УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр МАН даргаа сонгохдоо Бага хурлын олонхоор шийдсэн л юм бол асуудлаа нэн даруй цэгцлээд төрийн ажлыг хэвийн үргэлжлүүлэх шаардлагатай гэдгийг хэлээд хэн нэгнийг аливаа хэрэгт хардах эрх нээлттэй ч шүүхээр эцэслээгүй байхад улс төрийн зорилгоор харлуулдгаа болих хэрэгтэй гэлээ.
Түүнчлэн тэрбээр МАН-ын даргаар сонгогдсон Д.Амарбаясгаланд баяр хүргэснээ дурдаад Ерөнхий сайд Г.Занданшатар Хуулийн салбарын сайдаа солих замаар хэрэг шийдэхээ ил тод зарлаж байгаа нь ардчилсан нийгэмд хэзээ ч байж боломгүй үйлдэл хэмээн дүгнэж буйгаа хэллээ. Тэрбээр “Үндсэн хуулиар Ерөнхий сайдад Засгийн газрын бүрэлдэхүүнээ /сайд/ өөрөө томилох, чөлөөлөх нь нээлттэй. Гэхдээ энэ нь хуулийн нарийн зохицуулалттай. Өрөөндөө сууж байгаад тэрийгээ солино, огцруулна, энийгээ шинээр томилно гэж болохгүй. Хуулийн процессын дагуу явах ёстой. ХЗДХ-ийн сайдаа солих болсон шалтгаанаа нүүрсний хулгайчидтай тэмцэнэ гэж тайлбарласан, нэг талдаа зөв. Нөгөө талдаа улс төрийн эрх мэдлийн өрсөлдөөн болж байхад яагаад энэ асуудлыг хөндөөд байгаа юм бэ.
Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын дарга байсан. Тэр үед шүүхээс Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар л нүүрсний хулгайн хэргээр ял авсан. Гэтэл одоо харахад тэд нүүрсний хулгайгаар ял аваагүй юм шиг байгаа юм. Тэгэхээр ер нь юу болсныг бүгдийг задалж үзэх хэрэгтэй. Тэгэхгүй бол улс төрийн өрсөлдөөн болонгуут хэн нэгнийг нүүрсний хулгайч болгож цоллодог. Энэ нь өөрөө улстөрчдөд нэр хоч наах хэрэгсэл болчихлоо ш дээ.
Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хулгай гэдэг хавтас үзүүлчихээд хаачихаад байгаа. Нүүрсний сонсгол явахад тараагдсан материал тэгш эрхийг хангаж чадсан юм уу, үгүй юм уу. Эсвэл түүнийг ашиглаж хэн нэгнийг онилсон юм уу энэ бүхнийг үзмээр байна.
Гэтэл бүгдийг нууцын зэрэгт авсан. Миний авсан мэдээллээр нүүрсний 31, 32 гэрээг улсын нууцад авсан. Бүгдийг нууцаас гаргаад үзмээр байна.Ерөнхий сайдын Хуулийн салбарын удирдлагыг сольж байгаад хэрэг шийднэ гэж байгаа нь хэзээ ч байж болохгүй асуудал. Ямар нэгэн байдлаар хүнийг хэрэгт хардаж болно, эцсийн дүндээ шүүхээр шүүлгэж, эцсийн шийдвэр гараагүй байхад нэгнийгээ харлуулдгийг л болих хэрэгтэй” гэлээ.
Facebook
Twitter
Youtube


С.Бямбацогт: Эрдэнэс таван толгой компанийн 581 гэрээг ил болгох шийдвэр гаргалаа
Б.Баатар Засгийн газрын эсрэг контентийн захиалагч гэдэг нь илчлэгдмэгц Б.Хурц руу ноцохын учир юу вэ
Газрын тосны хайгуул, олборлолтоо нэмэгдүүлэхийг хүсэв
Х.Ганхуягийг Шадар сайдаар томилох тухай албан бичгээ Ерөнхий сайд УИХ-д хүргүүлжээ
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
АНУ-ын ЭСЯ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа
МАН-ын бүлэг: Цалин, тэтгэврийн нэмэгдлийг урсгал зардлаас 1.1 их наяд төгрөгийг бууруулж шийдвэрлэнэ
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.11.03-11.07.gif)

Сэтгэгдэл бичих