Казахстаны Алматы хотод өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.
50 жилийн түүхтэй энэхүү тэмцээнд 87 орны 800 гаруй шатарчин өрсөлдсөн энэхүү тэмцээнээс Монголын тамирчид мөнгө, хүрэл медаль хүртэв. Тодруулбал, охидын найм хүртэлх насны ангилалд “Гэгээн арвай” клубын шатарчин Б.Цэлмэг хүрэл, 10 хүртэлх насны ангилалд кандитат мастер Ч.Нандинжигүүр мөнгөн медалиар энгэрээ мялааж, төрийн далбаагаа Алматыд мандууллаа.
Б.Цэлмэг өнгөрсөн онд сурагчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан бол түүнийгээ өсвөрийн ДАШТ-ий хүрэлтэй хослуулав. Тэрбээр сүүлийн 11 дэх өрөгт нутаг нэгт Н.Аз-Эрдэнийг хожсоноор шагналын тавцанд зогсох эрхтэй болсон юм. ДАШТ-ий охидын найман насны ангилалд 2013 онд олон улсын мастер Б.Мөнгөнзул мөнгө, 2014 онд Д.Мөнхзул алт, 2016 онд кандитат мастер Д.Өнөрзул мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй. Тэгвэл түүнээс хойш есөн жилийн дараа энэ насны ангилалд монголчууд дахин медаль зүүж байгаа нь энэ.
Харин Ч.Нандинжигүүрийн тухайд өнгөрсөн жилийн өсвөрийн ДАШТ-ий IV байр шалгарч, медалиас мултарч байсан бол энэ онд онцгой сайн байгаагаа харуулж мөнгөн медалийн тавцанд гарлаа.



Facebook
Twitter
Youtube


“Милан-Кортина”-2026 өвлийн олимпын наадам “хөшиг”-өө хаалаа
Монгол Улсаас өвлийн паралимпод анх удаа эмэгтэй тамирчин өрсөлдөнө
“Милан–Кортина” 2026 өвлийн олимпын наадмын тухай
Өнөөдөр Э.Ариунтунгалаг, Б.Ачбадрах, нар уралдана
"Д.Сүхбаатарын мэргэн бууч" тэмцээний эхний өдөр О.Есүгэн, Э.Даваахүү нар түрүүлэв
Олимпын замд мөрөө гаргасан эмэгтэй цаначдыг буухиалагч Э.Ариунтунгалаг
Өвлийн олимпыг 6 телевизийн 8 сувгаар шууд дамжуулна
“Милан Кортина”-2026: Б.Ачбадрах өнөөдөр уралдана.gif)

Сэтгэгдэл бичих