О.Баасанхүү: Хууль зүйн шинэ сайдын нэр гарснаар нэлээд хэдэн хүн их эмзэг хүлээж авч байх шиг байна


10-р сарын 2
10 цаг 44 минут

        Улсын Их хурлын гишүүн асан О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдаа сольж, оронд нь Б.Энхбаяр гишүүнийг томилж буйгаа мэдэгдсэн. Маргааш /өнөөдөр/ энэ асуудлаа УИХ-д танилцуулахаар болсон байна. Гэвч энэ нь хууль зөрчсөн, зөрчөөгүй гэсэн маргааныг дагуулж байгаа. Үүн дээр та хуулийн талаас нь тайлбар өгнө үү?

-Үүн дээр маргаад байх юм байхгүй. Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтөөр Ерөнхий сайдыг УИХ томилох болон чөлөөлөх эрхтэй. Харин Ерөнхий сайд нь кабинетаа өөрөө бүрдүүлнэ. Ингэхдээ Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулна гэж оруулсан. Танилцуулна гэдэг нь асуулт асууна, үг хэлж болно. Хамгийн гол нь санал хураахгүй. Тэгэхээр энэ бол Ерөнхий сайдын бүрэн эрх байхгүй юу.

-Тэгэхээр УИХ дээр ямар нэгэн байдлаар санал хураахгүй юм байна, тийм үү?

-Тийм, тэр хүнийг дэмжих, дэмжихгүй гэсэн ямар нэгэн шийдвэр гаргахгүй гэсэн үг.

-Өмнөх ХЗДХ-ийн сайд нь ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй. Бараг өөрөө мэдээгүй байхад нь ийм томилгоо хийчихлээ гэсэн шүүмжлэл яваад байна. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Энэ бол ямар нэгэн байдлаар ажилд орж байгаа асуудал биш. Засгийн газар УИХ-ын өмнө ажлаа хариуцах, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, Засгийн газрын тухай хуульд зааснаар гэмт хэрэгтэй тэмцэх, бодлого, хөтөлбөрийг тодорхойлж, Монгол Улсын нийт нутаг дэвсгэр даяар хэрэгжүүлэхэд өөрийнхөө багийг өөрөө бүрдүүл л гэж байгаа юм. Хуучин “Шүд сугална” гэж яриад зарим нэг сайд нь болохгүй байна гээд байдаг байсан. Одоо үүнийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр больчихсон юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд өөрөө УИХ-ын өмнө дангаараа хариуцлага хүлээнэ. Харин өөрийнхөө багийг өөрөө бүрдүүлнэ л гэсэн зарчим.

-МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр/өчигдөр/ хуралдах товтой байна. Тэгвэл Б.Энхбаяр гишүүнийг хүмүүсийн ярьж байгаа шиг намаасаа хөөчихвөл энэ томилгоонд нөлөөлөх үү?

-Огтхон ч нөлөөлөхгүй. Яагаад гэвэл хуучин Засгийн газарт зарим нэг яамны сайдаар заавал УИХ-ын гишүүн байх тухай заачихсан байдаг байсан.

Харин сүүлийн өөрчлөлтөөр хэн ч байж болохоор заачихсан. Ерөнхий сайд хэнтэй ажиллахыг хүсч байна. Түүнээс л болно.

-Гэхдээ энэ томилгоог нэг хүнээс өс авах, тодруулбал Д.Амарбаясгалан гэдэг хүнийг нүүрсний хэрэгт холбоотой гэдгийг нь нотлох, яллах ганцхан үүрэгтэй хийгдчихлээ гэж яриад байна шүү дээ?

-Хууль зүйн сайдын нэр гарснаар нэлээд хэдэн хүн их эмзэг хүлээж авч байх шиг байна. Гэхдээ энэ хүмүүсийн бараг 90 хувь нь гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй, зарим нь бүр яллагдагчаар татагдсан этгээдүүд харагдаж байна лээ. Тэгэхээр тэдгээр хүмүүст Ерөнхий сайдын нүүрсний хулгайтай тэмцэх ажлыг эрчимжүүлнэ гэсэн үг нь эмзэг тусч байж болох юм. Би солигдож байгаа сайдыг муу ажилласан гэж хэлэхгүй. Дүгнэх цаг хугацаа ч бага байлаа. Гурван сар гаруйхан хугацаанд л ажиллалаа. Гэхдээ Ерөнхий сайдын хэлсэн нэг үг бий. Өмнө нь Засгийн газарт байхдаа нүүрсний хулгайтай тэмцэх ажлыг эхлүүлж, сонсгол зохион байгуулсан ч түүнийгээ дуусгаж чадалгүй кабинетаараа огцорсон. Одоо харин түүнд ажлаа дуусгах бололцоог олгох үүднээс Хууль зүйн сайдаар томиллоо гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, хүмүүс “Ажлаа хий” гэдэг жагсаал хийж, дараа нь “Нэрийг нь зарла” гэдэг аймшигтай жагсаал болсон. Түүгээр бид 40 их наяд төгрөгийн нүүрсний хулгай байна гэдэг тоог олж авсан. Цаашлаад энэ хулгайд 17 хүний нэр холбогдсон. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл энэ талын нэг ч хэрэг шүүхээр шийдэгдээгүй. Яг энэ зарлагдсан хүмүүс дотор тухайн үедээ УИХ-ын гишүүн биш байж байгаад нүүрсний хулгайн мөнгөө ашиглаад томсгосон тойрог дээр асар их мөнгө хаяад өнөөдөр гишүүн болчихсон хэд хэдэн хүн байгаа.

-Та нэрийг нь хэлж болох уу?

-Халтмаагийн Баттулга, Р.Сэддорж гэх мэтчилэн хүмүүс бий. Нөгөө талд ч зөндөө хүмүүс байна. Ийм асуудал чинь өнөөдөр нэлээд замбараагүй болсон. Тухайн үед би говийн бүсэд нэр дэвшинэ гээд явж байхдаа угаах үйлдвэрээ 20 километрийн цаана барьчихсаныг нь харсан. Дээрээс нь төмөр замынхаа цаад талд барьчихсан байсан. Сүүлд үүнийх нь утга ойлгогдож байна л даа. Тэр хооронд тээврээр аваачдаг юм байна. Тээврийнх нь хөлс нүүрсний хулгайчдын компаниудад очдог. Түүн дээр нь сая шалгалт хийнгүүт тээврийн хөлс нь бараг 10 дахин багаслаа гэж байгаа юм. Ингэж болохгүй л дээ. Энэ бол хэрээс хэтэрсэн зүйл. Тийм болохоор энэ асуудлыг шалгах шаардлагатай гэдэг дээр талархалтай байгаа. Төсвөөсөө давсан мөнгө хулгайч нарын гарт байна. Ийм мөнгөтэй тэмцэнэ гэдэг амархан биш. Монгол Улсын хилээр бүртгэлгүй асар их мөнгө орж ирсэн. Нэг дээр нь ч асуудал шийдэгдэхгүй байгаа учраас би өнөөдөр тагнуулын байгууллага дээр жаахан шүүмжлэлтэй хандаад байгаа юм. Хэдхэн жилийн өмнө хил хаагдсан чинь алтны тушаалт нэмэгдсэн. Тэгэхээр нарийн зохион байгуулалттай, мафижсан бүлэглэл байгаад байгаа юм. Тиймээс үүн дээр дайн зарлаж буй хэлбэрээр тэмцэл өрнүүлж байгааг би зөв л гэж бодож байна.

-Танай намын дарга, УИХдахь АН-ын даргыг нөгөө намын дотоод үйл ажиллагаанд оролцсон мэдэгдэл гаргалаа гэдэг шүүмжлэл байна. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-МАН-ын дотоод үйл ажиллагаанд оролцсон мэдэгдэл хийгээгүй. Монгол Улсад өнөөдөр замбараагүй байдал хэрээс хэтэрчихээд байна. Жишээлбэл, УИХ-ын дарга, намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга тэргүүтэй хүмүүс сууж байгаад тодорхой хүнийг шоронд хийх тухай ярилцсан гэж байгаа юм. Түүнд нь би оролцоод эсрэг үг хэлсэн гэсэн. Ийм зүйлд оролцсон гээд УИХ-ын дарга ярьж байна гэдэг чинь өөрөө асуудал. Үүнийгээ шалгуулах хэрэгтэй. Дээрээс нь ЗГХЭГ-ын дарга байхдаа нүүрсний худалдан авалтын хэлэлцээрийг эхлүүлсэн юм байна. Тэгээд баталгаажуулж амжилгүйгээр УИХ-ын дарга болсон байна. Гэхдээ өмнөх хэлэлцээрийн үнийн дүн нь 100 ам.доллар байсан байхад өөрөө УИХ дээр очиж батлуулж байгаа үнэ нь 50 ам.доллар гээд хоёр дахин бага байна гэдэг баримт яриад байгаа. Тиймээс энэ баримтыг шалгах ёстой. Орондоо хууль зассан гээд Ц.Нямдоржийг огцруулж байсан. Ордноос гадуур, найзынхаа оффис дээр 60 тэрбумын тухай ярьсан гээд УИХ-ын даргыг чирээд гаргаж байлаа. Гэтэл АТГ-ынхан намынханыг 20, 20-иор нь эрүүгийн хэрэг үүсгэж шалгах гэж байна гэж ярьдаг. Эсвэл 10 тэрбум ам.долларын алдагдалтай гэрээг зурсан гэж ярьдаг энэ этгээд өнөөдөр УИХ-ыг даргалах нь зөв үү. АН-аас Дэд хороо байгуулах саналыг Ж.Баярмаа гишүүн боловсруулаад явж байгаа. Тэр Дэд хорооны ажил нь УИХ-ын даргын ажлыг шалгах гэж байгаа юм. Өмнөх Ерөнхий сайдын ажлыг шалгана. Энэ бүрд ашиг сонирхлын зөрчил байгаа учраас УИХ-ыг даргалахаа боль гэдэг шаардлагыг тавьж байгаа юм. Энэ чинь МАН-д ямар хамаатай юм.

-Та саяхан УИХ-ын гишүүд дотор хар тамхи хэрэглэдэг дөрвөн хүн байна гээд хэлчихсэн юм уу. Та нэрийг нь хэлж болох уу?

-Би байгаа гэж хэлээгүй. Тийм хов сонссон гэж хэлсэн. Хар тамхины донтолтод 3-4 гишүүн нь орчихсон юм байна гэсэн хов сонссон. Үүнийг шалгадаг газар нь Цагдаагийн ерөнхий газар учраас энэ ховыг нягтлаач гэсэн гэдгээ хэлсэн.

-Цагдаад та гомдол гаргасан гэсэн үг үү?

-Би цагдаад гомдол гаргасан биш, ийм зүйл байна, очиж нэг тестлээч гэж хэлсэн юм. Би үүнийг зүгээр нэг хов ярих гэж яриагүй. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчдыг дөрөв ангилаад, улс төрийн албан тушаалтан дотор нь УИХ-ын гишүүнийг оруулаад заачихсан. Гэхдээ төрийн албан хаагч нь сэтгэцийн хувьд эрүүл байх ёстой гээд шалгуур заачихсан байдаг гэж би ярьсан.

-Цагдаад гомдол гаргахгүй болохоор шалгах юм уу?

-Цагдаагийн байгууллага бол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Тийм ч учраас Хууль зүй, дотоод хэргийн яамны дор байдаг. Ер нь бол өнөөдөр хар тамхины хэрэг Монгол Улсад гамшиг болоод байна гээд бүхэл бүтэн алба байгуулна гэж яриад байгаа. Хэрвээ ингэх гэж байгаа юм бол эхний ээлжинд УИХ-ын Тамгын газартай хамтраад УИХ-ын гишүүдийг үзлэгт оруулах ёстой. Төрийн албан хаагчдыг үзлэгт оруулж байхад нэг этгээд хүний шээсийг дуслын саванд хийчихээд солих гэж байгаад баригдаж байсан тохиолдол бий.

Эх сурвалж: Т.ДАРХАНХӨВСГӨЛ dnn.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа23 минут 14 секундын өмнөБаянзүрх усан спорт цогцолборын ойр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил дууслаа1 цаг 16 минутын өмнө2026 оны I улиралд 1235 эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав1 цаг 22 минутын өмнөЕрөнхийлөгчийг төлөөлөн зөвлөх Э.Одбаяр “Нэг эрүүл мэнд” дээд хэмжээний уулзалтад оролцов2 цаг 29 минутын өмнө“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна2 цаг 34 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгджээ3 цаг 27 минутын өмнөИраны боомтуудыг бүслэх ажиллагаа явуулна3 цаг 30 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.13-04.174 цаг 1 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 цаг 5 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан4 цаг 7 минутын өмнөЦ.Ганзориг: "Ерөнхийлөгч эрх мэдлээ нэмэх гэж байна" гэх ойлголт үндэслэлгүй4 сар 12. 13:08Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа4 сар 11. 9:08“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ4 сар 10. 19:18Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ4 сар 10. 17:10Ерөнхий сайд ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр, эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлт илэрхийллээ4 сар 10. 17:05“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн замыг албан ёсоор хэмжиж, баталгаажууллаа4 сар 10. 17:00Санхүүгийн хоршооны тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв4 сар 10. 16:57“Эрдэнэс алт ресурс” ХХК Уул уурхай эрдэс баялаг, эрчим хүчний салбарынхны нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байна4 сар 10. 16:50Чингүнжавын гудамжийг тохижууллаа4 сар 10. 16:14Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ4 сар 10. 13:16Нийслэлийн нутаг дэвсгэрт 14 байршилд Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг Газрын биржийн цахим системээр зохион байгуулна4 сар 10. 13:12“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно4 сар 10. 12:22Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ4 сар 10. 10:26АН-ын бүлэг УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцүүлгээс завсарлага авлаа4 сар 10. 10:20“Эрдэнэс алт ресурс” ХХК “Дусал цус-Амьдрал бэлэглэнэ” уриатай цусны донорын өдөрлөг зохион байгууллаа4 сар 10. 10:14Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно4 сар 10. 10:07“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг үргэлжилж байна4 сар 10. 10:05Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 10. 10:01Өнөөдрөөс суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцож эхэлнэ4 сар 10. 9:58Дунд гол руу техникийн бохирдолтой хөрсний усаа шавхсан “Лонсин Монголиа” ХХК-ийн зөрчлийг илрүүлж, таслан зогсоолоо4 сар 10. 9:54
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.