УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар БНПУ-ын парламент дахь Польш-Монголын парламентын бүлгийн дарга, гишүүдтэй уулзлаа


10-р сарын 1
10 цаг 21 минут

       Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар Бүгд Найрамдах Польш Улсын парламент дахь Польш-Монголын парламентын бүлгийн дарга, Сеймийн гишүүн Станислав Горчыца тэргүүтэй төлөөлөгчидтэй өнөөдөр /2025.09.30/ уулзлаа.  

Уулзалтын эхэнд  Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар Польш Улс Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа сэргээн нээж, 2024 оноос консулын үйлчилгээг иргэдэд үзүүлж эхэлсэн нь хоёр орны харилцаа бүх талаар өргөжин хөгжихөд түлхэц болсныг тэмдэглээд энэхүү шийдвэрийг гаргахад тус улсын парламент дэмжлэг үзүүлсэнд талархлаа илэрхийлэв.

Мөн тэрбээр  Бүгд Найрамдах Польш Улс  Монгол Улсын боловсон хүчнийг сургахад байнга дэмжлэг үзүүлсээр ирснийг онцолж, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа цагдаа, хил хамгаалах, шүүх шинжилгээний байгууллагын албан хаагчдыг тус улсад суралцуулж, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, цаашлаад оюутны тоог тогтвортой нэмэгдүүлэх хүсэлтэй байна гэв.

Бүгд Найрамдах Польш Улсын парламент дахь Польш-Монголын парламентын бүлгийн дарга, Сеймийн гишүүн Станислав Горчыца Монгол Улсад дахин ирсэндээ баяртай байна гэв. Тэрбээр хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа парламентын бүлгүүдийн хооронд болон барилга, дэд бүтэц, боловсролын салбарт идэвхтэй өргөжиж байгаа нь төрийн албан айлчлалууд үр дүнд хүрч буйн илрэл гэлээ. Мөн тус улсад суралцах монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэх болон хууль зүйн салбарын албан хаагчдыг сургах, мэргэшүүлэх хүсэлтэд онцгойлон анхаарна гэдгээ мэдэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Олон Улсын Валютын Сангийн төлөөлөлтэй санал солилцлоо6 сар 12. 17:50"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна6 сар 12. 17:47“Хөрсний ус, үерийн хамгаалалт төсөл”-ийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна6 сар 12. 17:41Төвийн бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх төслийн зээлийн гэрээг үзэглэлээ6 сар 12. 17:37Дулаан, цахилгааны үнийг таван хувиар нэмжээ6 сар 12. 17:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа6 сар 12. 17:30Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно6 сар 12. 17:23Улаанбаатарын дэд бүтцийн төслүүдэд Олон улсын санхүүгийн корпораци зөвлөх үйлчилгээ үзүүлнэ6 сар 12. 17:15Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав6 сар 12. 17:11Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ6 сар 12. 17:03Дамбадаржаагийн эцсээс Бэлхийн авто зам хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлана6 сар 12. 13:36Скүүтэр, мопедтой явган хүний замаар явахыг, 18-аас доош насны хүн унахыг хориглосон хууль эцэслэн батлагдлаа6 сар 12. 13:31Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа6 сар 12. 13:19Дэлхийн шатрын холбоо ОХУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлэв6 сар 12. 11:59Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа6 сар 12. 11:52Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа6 сар 12. 11:14Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 12. 9:59Дэлхийн хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдөр-Зургаадугаар сарын 126 сар 12. 9:54Бизнесийн эрх чөлөөний тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив6 сар 12. 9:47Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ орон зай олгоно6 сар 12. 9:02Тэтгэврийн шударга тогтолцоог бүрдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ6 сар 12. 8:59Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан6 сар 12. 8:54Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно6 сар 11. 18:17“Улаанбаатар Метро” төслийн II шатны худалдан авах ажиллагааг долоодугаар сард зарлана6 сар 11. 18:12БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчилна6 сар 11. 18:09Орон сууцжуулалтын тухай, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 11. 17:29Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана6 сар 11. 17:26Чуулганы нэгдсэн хуралдаанаар Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ6 сар 11. 16:26Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно6 сар 11. 15:51Монголд өсвөрийн шатарчдын дэлхийн цом болон ДАШТ болно6 сар 11. 13:31
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.