"Өсвөрийн Парламент-2025" хөтөлбөрт оролцогчдын бүртгэл эхэллээ


10-р сарын 2
10 цаг 48 минут

      "Өсвөрийн Парламент-2025" хөтөлбөрийг "Сургуулийн орчин дахь аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй ба Өсвөр үе" буюу "WASH AND TEENS" сэдвийн хүрээнд Улсын Их Хурлын Тамгын Газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн Сан, Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын Скаутын Холбоо хамтран зохион байгуулж байна.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд манай хөтөлбөрт 21 аймаг, 9 дүүргийн нийт 456 сурагч хамрагдсан бөгөөд үргэлжлүүлэн 126 сурагчаар бүл нэмэхэд бэлэн болоод байна. Тус хөтөлбөрт ЕБС-ийн 11-12-р ангийн сурагчид оролцох боломжтой. Энэ жилийн хөтөлбөр 2025 оны 10 дугаар сараас эхэлж, 2026 оны 06 дугаар сар хүртэл зохион байгуулагдана. Хөтөлбөрийн хүрээнд парламентын боловсрол, хүний эрх, аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй, тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар мэдлэг, ойлголт олгож, багаар ажиллах ур чадварт суралцан нөлөөллийн ажлын дадлага, туршлагад суралцах боломжтой.

Иймд уг хөтөлбөрт бүртгүүлэх хүсэлтэй хүүхдүүд 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 23:00 цагаас өмнө https://forms.gle/n6XWKKNYonMMDMRG9 холбоосоор нэвтэрч цахимаар бүртгүүлнэ үү.
Жич: цахим анкет дараах хэсэгтэй байгааг анхаарна уу. Үүнд:
1. Хувийн мэдээллийн хэсэг
2. Видео бичлэг - Сэдэв: "Сургуулийн орчин дахь ундны ус, ариун цэврийн байгууламжийн стандарт ба Хүртээмж" /хугацаа: 2-3 минут/
3. Эсээ - Сэдэв: "Үе тэнгийн нөлөөлөл ба Бидний оролцоо" /үгийн тоо: 500-700/
4. Анги удирдсан багшийн батлан даалтыг батлагдсан загварын дагуу бичиж илгээнэ. /Батлан даалтын загвар: https://shorturl.at/wCGPT /
5. Нэр дэвшигч сурагчид өөрийг нь дэмжсэн 50 сурагчийн гарын үсгийг дараах маягтын дагуу цуглуулна. /Маягтын загвар: https://shorturl.at/yEbmw /
ШАЛГАРУУЛАЛТ ХЭРХЭН ЯВАГДАХ ВЭ?
Энэ жилийн хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад өөрчлөлт орсон бөгөөд хөтөлбөрийн оролцогчдыг орон даяар мессэж санал хураалтаар шалгаруулна. Тодруулбал, мандатын тоогоор харьяа аймаг, дүүрэгтээ хамгийн олон санал авсан 126 оролцогчийг шалгаруулах юм. Батлагдсан мандатын тоо: https://shorturl.at/c0Jrb
Хөтөлбөрт бүртгүүлсэн 21 аймаг, 9 дүүргээс нэр дэвшигч сурагчдын танилцуулга, мэдээлэл болон санал хураалтын явцыг 2025 оны 10 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд нь “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн сошиал хаягууд болон ikon.mn цахим хуудаст байршуулах болно.
САНАЛ ХУРААЛТ
"Өсвөрийн Парламент-2025" хөтөлбөрт хамрагдах нэр дэвшигчийг сонгон шалгаруулах санал хураалт 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 07:00 цагт /Улаанбаатарын цагаар/ эхэлж, орой 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Өөрийн аймаг, дүүрэгт нэр дэвшиж буй сурагчийн хувийн дугаарыг тусгай дугаарт илгээн саналаа өгнө. Нэг дугаараас зөвхөн нэг санал өгөх боломжтойг анхаарна уу. Санал хураалтаар шалгарсан сурагчдын нэрсийг 2025 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нийтэд зарлана.
Хөтөлбөрийн удирдамжтай https://shorturl.at/hulqk холбоосоор танилцана уу. Дэлгэрэнгүй мэдээллийг “Өсвөрийн Парламент хөтөлбөр” фэйсбүүк хуудас, “teen.parliament“ инстаграм хаяг болон 89006688, 99187323 дугаарын утсаар, teenparliament24@gmail.com цахим шуудангаар авах боломжтой.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна2 цаг 59 минутын өмнөО.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан УИХ-ын дарга С.Бямбацогтын бүрэн эрхэд халдаж, Цэцэд дуудагдах болзлоо хангав уу4 цаг 23 минутын өмнөСоёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн, хадгалсан зөрчлийг илрүүлжээ5 цаг 21 минутын өмнөС.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцжээ5 цаг 30 минутын өмнөГазрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар боллоо5 цаг 33 минутын өмнө“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ5 цаг 37 минутын өмнөCOP17: Дэлхий нийт ган, газрын доройтлын эсрэг санхүүжилтээ нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов6 цаг 59 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ7 цаг 4 минутын өмнөУлсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг7 цаг 8 минутын өмнөАлба хаагчид 9 иргэний амь насыг хамгаалж, 15 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа7 цаг 13 минутын өмнөУлсын Их Хурлын 2026 оны ээлжит бус чуулганы нээлтийн хуралдаан7 цаг 58 минутын өмнөЭнэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ8 цаг 6 минутын өмнөАнхааруулга: “Дае-Кал” шахмал эмийг эргүүлэн татлаа8 цаг 27 минутын өмнөЕрөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд8 цаг 35 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 52 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан8 цаг 55 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ9 цаг 3 минутын өмнөМонтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ9 сар 6. 14:13Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.