Г.Занданшатарыг МАН-аас хөөнө


10-р сарын 2
4 цаг 33 минут

        “Жоомнууд гэрэл асаахаар...” гэдэг шиг эрх баригчид нүүрсний хэрүүлээс болж, үүрээ эвдүүлсэн мэт үймж байна. Нүүрсний сонсголыг даргалж явуулсан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнгөрсөн даваа гарагт (2025.09.29) АТГ-т гэрчийн мэдүүлэг өгснөө мэдээлсэн. Маргааш нь Ерөнхий сайд Г.Занданшатар “Эв нэгдэл гэдэг нэрийн дор нүүрсний хулгайг дарж чадахгүй. Нүүрсний хулгайтай эрчтэй, шийдэмгий тэмцэхийн тулд би бүрэн эрхийнхээ хүрээнд Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байна” гэж ард түмэнд хандан мэдэгдэл хийсэн. Харин өчигдөр орой (2025.10.01) МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, Б.Энхбаярыг намаасаа хөөлөө. Тус хороог УИХ-ын гишүүн Б.Баярбаатар даргалдаг. Б.Энхбаярын хэлснээр, энэ “Үлгэрийн баатар” УИХ-ын гишүүн давхар алба хашихгүй байх хуулийг зөрчиж яваа нь эрх баригч хүчнийхний хагарлын үеэр ил болсон. “Б.Энхбаяр манай намыг муулах нь хэрээс хэтэрлээ. Ц.Нямдорж ах “Наад нөхрөө намаас хөө” гэж уурлаад байна” гэж хэвлэлд хэдэнтээ ярилцлага өгсний эцэст Б.Баярбаатар Хяналтын ерөнхий хороогоо шүд зуун хуралдуулж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг МАН-аас хөөв. Байдал бүр эгзэгтэй болов. “Ерөнхий сайд Г.Занданшатар Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох болсноо УИХ-д пүрэв гарагт танилцуулна” гэдэг мэдээлэл өчигдөр хэвлэлүүдад гарсан. Харин одоо “Б.Энхбаяр намаасаа хөөгдсөн ч сайдаар томилогдсон анхны хүн болох уу” гэдэг асуулт гарч ирлээ. Сайд томилох, чөлөөлөх нь Ерөнхий сайдын бүрэн эрх. Тэрбээр хэнийг сайдаар томилох гэж буйгээ Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулах хуультай. УИХ-д танилцуулсны дараа сайд тангараг өргөнө. Гэвч Б.Энхбаярыг МАН-аас хөөснөөс болж энэ томилгоо гацаанд орж болзошгүй боллоо. Ерөнхий сайд Г.Занданшатар түүнийг УИХ-д танилцуулж, тангаргийг нь өргүүлэх гэж зүтгэнэ. Харин эсрэг талынхан нь Б.Энхбаярт Хууль зүй, дотоод хэргийн сайдын тамгыг атгуулахгүйн төлөө эцсээ хүртэл үзэлцэнэ. Г.Занданшатарын хувьд, ч улс төрийн эрсдэлтэй нөхцөл байдалд байна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ярьснаар, түүний тэргүүлж буй Засгийн газрыг огцруулах сценарийг Төрийн ордонд бичээд эхэлчихсэн. Г.Занданшатарын эсрэг хор найруулж, жорыг нь тааруулж яваа нөхөд Н.Номтойбаярыг тандаж, санал бодлыг нь сонссон гэх. Бүр “Засгийн газрыг огцруулах үндэслэлүүд” гээд жагсаалт гаргачихсан байгаа нь ч Н.Номтойбаярын ярианаас тодорхой “уншигдсан”. Тэрбээр УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай уулзахдаа “Наад нүүрсний хулгай гэдэг “зовиур”-аасаа хурдан сал. УИХ-ын дэргэд Хянан шалгах түр хороо байгуулбал би орж ажиллая. Д.Амарбаясгалан бид хоёр арав гаруй жил сайдаж, муудаж хамтран ажиллаж ирсэн” гэж сэтгүүлчдэд ярилаа. Г.Занданшатарын танхимын сайд нарт ч сэтгэл хангалуун бус явдгаа илэрхийллээ. “Тэд гоё ярьж сурсан байна. Төсвийг нь харъя. Тэр Б.Энхбаяр миний тухай телевизээр ярьсан юм уу. Л.Оюун-Эрдэнийн үед би МАН-аас хөөгдөөгүй шүү. Түүнийг намын дарга байхад би өөр газар байсан” хэмээн тун ёозгүй дуугарлаа. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ярианы өнгө, Засгийн газрын талаарх байр сууринаас харвал, тэрбээр Д.Амарбаясгалангийн талд кноп дарж мэдэхээр байна. Н.Номтойбаярын яриаг “15 давхар”-ынхан ч шүүрч аваад сошиалаар нэг сэвлээ. Д.Амарбаясгаланг МАН-ын даргаар сонгогдсонд ХҮН нам, ИЗНН-ын дарга нар амжилт хүсэж, баяр хүргэсэн нь ч бас сэжигтэй. Г.Занданшатарын танхимд сайдын суудалтай намууд шүү дээ. Гэтэл Д.Амарбаясгаланд баяр хүргэсэн нь хачирхалтай бус уу. МАН-ын Бага хурлын гишүүдийн гуравны хоёр хувийн саналыг аваагүй ч тус намын даргаар сонгогдсон Д.Амарбаясгаланг Улсын Дээд шүүх бүртгэх учиртай. Хэдийгээр намынхаа их хурлаар ёсчлуулж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлээгүй байгаа ч Д.Амарбаясгалан эрх баригч хүчний тэргүүн болмогцоо Хяналтын ерөнхий хороогоороо гаргуулсан улс төрийн анхны шийдвэр нь Б.Энхбаярыг намаас хөөлгөсөн явдал байлаа. Г.Занданшатарыг яах вэ. Энэ асуулт Д.Амарбаясгалан руу чиглэнэ. Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа нүүрсний сонсгол хийх захирамж гаргаж байсан. Сонсголыг Б.Энхбаяр даргалсан. Тиймээс Г.Занданшатарыг “МАН-ын даргын сонгуульд ялагдсандаа шаралхаж, нүүрсний хулгайтай тэмцэх дайнаа ширүүсгэж байна” гэж дүгнэх нь өрөөсгөл юм. Энэ дажин УИХ-ын 2024 оны сонгуулиас өмнө эхэлчихсэн байсан. Гэвч одоо Д.Амарбаясгалангийн бай нь Ерөнхий сайд Г.Занданшатар. Г.Занданшатарын эмзэг цэг нь “Дан дээл”-тэй Ерөнхий сайд, 2026 оны улсын төсөв. Тиймээс Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнийн талынхан ирэх оны төсвийн алдааг тоолж, Засгийн газарт буцаах эхний акциа эхлүүлнэ. Гээд Г.Занданшатар төсөв дээр бүдрэхгүй. Учир нь төсвийн төсөлд засвар хийх хугацаа байгааг УИХ-ын гишүүд хэлж байна. “Дан дээл”-тэй Ерөнхий сайд гэж эмзэг цэг дээр нь хатгая гэвч түүний ард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бий. Тэгэхээр одоо Г.Занданшатарыг МАН-аас хөөх үү, Д.Амарбаясгалан. Ерөнхий сайд Г.Занданшатар уржигдар (2025.09.30) ард түмэндээ хандаж мэдэгдэл хийхдээ “Эрдэнэс Тавантолгой”-д өнгөрсөн долдугаар сарын 09-нд онцгой дэглэм тогтоож, хяналт шалгалт хийснээр дахиад нүүрсний хулгай илрүүлснээ зарласан. Нүүрсний хулгайг шинээр илрүүлсэн гэсэн үг. Тэрбээр “Нэг их наяд төгрөгийн өртөгтэй нүүрс баяжуулах үйлдвэрийг яагаад 18 километрийн цаана барьсан юм бэ. Энэ хооронд 1.5 сая төгрөгөөр тээвэр хийдэг байсан. Онцгой дэглэм тогтоосноор 400 мянган төгрөг болж буурсан. Бид өнгөрсөн долдугаар сарын 19-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд очиж ажиллахад олон арван хулгайн тухай яригдаж байсан. Бүгдийг нь таслан зогсоож, АТГ-т шилжүүлсэн. Бортээгийн уурхайд болохоор аман дээр нь баяжуулах үйлдвэр барьчихсан. Тэр нь ашиглалтгүй. Энэ тээвэр нь асар өндөр өртөгтэй. 280 тэрбум төгрөгөөр конвейр барих ёстой. Конвейрийг барьж дуустал нөгөө нэг их наядын үйлдвэр үр ашиггүй. Арван сая тонн нүүрс угаах хүчин чадалтай энэ үйлдвэр ашиглалтад орсон бол 44 их наядын хулгайгаас ч илүү орлого Монгол Улсад урт хугацаанд орох бололцоотой байсан ч сул зогсож байна. Ийм үрэлгэн задгай байсан. Одоо тэр үйлдвэрээ ашиглалтад оруулахын тулд 280 тэрбум төгрөгөөр конвейрийн шугам барьж байгаа. Энэ мэт хулгайн хэргүүдийг бүгдийг нь нотолгоотой, баримттай нь АТГ-т шилжүүлсэн” гэлээ. Нүүрсний хулгайтай холбоотой дуулиан анх дэгдэхэд ХҮН намын дарга Т.Доржханд “44 их наядын хулгай” гэж анх мэдэгдсэн. Улс төрийн хүрээнийхэн үүнийг нь “Худлаа” гэж няцаасан. Гэвч Ерөнхий сайд Г.Занданшатар “44 их наядын нүүрсний хулгай” гэж Т.Доржхандын хэлснийг бататгалаа. Түүгээр ч зогсохгүй “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой нүүрсний хулгайг ганц тоон дээр биш, олон тоон дээр хэллээ. Одоо яах билээ, Д.Амарбаясгалан! Нүүрсний хулгайн талаар ноцтой мэдэгдэл хийсэн Ерөнхий сайд Г.Занданшатарыг намаасаа хөөнө, тийм үү. Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилоход саад хийлээ ч өнөөх нь АТГ-т гэрчийн мэдүүлэг өгчихсөн. Ингэхэд Б.Энхбаяр АТГ-ынхны гарт ямар баримт атгуулсан бол. Инээд алдаад л их л бардам байгаа тэрбээр Д.Амарбаясгаланд ямар “хавх” тавьсан нь сонин.   

С.Тулга        



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ходоодны эсүүдийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээний аргыг боловсруулжээ11 сар 7. 20:35Монгол Улсын 2026 оны төсвийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явууллаа11 сар 7. 20:30Х.Ганхуягийг Шадар сайдаар томилох тухай албан бичгээ Ерөнхий сайд УИХ-д хүргүүлжээ11 сар 7. 20:23Б.Баатар Засгийн газрын эсрэг контентийн захиалагч гэдэг нь илчлэгдмэгц Б.Хурц руу ноцохын учир юу вэ11 сар 7. 19:12Б.Баатар: “Хэро энтертайнмент”-ийн залуучуудыг шалгаж, байцааж байгаа нь үнэн11 сар 7. 18:31Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ11 сар 7. 15:53Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна11 сар 7. 15:50Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анхаарлын гадна орхихгүй гэв11 сар 7. 15:47Б.Энхбаяр: Ч.Номин сайд "Тамгагүй төр" жүжгийг олон улсад тоглуулахад дэмжлэг үзүүлнэ гээд баталчихсан11 сар 7. 14:13“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал хоёр дахин нэмэгджээ11 сар 7. 13:37Гишүүдийн талцал хуваагдал төсөв дээр үргэлжлэв11 сар 7. 10:16АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал11 сар 7. 10:10Цаг агаарын үзэгдлийн улмаас зарим нислэгийн цагт өөрчлөлт орлоо11 сар 7. 9:41Сэрэмжлүүлэг: Цасан шуурганы улмаас гурван иргэн төөрч, нэг нь амиа алджээ11 сар 7. 9:29Цаг агаар: Улаанбаатарт их цас орж, цасан шуурга шуурна11 сар 7. 9:18“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ11 сар 6. 19:29“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ11 сар 6. 14:041940 оноос хойших 6 дахь хүйтэн сар 10 дугаар сард тохиожээ11 сар 6. 11:24Улсын хилээр нийт 438 вагонцистерн газрын тосны бүтээгдэхүүн орж ирээд байна11 сар 6. 9:33Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталлаа11 сар 6. 8:55Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 6. 8:49Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь11 сар 5. 14:50Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд11 сар 5. 14:25Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө гарна11 сар 5. 14:06С.Бямбацогт: Эрдэнэс таван толгой компанийн 581 гэрээг ил болгох шийдвэр гаргалаа11 сар 5. 13:59ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 08 дугаар дүгнэлтийн тухай хэлэлцлээ11 сар 5. 13:51Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ11 сар 5. 12:24Ц.Батбаатарыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томилов11 сар 5. 11:51Замын-Үүд боомтод БНХАУ-аас импортоор орж ирж буй Евро-5 стандартын 45 вагон цистерн автобензин шилжүүлэн ачиж байна11 сар 5. 10:50Английн "Фүлхэм" багт өгөх 2 тэрбум төгрөгөө Ч.Номин хувиасаа төлчихвөл яасан юм бэ?11 сар 5. 10:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.