ мөнгөтэй болж болно. Улсаа бодмоор юм. Гэхдээ өөрсдөө хавханд орж байгаа шүү дээ. Нүүрсний худалдааны компанийн менежер охинтой уулзахад Төрийн ордонд сууж байгаа зарим хүний нэрийг хэлээд “Би тэр хүнд цүнхтэй мөнгө аваачиж өгдөг байсан” гэж байна. Улсаа барьцаанд тавьж, улс орныхоо аюулгүй байдалд хор хохирол учруулахуйц үйлдэл. Хэн хэнд ямар хэмжээний авлига өгснөө хэлээд байна шүү дээ, тэд” гэж дурдлаа. Д.Энхтүвшин бизнесийн салбараас улс төрд хөл тавьсан хүний хувьд худлаа ярих учиргүй. УИХ-ын гишүүд төр, түмний төлөө зүтгэх тангарагтай хүмүүс. Харин тэдний хэн нь хятадуудаас цүнхтэй мөнгө авч, Хятадын талд барьцаалагдаж эх орноо худалдсан бэ гэдгийг илчлэх хэрэгтэй бус уу, эрхэм гишүүн ээ. Ерөнхий сайд Г.Занданшатар нүүрсний хулгайтай дайн зарласан энэ үед Д.Энхтүвшин гишүүн Хятадын талд худалдагдаж, авлига авсан УИХ-ын гишүүдийг нэрлэх нь шударга ёсонд нийцнэ.
Ж.Болд
Facebook
Twitter
Youtube


С.Бямбацогт: Эрдэнэс таван толгой компанийн 581 гэрээг ил болгох шийдвэр гаргалаа
Б.Баатар Засгийн газрын эсрэг контентийн захиалагч гэдэг нь илчлэгдмэгц Б.Хурц руу ноцохын учир юу вэ
Газрын тосны хайгуул, олборлолтоо нэмэгдүүлэхийг хүсэв
Х.Ганхуягийг Шадар сайдаар томилох тухай албан бичгээ Ерөнхий сайд УИХ-д хүргүүлжээ
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
АНУ-ын ЭСЯ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа
МАН-ын бүлэг: Цалин, тэтгэврийн нэмэгдлийг урсгал зардлаас 1.1 их наяд төгрөгийг бууруулж шийдвэрлэнэ
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.11.03-11.07.gif)

Сэтгэгдэл бичих