“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд монгол, японы оюутан залуусын байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйлсэд оруулах хувь нэмэр, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Гадаад харилцааны яаманд “Монгол, Японы оюутан залуучуудын солилцооны II форум” зохион байгууллаа.
Оюутан залуус байгаль орчны хамгаалал, экосистемийн нөхөн сэргээлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, ойжуулалт, нөхөн сэргээлт, хөрсний бичил организмын нөлөөлөл, хот суурин газрын ногоон байгууламж, хуурай сэрүүн бүсийн ойжуулалт, мод тарих арга, технологийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Форумд МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим, ХААИС-ийн Агро-экологийн сургууль, Япон Улсын Окоаяма, Вакаяма, Тоттори, Киотогийн их сургууль, Мияги Боловсролын их сургууль, Токиогийн Хөдөө аж ахуйн их сургуулийн 30 гаруй оюутан, багш, профессор оролцлоо.
Япон Улсын Засгийн газар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, таван жилийн хугацаанд 50 гаруй мянган мод тарьж ургуулан, 20 гаруй мянган монгол хүүхэд, залуусыг үүнд татан оролцуулах юм.
Энэ хүрээнд Орхон, Өмнөговь аймагт ойн нөхөн сэргээлт, заган ойн хамгаалал, хүүхэд, залуучуудын солилцооны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, байгаль орчин, гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт явуулж байна.
“Монгол, Японы оюутан залуучуудын солилцооны II форум”-ыг Гадаад харилцааны яам, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгууллаа.
Анхдугаар форум 2023 онд Улаанбаатар хотноо болж байсан юм.
Facebook
Twitter
Youtube


Ерөнхийлөгчийг төлөөлөн зөвлөх Э.Одбаяр “Нэг эрүүл мэнд” дээд хэмжээний уулзалтад оролцов
Ц.Ганзориг: "Ерөнхийлөгч эрх мэдлээ нэмэх гэж байна" гэх ойлголт үндэслэлгүй
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.13-04.17
АН-ын бүлэг УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцүүлгээс завсарлага авлаа
Санхүүгийн хоршооны тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээ танилцуулж, үг хэллээ.gif)

Сэтгэгдэл бичих