Ц.Нямдорж “Админерал”-тай холбоотой хэргийн мөрдөн байцаалтын нууц задруулсан уу


10-р сарын 1
8 цаг 56 минут

         МАН-ын даргын марафонтой зэрэгцэн Төрийн ордонд гарч ирсэн хүн бол Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж. Тэрбээр МАН-ын Бага хурлын ээлжит хуралдаан өнгөрсөн бямба (2025.09.27) гарагт болоход Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын ард бат зогсож, Бага хурлын гишүүдэд “Админерал” ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн байцаалтын нууцыг задруулсан талаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатар сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө илчлэв. Ц.Нямдорж МАН дахь наяад оныхныг талдаа татаж, тархи угаалт хийгээд зогсохгүй “Б.Энхбаярыг намаас хөөхгүй юугаа хийцгээгээд байгаа юм бэ” гэж уурласан тухай Б.Баярбаатар гишүүн ярилаа. Ц.Нямдорж, Б.Энхбаяр хоёр ХЗДХЯ-ыг удирдаж байх үедээ л түнжин муутай байсан. “Твиттерт янз бүрийн юм жиргээд байна” гэх үндэслэлээр Б.Энхбаярыг дэд сайдаас чөлөөлсөн хүн нь Ц.Нямдорж. Тэгэхээр “Б.Энхбаярыг намаас хөө” гэх нь тодорхой. Харин Ц.Нямдорж “Админерал” ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн байцаалтын нууцыг яаж задруулсан тухайд Б.Баярбаатар “Б.Энхбаяр “УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хүн амины хэрэгтэй холбоотой байж магадгүй” гээд жигтэйхэн чухал царай гаргаад ярьсан биз дээ. Тэгсэн чинь Ц.Нямдорж гуай Бага хурал дээр хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. “Ямар ч холбоогүй юм байна” гээд Бага хурлын 400 гаруй гишүүн суусан танхимд мэдээлсэн. Ц.Нямдорж гуай аливаад ултай суурьтай ханддаг. Маш ууртай байна лээ” гэж ам алдлаа. Үүний хариуд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Ц.Нямдорж мөрдөн байцаалтын нууц задруулсан гэмт хэрэг үйлдсэнээ нотолж байгаа юм уу. Ц.Нямдорж гэмт хэргийн хавтаст хэрэгтэй танилцдаг этгээд мөн үү. Хэрэв танилцсан бөгөөд нотолж байгаа бол энэ нь таван жилийн хорих ялтай гэмт хэрэг” гэлээ. Б.Баярбаатар гишүүний хэлснээс харвал, Ц.Нямдорж мөрдөн байцаалтын нууц задруулсан хэргээр буруутаж магадгүй болжээ. Тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ гүйцэтгэх ажилтны нэрийг хэлж “Нууц задруулсан” гэгдэж байв. Гэвч ямар ч хариуцлага хүлээгээгүй.

Г.Анар



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ходоодны эсүүдийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээний аргыг боловсруулжээ11 сар 7. 20:35Монгол Улсын 2026 оны төсвийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явууллаа11 сар 7. 20:30Х.Ганхуягийг Шадар сайдаар томилох тухай албан бичгээ Ерөнхий сайд УИХ-д хүргүүлжээ11 сар 7. 20:23Б.Баатар Засгийн газрын эсрэг контентийн захиалагч гэдэг нь илчлэгдмэгц Б.Хурц руу ноцохын учир юу вэ11 сар 7. 19:12Б.Баатар: “Хэро энтертайнмент”-ийн залуучуудыг шалгаж, байцааж байгаа нь үнэн11 сар 7. 18:31Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ11 сар 7. 15:53Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна11 сар 7. 15:50Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анхаарлын гадна орхихгүй гэв11 сар 7. 15:47Б.Энхбаяр: Ч.Номин сайд "Тамгагүй төр" жүжгийг олон улсад тоглуулахад дэмжлэг үзүүлнэ гээд баталчихсан11 сар 7. 14:13“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал хоёр дахин нэмэгджээ11 сар 7. 13:37Гишүүдийн талцал хуваагдал төсөв дээр үргэлжлэв11 сар 7. 10:16АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал11 сар 7. 10:10Цаг агаарын үзэгдлийн улмаас зарим нислэгийн цагт өөрчлөлт орлоо11 сар 7. 9:41Сэрэмжлүүлэг: Цасан шуурганы улмаас гурван иргэн төөрч, нэг нь амиа алджээ11 сар 7. 9:29Цаг агаар: Улаанбаатарт их цас орж, цасан шуурга шуурна11 сар 7. 9:18“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ11 сар 6. 19:29“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ11 сар 6. 14:041940 оноос хойших 6 дахь хүйтэн сар 10 дугаар сард тохиожээ11 сар 6. 11:24Улсын хилээр нийт 438 вагонцистерн газрын тосны бүтээгдэхүүн орж ирээд байна11 сар 6. 9:33Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталлаа11 сар 6. 8:55Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 6. 8:49Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь11 сар 5. 14:50Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд11 сар 5. 14:25Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө гарна11 сар 5. 14:06С.Бямбацогт: Эрдэнэс таван толгой компанийн 581 гэрээг ил болгох шийдвэр гаргалаа11 сар 5. 13:59ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 08 дугаар дүгнэлтийн тухай хэлэлцлээ11 сар 5. 13:51Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ11 сар 5. 12:24Ц.Батбаатарыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томилов11 сар 5. 11:51Замын-Үүд боомтод БНХАУ-аас импортоор орж ирж буй Евро-5 стандартын 45 вагон цистерн автобензин шилжүүлэн ачиж байна11 сар 5. 10:50Английн "Фүлхэм" багт өгөх 2 тэрбум төгрөгөө Ч.Номин хувиасаа төлчихвөл яасан юм бэ?11 сар 5. 10:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.