27 жилийн дараа гарч буй алдаж болохгүй боломж


10-р сарын 3
12 цаг 19 минут
          Зүй тогтол, давтагдсан нөхцөл байдал - Түүх бол цагийн тойрог дотор эргэдэг хичээл гэдэг биз.
27-н жилийн өмнө энэ өдөр буюу 1998 оны 10 сарын 2-ны өдөр Монголын ард түмний сод хүү, нэрт улс төрч Санжаасүрэнгийн Зориг аллагад өртсөн. Эх орны эрх ашиг, нам, хувь хүн гэсэн дараалалтай байх ёстой тухай үзэл санааг хэлж байсан. Тэр үеийн баримтат кино, нэвтрүүлгүүдийг үзээд ховорхон төрж эх орноо хөгжүүлэх хүн байж дээ гэдэг бодолд харамсдагаа нуугаад яах вэ? Залуу үеийн төлөөлөл өөрийн бодлоо бичье.
Зүй тогтол онцлогоор Ерөнхий сайд болж амжаагүй энэ хүн өнөөгийн Ерөнхий сайд Занданшатартай биеийн онцлог, сонирхол, үзэл бодол маш ойрхон. Хоёулаа шатар тоглох дуртай, хоёулаа шатрын холбооны ерөнхийлөгч сонгуульт ажлыг хийж байсан, хоёулаа ном их уншдаг, эрдэм мэдлэгийг нэн тэргүүнд тавьдаг, гадаад хэлээр чөлөөтэй ярьдаг. Ер нь оюун санааг ихэд үнэлдэг, эрдэм мэдлэгт суурилсан тогтуун хүчний бэлэг тэмдэг гэлтэй.
С.Зориг Би монгол хүний саруул ухаанд итгэдэг гэж хэлсэн байдаг бол Г.Занданшатар өндөр гэгээн Занабазарын 360 жилийн ойд хүрэлцэн очиж хүндэтгэл үзүүлэхдээ Холч хараа, саруул ухааны талаар онцолсон байдаг.
"Зүй тогтол" гэдэг нь аливаа үзэгдэл, юмс, үйл явцын дотоод уялдаа холбоо, давтагддаг, шинж чанарыг илэрхийлдэг. Түүх давтагддаг ч гэдэг. 1998 оны энэ өдөр ч бас нийгэм, улс төрд дайн өрнөж, ороо бусгай байсан гэхэд хэлсдэхгүй. Тэгвэл цаг үеийн зүй тогтлыг ажиглая. Түүхээ санахгүй хүн — түүнийг давтах л үлддэг гэдэг үүднээс бичлээ.
Цаг үеийн хувьд хоёулаа бүлэглэл, эх орны эрх ашгийн хөсөрдүүлэгчдийн эсрэг дуугарсан. С.Зориг Ерөнхий Сайд болох нь тодорхой байсан ч маш олон хүний эрх ашгийг хөндсөн, олон дайсантай байсан нь үнэн. Тиймээс ч Ерөнхий Сайд болохын өмнө бусдын гарт амь насаа алдсан гэж экспэртүүд ярьдаг.
Г.Занданшатар ч мөн адил өөртөө олон дайсныг бий болгосон. Гэхдээ Ерөнхий сайд болж амжсан учраас төрийн хамгаалалтад багтсан. Иймд амь насанд халдах магадлал бага ч, албан тушаалд нь халдах, төрийн хамгаалалтаас гаргах боломжтой.
Нүүрсчид өөрсдийн амийг аврахын тулд мэдлэг, боловсрол, оюун санааны хувьд дорой өөрсдийн утсан хүүхэлдэй нэр дэвшигчдийг эв нэгдэл хангуулагч нэрийн дор ээлж дарааллан өрсөлдүүлдэг - Ерөнхий сайдыг огцруулах төлөвлөгөөний дагуу гарын үсэг цуглуулж яваа гэсэн мэдээ хэвлэлээр цацагдсан. Хагас жил ч ажил хийлгэхгүй байгаа шалтгаан юу вэ тодорхой.
Ямар ч тохиолдолд Г.Занданшатар ерөнхий сайд шиг хүчтэй дуугарч, шийдэмгий нүүрсний картел /гэмт бүлэглэл/ - ын эсрэг хөдөлж, эх орон, ард түмний эрх ашгийг нэгт тавих хүн үгүй. Энэ бол 27 жилийн дараа гарч буй алдаж болохгүй боломж, бодит үзэгдэл, давтамж байж болно.
С.Зоригийг тухайн үед муу бүхэнтэй холбож, маш хүчтэй харлуулж байсан энэ технологи өнөөдөр ч ЕС Г.Занданшатарт мөн адил явах байх. 15-н давхар гэгддэг 15 толгойтой хар мангас нөгөө л айдас дээр суурилсан, харлуулсан мэдээллээр бөмбөгдөх нь ойлгомжтой. 27 жилийн өмнө сонин, сэтгүүл харлуулж байсан бол энэ удаад Херо баатрын арьс нөмөрсөн 15 толгойтой мангас үзэх байх. С.Зориг ордны цонхоор шээж байсан гэдэг мэдээ ч тараагдаж байсан байдаг.
С.Зориг тухайн үед ямар бүлэглэлүүдтэй үзэлцэж байсныг Z үеийнхэн бид мэдэхгүй, коммент хэсэгт хэлэх байх, бас л баялаг, өмч хөрөнгөний дайн байх болов уу? Түүх бол хуучин кино — жүжигчид нь солигддог ч үйл явдал нь ойролцоо гэдэг шиг харин энэ удаад бид ямар бүлэгтэй үзэж, ямар жүжигчид эх орончдын дүрд тоглож буйг гадарлаж байна.
Залуус бид их хэрсүү болсон. 15 толгойтой атгаалжийн хар мангас Херо - Gen Z -гийн огцрох амархан нооргийн залууг ч дийлээгүй. Есөн шидээр харлуулаад бараагүй. Үнэндээ үзэх юмгүй үед трансформерс киноны аяыг хулгайлж хийсэн хэдэн контентоос өөр зүйлгүй тул энэ цагийн залуус тэдний тархи угаалтад орохгүй. Зарим контент нь одоог хүртэл юүтүб дээр 40 мянгаас дээш үзэлт авч чадаагүй байгаа нь Гремикс, Түшиг нарын влогийг ч бараадахгүйг илтгэнэ.
15 толгойн Нэг нь КТМС төгссөн Амундра, Нөгөө нь Галч Оюун-Эрдэнэ, бас нэг нь хүүхэлдэйн киноны зураач Баатар. Эх орон, ард түмний эрх ашиг, үнэт зүйл, эрдэм мэдлэгийн талаар огтхон ч ойлголт байхгүй баг хамт олон. Хятадуудаар биднийг айлгадаг мөртлөө хятадуудад ашигтай гэрээ байгуулдаг, төмөр замаар айлгасан ч өөрсдөө төмөр замыг 10 дахин өндөр үнээр зөрүүлээд татчихсан ч байх шиг, Таван толгой нүүрс МСS -ыг ярьдаг мөртлөө Тавантолгойн ам 404 их наядын Бортээгийг өөрийн болгоод авсан, Хятадуудыг муулдаг ч хятадаас вагон вагоноор нь замын хавтан худалдаж авдаг. Одоо нүүрсчидтэй тэмцье гэхээр үнэндээ эсэргүйцэж байна. Эх орноо бүрэн худалдсан.
Өөрийн эх орноо худалдаж чадсан хүн, чамайг, намайг, бидний үр хүүхдийг худалдахгүй байна гэж үгүй. Эх орон бол ээж шиг зүйл — хэн ээжийгээ зардаг юм бэ? гэж та асууж магадгүй АБ, ЭО, тэдний хамсаатан аль хэдийн зарсан. Бүгд баримт гарган хэлж байна.
Ингэж эхлүүлсэн байдгийн. Оюун-Эрдэнэ УИХ-ыг бүрэн хянаж чадахгүй байсан тул жагсаалтыг үүсгэж, аль нэг тойрогт танигдаагүй өөрийн хүмүүсийг УИХ-д байрлуулсан, УИХ-д орох хүсэлтэй нэр дэвшигчид МАН-ын даргадаа сөгдөн мөргөж, ам өчгөө өгч, үг дуугүй үгэнд нь орохоо илэрхийлж, байж жагсаалтад багтана гэдгийг мэддэг байв. Тэр жагсаалтын гишүүдээ ч гаргасан, тэрний дараа хулгайн бүх шийдвэрүүдээ ч УИХ-аар хөнгөхөн батлуулсан.
Одоо нүүрсний Бортээг 404 их наяд, Төмөр замын хэдэн зуун тэрбум, Чайна ресурстай байгуулсан 36 их наядын хулгайг ярих үед Жагсаалтын болон гар хөл болсон ихэнх гишүүд нэг ч үг дуугарахгүй хэрнээ дандаа анхаарал сарниулах өөр зүйлийг сөхөж гаргаж ярина. Нүүрсний жагсаалаас хойш яг энэ аргаар өнөөдрийг хүртэл амьдарсан. Анхаарал хандуулсан бүх зүйл томордог тул анхаарлыг үргэлж өөр газар байлгахыг Херо баг хийдэг байсан бол өнөөдөр жагсаалтын хэдэн гишүүд, гар хөл болсон гишүүдээрээ дамжуулан хийдэг болжээ.
Шударга ёс удаж болно, гэхдээ заавал ирдэг. 27-н жилийн дараа энэ үзэл, үнэн зүйл амь орж буй зүй тогтол байхыг үгүйсгэхгүй. Нуран дунд дарагдсан гал уугиж, өнөөдөр дахин дүрэлздэг гэдэг дээ.
Ямартай ч нүүрсний бүлэглэлийг цэвэрлэгдвэл цалин, пүнлүү, эрүүл мэнд, боловсрол бусад бүх асуудал шийдэгдэнэ. Бид баян улс - Энэ бүлэглэл бүгдийг ямар ч дүрэмгүй, хүчээр зохион байгуулдаг МАН-ын бага хуралд хүчээр шийдсэн, Хятадын нүүрсний гэрээг ч Харбинд хүчээр хийсэн. Эх орондоо ашиггүй гэрээнүүдийг УИХ-аар өөрсдийн жагсаалын тусламжтайгаар хүчээр батлуулсан. УИХ-ыг ч хүчээр эзэлсэн.
Сул тал нь орчны тооцоолол маш муу, шатраар байрлалын үнэлгээ өгөхдөө муу, хүмүүс ард иргэдийн нүүдлүүд, хувилбаруудыг бүрэн тооцож чаддаггүй. Покер тоглож байгаа өөрийнхөө модыг хараад хүмүүсийн модыг таамагладаггүй хүн шиг. Энэ бүлэглэлийг хүчирхэг хэмээн эндүүрч олон гишүүд, тоглогчид хаднаас хамт үсрэх эсвэл чиригдэж үхэх байх гэж боддог. Чонын араас явбал хонь иднэ, гэвч хэзээ нэгэн цагт чоно чамайг буцааж иднэ эсвэл хонь идсэн хам хэрэгтэн болно.
15-н толгойтой маанагуудын хөдөлгөөн бүрийг бид мэддэг болжээ. Харин тэд ард түмний итгэл үнэмшил, эх орон ч сэтгэлийн үзүүр ямар хүчтэйг огт мэдэрдэггүй. 27 жилийн өмнө ямар бүлэглэл тийчлэн, оюун санааны хувьд ялж чадахгүй мухардахдаа хүний аминд хүрснийг бид мэдэхгүй. Харин энэ удаад оюун санааны хувьд эх оронч залуус бидэнтэй энэ дүйцэж чадахгүй гэдгийг нүүрсний бүлэглэлд мэдэгдье.
Бид алдаагаа мартвал, алдаа биднийг санана гэдэг ахмадуудаа бидэнд тэр цаг үед алдсан алдааг хэлж өгөөрэй. Энэ удаад бид ухаалаг байж оюунлаг, эрдэм мэдлэгтэй, хэл устай, тогтуун хүчний талд зогсож, үр хүүхэддээ сайхан ирээдүйг бүтээж түүнийгээ ингэж бүтсэн тухай ярьж өгөх болно.
Юмс санамсаргүй тохиолддоггүй. С.Зоригийг нас барсан энэ өдөр аугаа хүний үзэл санааны эсрэг буюу хувийн эрх ашгаа нэгт тависан хулгайчдын эсрэг Ерөнхий сайд Г.Занданшатарын томилсон ХЗДХ-ын сайд Б.Энхбаярыг УИХ-аар хэлэлцэх зэрэгцлээ.
Хэрвээ С.Зориггуай амьд байсан бол үзэл санаа, эрх ашиг, сонирхол, хобби гээд Г.Занданшатар ерөнхий сайдтай хамт шатар тоглож суудаг, төр, түмэн олон амгалан байсан байх болов уу гэж АI дүрс амилууллаа. Монголчуудын зүрх сэтгэлд үүрд амьд.
Төгсгөлд нь хоёр З-гийн хэлсэн үгээр дуусгая. Монголын ард түмний сод хүү, нэрт улс төрч Санжаасүрэнгийн Зоригийн Бидний хувь заяа бидний гарт л байна. Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарын Эв нэгдэл шударга ёсонд тулгуурлах ёстой. Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл гэж байх учиргүй.
Gen Z Бока


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа8 цаг 20 минутын өмнөЭнэ сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 44.6 мянган га-д үр тариа болон төмс, хүнсний ногоо тариалаад байна8 цаг 24 минутын өмнөГазрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн тоног төхөөрөмж, эд ангиуд үйлдвэрийн талбайд бууж, барилга угсралт, суурилуулалтын ажил үргэлжилж байна8 цаг 29 минутын өмнө"Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна8 цаг 33 минутын өмнө“Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлнэ8 цаг 36 минутын өмнөХиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна8 цаг 38 минутын өмнөМонгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв9 цаг 39 минутын өмнө“Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг улсын хэмжээнд зохион байгуулж байна9 цаг 43 минутын өмнөСидней, Франкфурт хотод Ерөнхий консулын газар нээхийг дэмжив9 цаг 48 минутын өмнөБ.Чагнаадоржийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар томиллоо5 сар 13. 12:52НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд 80 мянган ам метр талбайд дугуйн зам, явган зам, авто зогсоол барьж байна5 сар 13. 12:47Ө.Шижир: ХХОАТ-ыг 1 хувь болгох хуулийн төсөл таны төлж буй 100 мянган төгрөгийн татварын 90 мянгыг таны халаасанд үлдээх зорилготой5 сар 13. 12:43ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 13. 10:06Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ5 сар 13. 10:03Өнгөрсөн 36 жилд юу, юу, яаж өөрчлөгдөө вэ?5 сар 13. 9:59ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүлснийг танилцууллаа5 сар 13. 9:53Алдарт эхчүүдийг урамшуулахад тавьж буй шаардлагыг хасна5 сар 13. 9:49Фото сурвалжилга: Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна5 сар 13. 9:46Сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарлалаа5 сар 13. 9:02УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 сар 13. 8:58Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан5 сар 13. 8:54Багануур дүүрэгт 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж байна5 сар 12. 16:25Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо5 сар 12. 16:18Шаардлага хангаагүй аж ахуйн нэгжид 6,5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв5 сар 12. 14:29Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд эрүүл мэндийн төвийн цогцолбор барилгын ажил үргэлжилж байна5 сар 12. 14:26Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ5 сар 12. 14:22390 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг авсан гэх мэдээлэл ор үндэсгүй, худал мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна5 сар 12. 13:02Ажлын хэсгүүдийн ажлын явцад дүгнэлт хийж, шийдвэр гаргах талаар санал солилцлоо5 сар 12. 12:55Ираны тал ДАШТ-ий үеэр аюулгүй байдлын баталгаа шаарджээ5 сар 12. 12:52Зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж, татвараас зайлсхийсэн БНХАУ-ын иргэнийг албадан гаргажээ5 сар 12. 12:48
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.