БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг Монгол Улсад айлчилж байна


10-р сарын 1
12 цаг 38 минут

        Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж өнөөдөр (2025.10.01) манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Манай хоёр улс дипломат харилцааны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн онд Иж бүрэн стратегийн түншлэл тогтоосон бөгөөд энэ удаагийн айлчлал тус улсын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд даргын түвшинд 10 жилийн дараа хэрэгжиж буйгаараа онцлог юм. Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга хүндэт зочдыг тавтай морилохыг уриад, Монгол, Вьетнам хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа улам бүр шинэ агуулгаар баяжиж, олон талт хэлбэрээр хөгжиж буйг онцлов. 

Тэрбээр Вьетнам Улс хөдөлмөрч зон олныхоо хамтын хичээл зүтгэл, нягт тогтвортой бодлогын үндсэн дээр эв санааны нэгдэл, харилцан зөвшилцлийг эрхэмлэн эдийн засгийн хурдацтай хөгжилд хүрснийг сайшаан тэмдэглэлээ. Манай хоёр улс харилцан бие биеэ нөхөхүйц эдийн засгийн бүтэцтэй тул худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг дэмжих бүрэн боломжтойг тодотгосон юм. 

УИХ-ын дэд дарга үргэлжлүүлэн энэ удаагийн айлчлал нь худалдаа, эдийн засаг, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бататгахад чухал ач холбогдолтой гэж үзэж буйгаа илэрхийлэв. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг, мөнх хөх тэнгэрийн орондоо найрсаг дотно угтан авсанд талархаж буйгаа хэлээд манай хоёр улсын түүхэн уламжлалт харилцааны нэн таатай энэ үед Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийн хамт айлчилж байгаадаа баяртай байна гэв. Тэрбээр, харилцааны түүхэн мөчлөгүүдэд, хүнд хэцүү цаг үед монголчуудын үзүүлсэн сэтгэл санааны болон эд материалын тусламж, дэмжлэгийг Вьетнамын ард түмэн хэзээд санан дурсаж, талархаж явдгийг уламжиллаа.

Энэ мэтчилэн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны бат бөх хэлхээ холбоо, бүхий л нөөц, боломжуудыг харгалзан үзэхэд өнөөдрийн худалдааны эргэлтийн хэмжээ хангалтгүй байгаатай санал нэгдэв. Тус улс энэ оны байдлаар ДНБ-ийхээ өсөлтийг 8 хувьд хүргэхээр тооцсон бол ирэх таван жилд хоёр оронтой тоонд хүргэх зорилт тавьжээ. Түүнчлэн эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, хувийн хэвшлийн орон зайг тэлж, олон улсын интеграцид байр сууриа бэхжүүлсээр ирсэн туршлагуудаас танилцууллаа. 

Мөн төрийн бүтцийг илүү үр нөлөөтэй, цомхон болгох, засаг захиргааны нэгжүүдийг нэгтгэх, бүх шатанд цахим шилжилтийг нэвтрүүлэхэд чиглэсэн тогтолцооны өөрчлөлтүүдийн талаар дурдав. Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга үргэлжлүүлэн, манай хоёр улс Иж бүрэн стратегийн түншлэлд нийцүүлэн харилцааны шинэ механизмуудыг хэвшүүлэх нь зүйтэй хэмээгээд хамтын ажиллагааны санамж бичиг, яриа хэлэлцээг бодитоор хэрэгжүүлэхэд холбогдох яамд, агентлагуудын оролцоог идэвхжүүлэх нь чухал гэв. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, тус улсын зах зээлд мах махан бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бүрэн боломжтойг тодотгоод цаашид экспорт, импортын зөрүүг зохистой түвшинд хүргэхэд нэн түрүүнд анхаарч ажиллахаа илэрхийлэв. 

Энэ удаагийн уулзалтаар талууд хоёр улсын батлан хамгаалах, аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны олон талт боломжуудын хүрээнд нээлттэй санал солилцлоо. Уулзалтад УИХ-ын гишүүн УИХ дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга Ж.Баярмаа, бүлгийн гишүүн Ц.Идэрбат, П.Батчимэг болон УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур, албаны бусад төлөөлөгчид байлцав. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол Улсад хийж буй айлчлал үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Засгийн газраас шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжсэний үр дүнд шатахуун хадгалах савнууд эхнээсээ ашиглалтанд орж байна8 цаг 39 минутын өмнөУИХ-ын гишүүн Д.Энхтуяа: Иргэдийн санал, хүсэлтийг салбарын бодлого, хууль тогтоомжид тусган бодит шийдэлд хүргэхийн төлөө ажиллана8 сар 7. 18:28Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ8 сар 7. 18:20"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов8 сар 7. 18:16Д.Амарбаясгалан С.Баяртай хамт загасчилж, Н.Учрал АН-аас О.Алтангэрэл, Ч.Лодойсамбууг, МАН-аас Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан тэргүүтэй гишүүдтэй хийсэн Хөвсгөл дэх нууц уулзалт8 сар 7. 18:09Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна8 сар 7. 13:39Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ8 сар 7. 13:35Г.Тэмүүлэн тэргүүтэй УИХ-ын гишүүд БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзав8 сар 7. 9:56Б.Хулан Жюү Жицүгийн дэлхийн аварга боллоо8 сар 7. 9:51М.Мандхай: 18 жилийн хугацаанд олгосон төсвийн дэмжлэг малчин, тариаланч, үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд ямар бодит үр дүн авчирсныг нээлттэй сонсголоор тогтооно8 сар 7. 9:4511:00-16:00 цагийн хооронд шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг зөвлөлөө8 сар 7. 9:40Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө8 сар 7. 9:18УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 7. 9:14Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан8 сар 7. 9:05Автобусны Ч:19А чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт орно8 сар 6. 18:11Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ8 сар 6. 18:00Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ8 сар 6. 16:20“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ8 сар 6. 16:16УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо8 сар 6. 16:08“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна8 сар 6. 12:39Шатахууны импорт тасралтгүй хийгдэж байна8 сар 6. 12:37“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?8 сар 6. 12:32Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав8 сар 6. 12:29Нэгдүгээр хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ8 сар 6. 12:25Монголын авто замын талаас илүү хувь нь 13-аас дээш жилийн насжилттай8 сар 6. 9:49Татварын өртэй, шатахуун импортлогч 142 ААН-ийн дансыг битүүмжлэхгүй8 сар 6. 9:45Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорнод, Сүхбаатар аймагт ажиллав8 сар 6. 9:17УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 6. 9:12Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан8 сар 6. 9:06УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ8 сар 5. 16:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.