Ерөнхий сайд Г.Занданшатар уржигдар (2025.09.30) ард түмэнд хандаж “Нүүрсний хулгайтай улам шийдэмгий, эрчтэй тэмцэхийн тулд би бүрэн эрхийнхээ хүрээнд Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байна” гэж мэдэгдсэн. Түүнийг ийнхүү мэдэгдсэний маргааш буюу өчигдөр МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, Б.Энхбаярыг намаас хөөх шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр УИХ дахь МАН-ын бүлгийг хувааж, Д.Энхтүвшин тэргүүтэй гишүүд “Намайг ч бас хөө” гэж хэвлэлийн бага хурал хийв. Харин УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Би нүүрсчдэд хөөгдөхгүй. Намайг УИХ-д танилцуулсны дараа би улс төрийн дэлгэрэнгүй мэдэгдэл хийнэ” гэлээ. Хуульд заасны дагуу Ерөнхий сайд Г.Занданшатар түүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байгаагаа өнөөдөр УИХ-д танилцуулахаа мэдээлсэн. Харин УИХ дээр энэ асуудлыг гацааж, Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдах уу гэдэг нөхцөл байдал үүсээд байна.
Г.Анар
Facebook
Twitter
Youtube


Шатахуунтай холбоотой асуудлаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мэдээлэл өгч байна
Шатахууны импорт тасралтгүй хийгдэж байна
Өргөдлийн байнгын хороо нийт 9 удаа хуралдаж, эрхлэх асуудлынхаа хүрээнд 16 асуудал хэлэлцсэн байна
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Байнгын хорооны дарга М.Мандхай Камбожийн Хааны Академийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
Бүсчилсэн хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр НҮБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцлоо
О.Баасанхүү: Алуурчин Ц.Амгаланбаатарыг шоронгоос сулласан байна

Сэтгэгдэл бичих